Skip to main content

Дархан-Уул аймаг

 

Дархан-Уул аймгийн түүх
    Монгол орны аж үйлдвэрийн томоохон төв Дархан хотын анхны суурийг тухайн үеийн Давхарын төмөр замын өртөө, барилгын түүхий эдийн ордуудыг түшиглэн 1961 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тавьсан юм. 
    Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу УИХ-ын 1994 оны 32 дугаар тогтоолоор Дархан хотыг Дархан-Уул аймаг болгон өөрчилсөн.
    Тус хот нь хуучнаар Эдийн Засгийн Харилцан Туслалцах Зөвлөлийн гишүүн орнууд болох Зөвлөлт Холбоот Улс, Болгар, Польш, Унгар, Чехословак зэрэг улсуудын техник, эдийн засгийн хамтын ажиллагааны тусламжтайгаар байгуулагдсан. Энэ утгаараа Дархан хотыг "Найрамдлын Хот" хэмээн нэрлэсээр ирсэн.
___________________________________________________________________________________
                                                            Darkhan - Uul Aimag History 
Darkhan, the biggest industrial city of Mongolia was founded on October 17, 1961 near the former Davkhar railways station and on the deposits of raw materials for construction. 
In 1994,by the Parliament Resolution no 32, under the law on administrative and territorial units and its governance of Mongolia, Darkhan city was reorganized to Darkhan - Uul province. 
it is called "The City of Friendship"because of which was built with the technical and economic assistance of the member countries of the mutual economic aid and committee such as Soviet Union,Bulgaria, Poland, Hungary, Czechoslovakia and Germany.   
___________________________________________________________________________________
Байгуулагдсан:                 1961 он                        Year of establishment:                1961 
Аймгийн төв:                    Дархан                        Aimag center:                             Darkhan city
Сумын тоо:                        4                                  Aimag soums:                             4
Газар нутгийн талбай:     3.275kм2                      Territory:                                     3.275km2 
Улаанбаатар хотоос:        219 км                          Distance from Ulaanbaatar city: 219 km
Хүн ам:                             106.909 (2020 он)        Population:                                  106.909 (2020)
Угсаатан:                          Халх                             Nationals:                                    Khalkh

Утасны код:                     +976 (0) 137                  Telephone code:                          +976 (0) 137
Шуудангийн дугаар:       45000                             Postal code:                                 45000
ТХ-ийн улсын дугаар:    ДА                                 Transport vehicle state number:  DA
ISO 3166-2:                      MN-037                         ISO 3166-2:                                 MN-037
Цахим хуудас:                 darkhan.gov.mn             Website:                                    darkhan.gov.mn
___________________________________________________________________________________
Дархан-Уул аймгийн 9 бахархал
9 prides of Darkhan-Uul aimag
1. Тахилгат Их Дархан Хайрхан

    Их Дархан хайрхан нь Шарын гол сумын хойд талд дүнхийх д.т.д 1239 м өндөрт орших орон нутгийн тахилгат хайрхан юм. Хайрханы баруун доогуур Шарын гол урсана.
    Урьд цагт Дархан хайрхан нь буга согоо, хандгай элбэгтэй ой модоор хүрээлэгдсэн үзэсгэлэнт сайхан уул байсан учир нутгийн ард иргэд тахин дархалжээ. Энэ уулын нэрээр аймгаа нэрлэсэн төдийгүй тус хайрханыг Дархан-Уул аймгийн тусгай хамгаалалтад авсан байна.
Location: 49.25508, 106.406312
___________________________________________________________________________________
1. Worshipped Darkhan mountain
The Darkhan Mountain is located on the territory of Shyn gol soum at 1239 m above sea level and is worshipped by the locals.
In ancient times the Darkhan Mountain had plenty of deer, hinds and moos in big forests, therefore,the locals took this wonderful place under their protection. 
__________________________________________________________________________________ 

2. Монгол-зөвлөлтийн найрамдлын хөшөө
    Шинэ, хуучин Дарханы аюулгүйн тойргийн хөшөөг Монгол-Зөвлөлтийн Залуучуудын VI их наадам болж Зөвлөлтийн дарга Ц.Балхаажав гуай хүрэлцэн ирж Дарханд VI их наадмын үйл ажиллагаа үргэлжилж байх үеэр босгожээ. Хөшөөний баганын нэг талд БНМАУ-ын алтан соёмбо, нөгөө талд ЗСБНХУ-ын алх хадуурт сүлдийг гуулиар хийж байршуулсан байлаа. Энэ хөшөөг Дархан хотын АДХГЗ-ны орлогч дарга, Дарханхотын ерөнхий архитекторч Д.Сайн-Эр анх санаачлан, уран зураач Чүлтэмийн Болдбаатар зургийг нь гаргаж бариулжээ.
Location: 49.474329 , 105.946028
___________________________________________________________________________________

 2.Mongolian- Soviet Friendship monument:
The Monument on the New and Old Darkhan U- turn was erected during the VI Mongolian - Soviet Youth Festival in Darkhan city. There is a golden soyombo of the People's Republic of Mongolia on one side of the Monument column and brass coat of arms (hammer and hook) of the Soviet Union on the other side. Deputy Chairman of Darkhan city  administration and a general architect of Darkhan city   D. Sain -Er initiated this monument and designed by a painter Chultem Boldbaatar.
___________________________________________________________________________________

3. Хойд зүгийн бурхан багшийн сэрэг дүр
    Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг "Давхар толгой"-д Хойд зүгийн Бурхан багшийн сэрэг дүр бүтээх санаачилгыг анх Н.Дорж багш санаачилжээ. Бурхан багшийн сэрэг дүрийг баруун гараа өвдөг дээрээ тавьж зүүн гартаа бадар хундага барьсан, бурханы тайван амгалан дүрийг 1 метр өндөр цагаан гантиг суурин дээр бадамлянхуа цэцгийн дунд өмнө зүгийг тольдон суугаа байдлаар бүтээжээ. Тухайэ үеийн аймгийн Засаг дарга болон орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоо дэмжлэг, олон түмний хандив тусламжаар бүтээсэн юм. Уран барималч Дамдинпүрэв тэргүүтэй барималчид хоёр сар гаруйн хугацаанд урлан 2003 оны 10 дугаар сарын 12-ны Балжинням, Дашням давхцсан билэгт сайн өдөр нээлтийн ёслолоо хийжээ. 
Location: 49.473601 , 105.944783
___________________________________________________________________________________3.Buddha statue: 
By initiation of teacher N. Dorj, several sculptors headed by sculptor Damdinpurev crafted the Buddha statue on the Davkhar hill for two months and the opening ceremony was organized on October 12,2003.
Buddha put his right hand on his knee and held a cup in his left hand. The peaceful image of the god was created 1 m tall on a foundation of a lotus, facing the south. The statue was erected by the donations of local people.
___________________________________________________________________________________ 
4.Хүйтэний голын бичигт хад
    Хүйтэний голын эхэнд Бичигт хошууны хадны нөмөрт буй монгол, дөрвөлжин бичгийн бичээсүүд, зосон зургуудыг анх 1981 онд доктор Н.Сэр-Оджав, Б.Цэвээндорж, А.Очир нар илрүүлэн судалж үзэхэд монгол бичээс нь хятад хар бэхээр бичигдсэн ба зарим үгсийг бүрэн тайлан унших боломжгүй байгаа ч уг бичээсний ерөнхий утгыг тоймлобол: <Мөнх тэнгэрийн хүчинд хааны суу дор нэгэн үйл явдлыг дурсан хананд бичиж хүр (дурсгал) болгон бэлгэдэж тахиа жилийн 9 сарын шинийн наймнаа> гэжээ.
    Дэргэдэх долоон мөр босоо дөрвөлжин бичгийн дурсгал он жилийн явцад үлэмж элэгдэж баларсан тул утга нь бүрэн тайлагдаагүй байна. Үүнээс гадна зосоор зурсан даль жигүүрээ дэвэн нисч буй шувуу, хүмүүс, дөрвөлжин хүрээн дотор хүн, малын тооллого байж болох олон цэгүүдийг дүрсэлжээ. Энэ зосон зураг бичээсийг урагшаа харсан тэгш ханан хаданд зурж бичжээ. 
    Хүйтэний голын Бичигт хадыг аймгийн тусгай хамгаалалтанд авсан юм.
Location: 49.447027 , 106.7074
___________________________________________________________________________________

4. Rock painting of Khuiten river:
There is a Mongolian  square writing on the inner side of Bichigt rock at the Khuiten river. In 1981, doctor N.Ser - Odjav, B.Tseveendorj and A. Ochir found and studied the paintings. It  is written by Chinese ink and some words are not clear, but generally it might say " Under the power of eternal  sky and under the mightiness of great khan and event has been written down and kept as memory, Lunar calendar 8th day of September in Year of Hen..."
Also, there is an ochre  painting of a flying bird, people, and many other dots in a rectangular  bar, which  might  show the human and animal census. 
The rock painting of  Khuiten River was taken under the local protection. 
___________________________________________________________________________________

5. Монголын анхны дүүжин гүүр
    Хуучин, шинэ Дарханы хооронд Хойд зүгийн Бурхан багшийн сэрэг дүр, "Морин хуур" цогцолборыг холбосон Монгол улсын анхны дүүжин гүүр барих санаачилгыг тухайн үеийн Дархан-Уул аймгийн Засаг дарга Д.Хаянхярваа гаргаж байжээ. Дүүжин гүүрний зургийг уран барилгач Ч.Пүрнвдорж гарган, барих ажлыг БНХАУ-ын Жи-Лин хотын "Лихуа зам гүүр байгууламж" компани 2008 оны 4 дугаар сарын 10-наас эхлэн гүйцэтгэж 2008 оны 7 дугаар сарын 31-нд хүлээлгэн өгсөн юм.
    Тус дүүжин гүүрийн урт нь 110м, өргөн 4м, өндөр 16м ажээ. Дүүжин гүүртэй залгаж явган хүний гүүрэн шатыг 2013 оны 4 дүгээр сарын 20-нд барьж дуусгасан байна.
Location: 49.475299 , 105.945987
___________________________________________________________________________________

5.First swing bridge of Mongolia:
An architect Ch. Purevdorj designed the first swing bridge in Mongolia, which connects the Buddha statue and " Morin khuur" complex between New and Old  Darkhan and the " Lihua Road and Bridge Construction" company from Jin - Lin, China started the construction works on April 10, 2008 and put into exploitation on July 31, 2008. The swing bridge length is 110 m, width is 4 m and height is 16 m. The adjacent bridge stairs was completed on April 20,2013. 
___________________________________________________________________________________

6. "Морин хуур" Цогцолбор
    2006-2008 онуудад Дархан хотод амралт чөлөөт цагийн цогцолборууд олноор байгуулагдсаны нэг нь Хөхөө Намжилын домгоос сэдэвлэсэн "Морин хуур" цогцолбор юм. Одоогийн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа тэргүүтэй ЗДТГ-ын хамт олон иргэдийн санал санаачлагад үндэслэн "Давхар толгой"-н налуу энгэрт байрлах 3 га талбай бүхий "Морин хуур" хэмээх хурдан давхиа морьтны хүрэл баримал бүхий сүрлэг байгууламж бүтээжээ.
    Аймаг, орон нутгийн төсөв, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн хандиваар "Морин хуур" цогцолборыг уран барималч Н.Оргил бүтээсэн бөгөөд энэхүү цогцолборт 1200 шахам бут суулгаж, 100 гаруй м2 талбайг зүлэгжүүлж, 60 гаруй гэрэлтүүлэгхийсэн байна.
    "Морин хуур" цогцолборыг Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн Улсын комиссоос "Орон нутгийн хамгийн сайн санаачилга"-аар өргөмжилж "Алтан гэрэгэ" олгожээ.
___________________________________________________________________________________

6. Morin khuur complex:
This complex is located on on the slope of  Davkhar hill on 3 hectares of field. It consists of 6 fountains and a bronze of Khukhuu Namjil riding his horse. 
The complex is surrounded with a fence, about 1200 trees and bushes were planted, over 100 m2  is green facilities and over 60 lights. The complex was designed by a sculptor N.Orgil and was created by donations from local people and organizations on July 7, 2006. 
The Statue Commission of the 800th anniversary of Great Mongolian Empire "Morin Khuur" titled this complex was honored as "The Best Local Initiative" and awarded the "Altan Gerege" award. Sculptor N. Orgil also designed the five bronze foals in the complex.
___________________________________________________________________________________ 
7. "Миний Монгол" цэцэрлэгт хүрээлэн
    2007 онд Дархан-Уул аймгийн Засаг дарга Д.Хаянхярваа тэргүүтэй аймгийн удирдлагууд Канадын Саскачван мужийн Рейжана хотод зочлон туршлага судлах үеэр "Миний Монгол" цэцэрлэгт хүрээлэнг байгуулах санаа төрсөн түүхтэй. Санаа ажил хэрэг болж хуучнаар Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэнг "Миний Монгол" цэцэрлэгт хүрээлэн болгон өөрчилж Дархан хотод үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт, хөдөлмөр бүтээлийн үр дүнд 28 га талбайг Өрнийн зурхайн 12 ордны сэдэвтэйгээр тохижуулсан юм.
    2007 оны зун ашиглалтад орсон уг цэцэрлэгт хүрээлэнд төсвийн хөрөнгөөр 1,2км урт, 2,5м өргөнтэй явган хүний хос зам тавьж, гэрэлтүүлэг шинээр суурилуулсанаас гадна хос замын дундуур амьтдын дүрс бүхий чанга яригч, сандал, хогийн сав байрлуулж олон мянган бут сөөг тарьж тохижуулжээ. Мөн Монгол орны газрын зураг бүхий 21 аймгийн газар нутгийг гэрэлтүүлсэн 1,3 га бетонон зурвасаар цутгасан "Мини Монголиа" гэрэлт байгууламж бүтжээ.
___________________________________________________________________________________

7. My Mongolia Park:
"My Mongolia" thematic park of 12 horoscope signs was established on the total area of 28 hectares of field by investment and donation of over 80 companies and organizations in summer 2007.  A pair of walkways 1.2 km long and 2.5 m wide with streetlights along the road was built funded by the state budget. Cute animal - shaped loudspeakers were installed between the two walkways as well many benches, trash bins were placed along the walkways and thousand of trees and bushed were planted. There is a "Mini Mongolia" shining concrete cast facility on 1.3 hectares of field shaped as the map of Mongolia,showing the 21 aimags, in the park. 
___________________________________________________________________________________

8. "Дархан-50" цогцолбор
    Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 52 дугаар тогтоолоор Дархан хотын 50 жилийн ойг угтан хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Дархан сумын 14-р багийн нутагт "Дархан-50" цогцолбор байгуулахаар шийдвэрлэж 2009 оны 10-р сарын 17-нд шав тавьсан.
    "Дархан-50" цогцолбор нь эх орны болон Дэлхийн уран баримлын дээжээр чимэглэгдэн тохижуулсан 8 хэсэг ногоон байгууламж, цэцэрлэгээс бүрдэх бөгөөд цогцолборын төв хэсэгт 30 метрийн голчтой усан оргилуур байхаар зохиомжлогдсон.
    Цэцэрлэгт хүрээлэнгийн голоор 10м-ийн өргөн, 400м урт явган хүний модот гудамж байх ба замын хоёр талаар олон жижиг усан оргилуур ажиллана.
___________________________________________________________________________________

8. Darkhan - 50 complex:
The foundation of the Darkhan - 50 complex was laid on the territory of bagh 14 of Darkhan soum on October 17, 2009 in the framework of the development works on the 50th anniversary of Darkhan city by resolution no.52(2009) of the City Council. 
Darkhan - 50 complex consists of 8 green facilities decorated by the national and world sculptures and a park. There is a fountain with diameter 30 meters in the center of the complex.
A 10m wide and 400 m long parkway goes through the par center and there are many small fountains on both sides of the road. 
___________________________________________________________________________________

9. Хүүхдийн төмөр зам сургалтын төв
    2021 оны 01-р сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Засаг дарга, УБТЗ ХНН-ийн 1-р орлогч дарга нарын хооронд байгуулсан ХАГ/21/002 тоот хамтран ажиллах гэрээг хэрэгжүүлэх үүднээс 2021 оны 05-р сарын 10-ны өдрөөс Дархан-Уул аймгийн "Миний Монгол" цэцэрлэгт хүрээлэнд "Хүүхдийн төмөр зам" бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэлсэн..
    Энэ сургалтын төв нь хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ирээдүйн төмөр замчдад төмөр замын анхан шатны мэдлэг олгох зориулалттайгаар байгуулагдаж байна.
    Нийтдээ 2,3м урттай, 750мм-ийн нарийн царигийн төмөр зам, өртөөний барилга, депогийн барилга, "Бурхант" өртөө болон "Бумбардай", "Сараана", Сүмбэн" гэсэн 3 зогсоол нь бүгд зорчигчийн өндөрлөсөн тавцантай, 230 морины хүчтэй ТУ10 марзийн зүтгүүр, 34 хүний суудалтай 2 ширхэг зорчигчийн вагонтой, дохиолол холбооны иж бүрэн тоноглол, эрчим хүчний бүрэн хангамжтай иж бүрэн төмөр зам юм. Дархан хотынхоо 60 жилийн ойгоор байнгын ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
    Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 08-р сарын 25-ны өдөр 52-р тогтоолоор Дархан хотын "Хүүхдийн төмөр зам"-ыг Монгол улсын гавьяат тээвэрчин, ОХУ, Монгол улсын "Хүндэт төмөр замчин"П.Жигжиднямаа агсны нэрэмжит болгосон. 
___________________________________________________________________________________ 
9. Children's railway training center:
On January 27, 2021,Governor of Darkhan -Uul province and 1st Deputy Chairman of Ulaanbaatar  Railway JVC signed a contract of cooperation no ХАГ/21/002. In the framework of this contract, the "Children's Railway" grand development woks have officially started in the " My Mongolia" park of Darkhan - Uul province since May 10,2021. 
This training center is not only a recreational place for youth and children to spend free time but also aims to provide beginner knowledge on railway to the future specialists in railway sector.
It is 750 mm narrow gauge railway with total length of  2.3 km provided with a station building, a depot building, "Burkhant" station and 3 stops: "Bumbardai","Saraana" and Sumben". All the stops are secured with elevated platforms. It is a complete railway system with TU10 locomotive with capacity of 230 horses, 2 trains for 34 passengers, fully- equipped signaling, and power supply. The railway is to be commissioned on the 60th anniversary of Darkhan city. 
By Resolution #52(Aug.25,2021) of the Presidium of Citizens Representatives Khural of Darkhan soum, the Children's Railway  of Darkhan city was named after D.Jigjidnyamaa, former Distinguished Career of Mongolia and "Honorary Railroader" of the Russian Federation and Mongolia. 

  




    




Comments

Popular posts from this blog

Монгол Улсын Төрийн сүлд

       Монгол улсын төрийн сүлд нь ариун цагаан өнгийн бадамлянхуа цэцэг суурьтай, төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн насан хээгээр хөвөөлсөн, мөнх тэнгэрийг бэлгэдсэн дугариг хөх дэвсгэртэй байна. Сүлдний төв хэсэгт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбо, эрдэнийн хүлгийг хослуулан дүрсэлсэн байна.     Сүлдний хүрээний магнайн хэсэгт эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг бэлгэдсэн хүслийг хангагч чандмань эрдэнэ, доод хэсэгт эх газрыг төлөөлсөн ногоон өнгийн уулан хээ, ашид дэвжихийн өлзий хутаг оршсон хүрдийг тус тус дүрсэлнэ. хүрдийг хадгаар дээдлэн сүлжсэн байна. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг далбаа, тамга, дуулал мөн. Төрийн сүлд, туг далбаа, тамга, дуулал нь "Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ" хэмээн заасан байдаг.

Монголын төрийн бэлгэдэл болох Соёмбо

       Соёмбо бол Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг юм. Соёмбо нь анх 1686 онд өндөр гэгээн Занабазарын зохиосон соёмбо бичгийн эхний үснг юм. Соёмбын хамгийн дээр байдаг гурван дөлт гал бол өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт ямагт бадрах бэлгэдэл бөгөөд ер нь Монголчууд галыг мандаж бадрах, голомт залгажлах утгаар хэрэглэдэг заншилтай. Мөнх тэнгэрийг төлөөлсөн Наран, Саран хоёр бол Монголчуудын нэн эртний сүлд тамга юм. Ийнхүү Наран, Саран, Гал гурав нийлээд Монгол түмний ашид мандан бадрахын бэлгэдэл болдог.     Соёмбын доторх хоёр гурвалжин нь жад, сумны гилбэрийг дүрсэлсэн бөгөөд үзүүрийг нь доош хандуулсан нь дайсныг дарах гэсэн утгатай юм. Соёмбын төвд буй хоёр загас нь арга, билэг буюу эр, эм гэсэн бөгөөд хүн ард эрэгтэй эмэгтэй ялгалгүй цөм өндөр сонор сэрэмжтэй байж, өсөж үржин, улс орноо цэцэглүүлнэ гэсэн утга агуулдаг. Загасны дээр доор байгаа тэгш өнцөгт нь шулуун шударга, журамтай гэсэн утгатай бөгөөд хүн бүхэн Монг...