Skip to main content

Орхон аймаг /Эрдэнэт/

    "Эрдэнэтийн овооны арын хөндийд 1974 онд Булган аймгийн "Эрдэнэт хороо" нэртэйгээр анх байгуулагдсан байна. 
    БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгч-дийн зарлигаар Булган аймгийн Эрдэнэт хороог 1976 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн Улсн харьяалалтай хот болгож Эрдэнэт хот гэж нэрлэсэн.
    Нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийн өөрчлөлтөөр 1994 онд "Орхон аймаг" болон зохион байгуулагдав. Орхон аймгийн төв Эрдэнэт хот, тус аймаг нь 2 сумтай. Хөдөө аж ахуйн салбар голчлон хөгжсөн Жаргалант сум, аж үйлдвэр үйлчилгээний салбар илүүтэй хөгжсөн Баян-Өндөр сумаас бүрдэнэ.
    Аймгийн газар нутгийн нийт хэмжээ 84400 га. Энэ үзүүлэлтээрээ Монгол улсын хамгийн жижиг газар нутагтай аймаг болдог.Байгуулагдсан:               1976 он                     Year of establishment:               1976
Аймгийн төв:                  Баян-Өндөр             Aimag center:                            Bayan-Undur city
Сумын тоо:                     2                                Aimag soums:                            2
Газар нутгийн талбай:   844 kм2                     Territory:                                   844 km2 
Улаанбаатар хотоос:      371 км                       Distance from Ulaanbaatar city: 371 km
Хүн ам:                           105.987 (2018 он)     Population:                                105.987 (2018)
Угсаатан:                         Халх                         Nationals:                            Khalkha                    

Утасны код:                     +976 (0) 135            Telephone code:                         +976 (0) 135
Шуудангийн дугаар:       61000                       Postal code:                               61000
ТХ-ийн улсын дугаар:    ОР                           Transport vehicle state number: OR
ISO 3166-2:                      MN-035                   ISO 3166-2:                               MN-035

Цахим хуудас:             orkhon.nso.mn            Website:                                 orkhon.nso.mn
Орхон аймгийн 7 бахархал
7 prides of Orkhon aimag
1. "Эрдэнэт үйлдвэр" ХХК
    Монгол-Оросын "Эрдэнэт үйлдвэр" ХХК нь зэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог үйлдвэр юм.
    1978 онд хоёр орны Засгийн Газар хоорондын гэрээний дагуу "Эрдэнэтийн Овоо"-ны орд газарт байгуулагдсан.
    Жилд 26 сая тонн хүдэр боловсруулж 530.0 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг. 2. Найрамдлын өндөрлөг
    1986 онд Эрдэнэт хотод болсон Монгол-Зөвлөлтийн Залуучуудын VIII их наадмын үеэр босгосон бүтээл юм. Хоёр орны найрамдалт хамтын ажиллагаа, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалтын түүхийг бэлгэдсэн энэхүү хөшөөг Д.Майдарын эскизээр бүтээсэн.
Location: 49.034403 , 104.0610193. Бурхан багшийн сэрэг дүр цогцолбор
    Эрдэнэт хот байгуулагдсаны 35, "Монголын эрх чөлөөний хувьсгал"-ын 100 жилийн ойд зориулсан шүтээн цогцолбор юм. Уг цогцолбор нь 100 метрийн голчтой, дугуй хэлбэртэй, сууриасаа дээш 17 метр, сүмтэйгээ нийлээд 22 метр өндөр. Энэхүү хөшөөг төмөр, зэсээр хийж алтаар бүржээ.
Location: 49.038473 , 104.0626234. Хөх монгол цогцолбор
    21 аймгийн байгалийн өвөрмөц онцлогийг харуулан, өнгөрсөн болоод өнөө цагийн түүхийг багтаасан, Аймгийнхаа байгалийн гайхамшигийг төлөөлсөн үзэсгэлэгт тогтоцыг уран баримлын хэлбэрээр цогцлоон бүтээсэн үзмэрээс бүрдсэн цогцолборыг байгуулан ашиглалтад оруулжээ.
    Тус цэцэрлэгт хүрээлэнгийн төв хэсэгт үндэсний хэлбэрийг агуулсан уран баримлын шийдэлтэй орчин үеийн теник хэрэгсэл бүхий 5D кино танхим, кафе, бэлэг дурсгалын салон, ханын дэлгэмэл панорама уран зураг, Монголын Нууц Товчоонд зориулсан түүхэн сэдэвт ханын шигтгэмэл мозайк зэрэг бүтээлүүд хийгдсэн юм.5. Айргийн гозгорын булш
    Орхон аймгийн Жаргалант суманд байрлах Айргийн гозгор уулын өвөрт Хүннүгийн хожуу үеийн том, жижиг нийлсэн 90 гаруй булш бүхий бүлэг дурсгал нь ховорт тооцогдох дурсгалт газар бөгөөд эрдэмтэн, судлаачдын баг анхны малтлага судалгааг 2014 онд хийснээс хойш тасралтгүй 2015, 2016, 2017 онуудад судалгааны ажил хийгээд байгаа бөгөөд уг бүлэг дурсгал нь Хүннүгийн хожуу үед хамаарах тэр дундаа Сяньбигийн үеийн булш мөн.6. Бөөрөнхий сайр
    Уг байгалийн тогтоц чулууны өндөр нь 3м 80см, урт нь 5м орчим өндөг шиг хэлбэртэй боржин чулуун хад бөгөөд 2 талаас нь харахад ямар ч өөгүй аварга өндөг мэт харагддаг, баруун тал буюу дээш өлийсөн үзүүр хэсгээрээ цавтай.7. Эрдэнэт хивс
    "Эрдэнэт хивс" ХХК 1981 онд Герман, Япон, Англи, Польш, Орос зэрэг орнуудын тоног төхөөрөмжөөр тоноглогдон ашиглалтад орсон үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Машинт аргаар ноосон хивс, хивсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Монгол Улсын тэргүүлэгч компани юм. Жилдээ 8000.0 тн бохир ноос ангилан, ялгалт хийн, угааж, 2000.0 тн дан, давхар ээрмэл үйлдвэрлэх, 1200-1500 мян.м2 хивс нэхэх хүчин чадал бүхий үндсэн 3 үйлдвэртэй. 
Location: 49.036209 , 104083231

   





 

Comments

Popular posts from this blog

Монгол Улсын Төрийн сүлд

       Монгол улсын төрийн сүлд нь ариун цагаан өнгийн бадамлянхуа цэцэг суурьтай, төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн насан хээгээр хөвөөлсөн, мөнх тэнгэрийг бэлгэдсэн дугариг хөх дэвсгэртэй байна. Сүлдний төв хэсэгт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбо, эрдэнийн хүлгийг хослуулан дүрсэлсэн байна.     Сүлдний хүрээний магнайн хэсэгт эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг бэлгэдсэн хүслийг хангагч чандмань эрдэнэ, доод хэсэгт эх газрыг төлөөлсөн ногоон өнгийн уулан хээ, ашид дэвжихийн өлзий хутаг оршсон хүрдийг тус тус дүрсэлнэ. хүрдийг хадгаар дээдлэн сүлжсэн байна. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг далбаа, тамга, дуулал мөн. Төрийн сүлд, туг далбаа, тамга, дуулал нь "Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ" хэмээн заасан байдаг.

Монголын төрийн бэлгэдэл болох Соёмбо

       Соёмбо бол Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг юм. Соёмбо нь анх 1686 онд өндөр гэгээн Занабазарын зохиосон соёмбо бичгийн эхний үснг юм. Соёмбын хамгийн дээр байдаг гурван дөлт гал бол өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт ямагт бадрах бэлгэдэл бөгөөд ер нь Монголчууд галыг мандаж бадрах, голомт залгажлах утгаар хэрэглэдэг заншилтай. Мөнх тэнгэрийг төлөөлсөн Наран, Саран хоёр бол Монголчуудын нэн эртний сүлд тамга юм. Ийнхүү Наран, Саран, Гал гурав нийлээд Монгол түмний ашид мандан бадрахын бэлгэдэл болдог.     Соёмбын доторх хоёр гурвалжин нь жад, сумны гилбэрийг дүрсэлсэн бөгөөд үзүүрийг нь доош хандуулсан нь дайсныг дарах гэсэн утгатай юм. Соёмбын төвд буй хоёр загас нь арга, билэг буюу эр, эм гэсэн бөгөөд хүн ард эрэгтэй эмэгтэй ялгалгүй цөм өндөр сонор сэрэмжтэй байж, өсөж үржин, улс орноо цэцэглүүлнэ гэсэн утга агуулдаг. Загасны дээр доор байгаа тэгш өнцөгт нь шулуун шударга, журамтай гэсэн утгатай бөгөөд хүн бүхэн Монг...