1931 оны 2-р сарын 7-ны өдрийн 5-р хурлын тогтоолоор 5 аймгийг 13 аймаг болгожээ. Ингэсэнээр 1930 оны эцсээр 71 сумд, 16 хошуутай байсан Цэцэрлэг мандал аймаг 35 сумдтай Архангай аймаг болон зохион байгуулагдав.
1931 онд Архангай аймаг нь Наран, Их уул, Тосонцэнгэл, Цахир сумын нутгаар завхан аймагтай, Их Жаргалант, Баянзүрх, Чандмана, Шинэ Идэр сумын нутгаар Хөьсгөл аймагтай, Могод, Гурванбулагаар, Төв аймагтай: Бүрд, Шанх, Бат-Өлзий сумын нутгаар Өвөрхангай баймагтай хил залгаж байв.
Байгуулагдсан: 1923 он Year of establishment: 1923
Аймгийн төв: Цэцэрлэг Aimag center: Tsetserleg city
Сумын тоо: 19 Aimag soums: 19
Газар нутгийн талбай: 55.300 kм2 Territory: 55.300 km2
Улаанбаатар хотоос: 453 км Distance from Ulaanbaatar city: 453 km
Хүн ам: 96.720 (2018 он) Population: 96.720 (2018)
Угсаатан: Халх Nationals: Khalkha
Утасны код: +976 (0) 133 Telephone code: +976 (0) 133
Шуудангийн дугаар: 65000 Postal code: 65000
ТХ-ийн улсын дугаар: АР Transport vehicle state number: AR
ISO 3166-2: MN-073 ISO 3166-2: MN-073
Цахим хуудас: arkhangai.gov.mn Website: arkhangai.gov.mn Архангай аймгийн 11 бахархал
11 prides of Arkhangai aimag
1. Чулуут голын хавцал
Хангайн нурууны Гурван Ангархай уулын баруун хэсгийн араас эх авч Даваатын гол нэртэйгээр урсан хэд хэдэн гол горхиудыг нийлүүлэн авч Чулуут гол болон 415 км урсаж Идэр голын баруун гарт очиж нийлнэ. Усаа цуглуулах талбай нь 10750 ам.дөр.км, усны уналт нь 2000 м, голдрилын өргөн нь 80 м, гүн нь 3 м, урсгалын хурд нь 2 м/с, усны жилийн урсан өнгөрөлт нь 25 шоо м хүрнэ.
Хөндий, голдрил нь хад чулуу ихтэй учраас Чулуут гол гэдэг нэртэй болжээ. Чулуут гол нь Тээлийн голын (их замын гүрнээс доош) адгаас доош Ацатын горхины адаг хүртэл 100 орчим км газарт 60 орчим м гүн хүрмэн чулуун хавцал үүсгэж урсана.
Энэ хүрмэн чулуу нь Хорго орчмын галт уулын дэлбэрэлтийн үед урсан ирсэн магмын бүтээгдэхүүн юм. Чулуут голд Ихжаргалант гол, Хүрэмт гол, Туул гол, Ажирга гол, Хангал гол, Бумбат гол, Өлзийт гол, Мөрөн гол, Уужим гол, Даага гол, Ацат гол, Тээл гол, Суман гол зэрэг олон гол горхи цутгана.
Энэ голын савд Чулуут, Тариат, Жаргалант, Цэцэрлэг сумдын нутагт орших Чулуут голын хадны зургийг 1998 онд улсын хамгаалалтад авчээ.
Location: 47.531412 , 100.226712
2. Хорго
Хорго хэмээх газар Архангай аймгийн Тариат сумын тєвд оршдог. Хэн ч саатан хоргодом энэхvv vзэсгэлэнт нутгийг 1965 оноос дархан цаазат газрын, 1994 оноос байгалийн цогцолборт газрын зэрэглэлээр улсын тусгай хамгаалалтад авчээ.
Одоогоос 9 мянга орчим жилийн өмнө дэлбэрч байгаад унтарсан галт уул юм гэдгийг манай газар зvйн эрдэмтэд тогтоожээ. Өөрөөр хэлбэл энэ нь манай орны унтарсан галт уулсын дотроос хамгийн сүүлд унтарсан галт уул тєдийгvй жаахан хэтрүүлбэл уур нь савсаж байгаа “шинэхэн” уул.
Хорго уул нь далайн төвшнөөс дээш 2240 метрийн өндөр бөгөөд Хорго уулаас оргилон гарсан халуун хайлмал бодис магма нь газрын уруу даган зvvн тийшээ Суман, Чулуут голын хөндийгөөр зуугаад километр урссан байдаг.
Мөн Хорго уулыг 2 удаа дэлбэрсэн гэж ч ярилцдаг. Уулын тогооны амсар нь 50 градус орчим налуу, 100 орчим метр гvнзгий 300-400 метр диаметртэй дугуй хэлбэртэй. Хоргын тогоон дотор нь сандал, ширээ шиг том том хvрмэн чулуу ундуй сундуй хөглөрч байдаг учир явахад бэрхтэй. Тогоон дотор зөвхөн баруун талаас нь л маш болгоомжтой орж болно.
Location: 48.186543 , 99.854227
3. Тэрхийн цагаан нуур
Тэрхийн Цагаан нуур нь Хорго уулаас баруун тийшээ далайн төвшнөөс дээш 2060 метр өндөрт оршино. Тэрхийн цагаан нуур нь 16 километр урт, 6 километр өргөн, 61 ам километр талбайтай 20 метр гvн цэнгэг устай урсгал нуур. Хорго уул дэлбэрэхэд оргилон гарсан халуун хайлмал бодис нь Тэрхийн голын хөндийгөөр дvvрч, тэр голын урсгалыг хаахад Тэрхийн цагаан нуур үүсчээ. Өөрөөр хэлбэл энэ нуур 9 мянган орчим жилийн настай ажээ.
Дотроо хэд хэдэн аралтай нуурын толгой гэдэг арал дээр нь зундаа гогой гэдэг шувуу үүрээ засан өндөглөдөг. Нуурын хойгуур хvрээлэн орших Тарвагатайн нуруунаас эх авсан Нарийн зэрэг гол горхи энд цутгадаг. Мөн гутаар, зэвэг, хадран зэрэг олон зvйл загастай. Харин сүүлд Хорго-Тэрхийн цагаан нуурын 773 ам километр талбайг улсын хамгаалалтад авчээ.
Location: 48.18215 , 99.788612
4. Суврага Хайрхан уул Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших далайн түвшнээс дээш 3117 метр өргөгдсөн, Хангайн уулархаг мужид багтана.
Суврага хайрхан уул нь хормойгоороо ой модоор хучигдсан, нүцгэн оройтой, ноён оргилоосоо доохно, уулын энгэр талдаа тунгалаг нууртай, завилаад сууж буй хүн шиг сонин тогтоц бүхий хайрхан. Нутаг усныхан болон ойр орчмын хүмүүс энэ уулыг эртнээс тахин шүтэж, эр хүн жил бүр ууланд гарч хийморио сэргээдэг эртний уламжлалтай.
Суврага хайрханы урд элэгнээс Орхон, араас нь Урд Тамир, зүүн суганаас нь Цэцэрлэгийн голууд эх авдаг, Хангайн нурууны усны гол хагалбар газар юм.
Суврага хайрхан ууланд гарч мөргөсөн эр хүний 3 жилийн хийморь сэргэж, элдэв гай барцад тохиолдохгүй сайн сайхан амьдардаг гэсэн сүсэг бишрэлийг олон хүн даган мөрдөж, Архангай аймгийн Булган, Цэнхэр, Ихтамир, Батцэнгэл, Өлзийт, Хотонт, Хашаат, Түвшрүүлэх, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Хархорин, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын иргэд цагаан идээний дээжээ өргөн жил бүр 7 сарын 15-наас 8 сарын 25-ны хооронд сар гаруй хугацаанд өдөрт 40-60 морьтой хүн тасралтгүй гарч мөргөдөг билээ.
2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Суварга хайрхан уулыг төрийн тахилгат уул болгосон юм.
Location: 46.961985 , 101.330388
5. Тамир гол Тамир гол нь Монголын нууц товчоонд ч Тамир нэрээрээ гардаг. Хангайн нурууны хэсэг Гурван Ангархай, Цохиотын нуруунаас эх авч урсана. Хойд, Урд Тамир гол нийлсний дараа Тамир гол нэртэй болно. Ингэж Гурван-Тамир гол гэдэг нэр гарсан. Урд Тамир голын эхээс тооцвол 280 км урт, усаа цуглуулах талбай нь 13,100 км².
Хойд Тамир дээд хэсэгтээ эгц хажуутай нарийн хөндийгөөр урсдаг. Баруун гарын эрэг нь хар модон ойтой. Урд тамир гол нь дээд хэсэгтээ Хошгот, Архошгот зэрэг голуудыг нийлүүлэн авч урсдаг, түргэн урсгалтай, жинхэнэ уулын гол юм. Голдрилын өргөн нь 40 - 70 м, гүн нь 2-3 м, урсгалын хурд нь 2 м/с хүрнэ. Тамирын голын савд төмрийн хүдрийн баялаг орд бий. Урд Тамирын голоос эртний төрмөлийн эриний түүх дурсгалын зүйл олддог.
6. Булган уул
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын дэргэд оршдог бөгөөд байгалийн үзэсгэлэнт байдлыг нь харгалзан 1965 онд 1.8 мян. га талбай бүхий газрыг хамгаалалтад авсан байна. Булган уул нь Хангайн муж, түүний ландшафтын нийтлэг төрхийг төлөөлж чадахгүй учраас байгалийн үзэсгэлэнт байдал, түүхийн дурсгалт зүйлс байдгийг нь харгалзан УИХ-ын 1995 оньг 26 дугаар тогтоолоор байгалийн дурсгалт газар болгосон. Нийтдээ 1840 га талбайтай.
Дурсгалт газрын дундуур зүүн хойш чиглэсэн гол их нуруу хоёр Тамирын усны хагалбар болох бөгөөд энд Аригийн нуруу, Хамрын нуруу, Хялалзах, Мурилзахын нуруу зэрэг боржин хаднаас тогтсон олон нуруу, зүүн өмнө орших Таван цохионоос эгц хойш Цагдуулт (1940м) боржин хадат уул, Малгай (2143 м) зэрэг өндөр уултай. Булган уулын зүүн хормойд орших Жамганы рашаан, баруун хэсэгт Ганц модны рашаан гэх мэт рашаан ус бий.
Location: 47.483762 , 101.449573
7. Тайхар чулуу Архангай аймгийн Их тамир сумын нутагт Тамирын голын хөвөөнд орших бүдүүн ширхэгт боржин чулуун цохио юм. VII-IX зууны бичээс дурсгалын зүйл ихтэй.
Тайхар чулуу нь газрын байрлалын хувьд урдуур хойгуур нь өндөр дэнж (хар эрэг)-тэй, харалдаа ард нь тайхар чулууруу харсан хадан хясаа бүхий намхавтар уултай (улаан толгой) бөгөөд олон жилийн өмнө урд хойд хоёр эргийн хооронд их хэмжээний ус урсдаг, арын уул нь тайхар чулууг хүртэл урагшаа үргэлжилсэн байрлалтай байсан. Энэхүү чулуун хөшөөний тухай олон домог, шинжлэх ухааны тайлбарууд байдаг.
Эрт цагт аварга могой газраас цухуйн хамаг амьтныг залгин гамшиг тарьж байх үед Бөхбилэг гэдэг хүчтэн Булган уулаас Тайхар чулууг авч үүрч Цагаан даваагаар давж тэр уулын оройгоос Могойн толгой руу шидэн даржээ. Ингээд энэ чулууг эхлээд Тархи чулуу гэж нэрлэдэг байсан нь хожим хувирч Тайхар чулуу гэх болжээ.
Location: 47.600353 , 101.253619
8. Ноён Хатан хангай уул Архангай аймгийн Хангай сумын төвөөс баруун урагш 18км зайд байх Ноён Хатан Хангай хэмээх байгалийн үзэсгэлэн төгс уулс оршино. Ноён Хатан Хангай уулыг Монгол Улсын Их Хурлын 1998 оны 28-р тогтоолоор байгалийн үзэсгэлэнт Дархан цаазат Газар болгосон. Энэхүү газарт төрөл бүрийн жимсний мод ургахаас гадна олон төрлийн ан амьтад элбэг.
9. Өгий нуур Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт байх Өгий нуур нь талархаг газар далайн түвшнээс дээш 1332м-ийн өндөрт оршдог. Тус нуур нь 25.7км2 талбайтай, 7.1км урт, 5.3км өргөн, 15.3м гүнтэй цэнгэг уст нуур юм. Тэрхий нЦагаан нуурын дараа орно. Энэ нуурт 15 зүйлийн загас, 80 гаруй зүйлийн шавьж, мөлхөгч амьдардаг. Мөн 103-аад зүйлийн шувуу цугладаг байгалийн үзэсгэлэнт газар юм.
Location: 47.790279 , 102.812179
Хөх нуур Архангай аймгийн Ихтамир сумын Хөх нуур багт далайн түвшнээс дээш 3100 гаруй метрийн өндөрт, Хойд Тамирын голын эх, Хангайн нурууны салбар "Харлагтайн гурван битүү" уулсын тавцанд тогтсон, үзэсгэлэнт сайхан газар цэнгэг устай нуур бий. Түүнийг хөх нуур гэнэ. Уулын тагд байх энэ нуур нь 6.7км2 талбайг эзэлнэ. Нуурт хүрэх зам нь маш хэцүү бөгөөд туулах чадвар сайтай машин болон мориор хүрнэ. Замд эгц ганга, уулын хад асгатай тагийн зам, том үхэр чулуу их тааралдана. Харин очсон хойноо байгалийн сайхан, амар амгаланг мэдрэх боломжтой.
10. Хар балгас Төв азийн нүүдэлч ард түмний дунд МЭ VIII-IХ зууны үед ээлжит төр улсаа байгуулан 100 орчим жил оршин тогтнож байсан Уйгурын хаант улсын нийслэл Орду балык буюу нутгийнхны нэршлээр Хар балгас гэдэг их хотын нуранхай Архангай аймгийн Хотонт сумын нутагт, Хархориноос зүүн хойш 40 км-т Орхоны хөндийд байдаг.
Уйгурын Яглакар овгийн Ноён Пэйло 744 онд биеэ Күтүлүг Билгэ Күл хаан (744-747) хэмээн өргөмжилж хаан ширээнд суусан байна. Түний удирдсан хүч 745 онд Түрэгийн хаант улсыг бүрмөсөн бут цохиж Уйгур улсыг байгуулав. Тэрээр 751 онд Орхоны хөндийд Орду Балык буюу Балыклик (Хар балгас) хэмээх хот цогцлон байгуулж улсын нийслэл болгожээ. Энэхүү хот нь Хөх Түрэгийн хаант улсын нийслэл хотын туурин дээр байгуулагдсан гэж үздэг.
Уйгур улсын нийслэл Хар балгас хотын ор үлдэц нь 32 км2 талбай эзэлсэн асар том хот байсан. Хар балгасны цайзат хэрэм хэмжээгээр ихийн /0,6х0,6 км/ дээр нэлээд нурсан боловч одоо арваад метр өндөр, цайз нь 12 м, хэрмийн төвд байсан том цайз /хараат/ 14 м байна. Хэрмийн дээгүүр 14 цонж цамхагийн оромтой ба гурван талаасаа шуудуугаар хүрээлэгджээ. Цайзат хэрмэнд Уйгурын хааны орд харш байсан нь малтлагын олдвороос мэдэгддэг.
Location: 47.431773 , 102.658792
Архангай аймгийн Хашаат сумын Цайдам бригадын нутагт Өгий нуураас баруун урагш 36 км, Хархориноос хойш 47 км зайд Хөгшин Орхон голын зүүн эрэг, Цайдам нуурын баруун өмнө оршдог. Эл дурсгал нь Хөшөө цайдмын дурсгал, Орхоны хөндийн дурсгал, Культегины бичээс, Билгэ хааны дурсгал гэх мэтээр нэрлэгдэн 100 гаруй жилийн турш судлагдсаар иржээ.
Билгэ хааны онгон цогцолбор нь Культегин жанжны дурсгалаас урагш 1 км орчим зайд байдаг. Билгэ хаан 734 оны 11 дүгээр сарын 23-нд насан эцэслэжээ. 735 оны 7 дугаар сарын 22-нд тахилын сүм хийгээд гэрэлт хөшөөг нь босгож, бичээсийг Культегины ач хүү Ёлуг Тегин 34 хоног сууж сийлсэн байна. Хөшөө нь 345 см өндөр, 174 см өргөн, 75 см зузаан болно.
Билгэ хаан болон Культегины эдгээр цогцолбороос шавар сав, төмрөөр хийсэн аж ахуйн болон гоёл чимэглэлийн зүйлс, вааран дээврийн хэсэг, тосгуур зэрэг 2000 орчим эд өлгийн зүйл олджээ. Вааран дээврийн хагархай дээр нүүдэлчид морин давхиан дунд харвалдаж буй дүрс байсан нь судалгааны чухал дурсгал болдог.
Хүн хөшөөд нь тухайн үеийн хүмүүсийн дүр төрх, хувцас хэрэглэл, гоёл чимгийг бодитойгоор илэрхийлжээ. Хөшөө цайдмын эдгээр дурсгалууд мянга гаруй жилийн түүхэндээ ихээхэн эвдэрч гэмтсэн боловч ЮНЕСКО “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” гэдэг зэрэглэлээр дэлхийн соёлын өвд 1996 онд бүртгэн авсан байна. Монгол улс 20.8 км.кв талбайг 1961 онд улсын хамгаалалтанд авчээ.
Comments
Post a Comment