Skip to main content

Хөвсгөл аймаг

    Үзэсгэлэнт "Хөвсгөл нуур"-ын нэрээр нэрлэгдсэн Хөвсгөл аймаг нь 1931 онд байгуулагдсан. Хойд талаараа ОХУ, баруун, зүүн болон өмнө талаараа Завхан, Булган, Архангай аймагтай хиллэдэг.
    Хөвсгөл аймаг нь мөнх цаст сүрлэг уулс, гүн цэнхэр нуурууд, хөвч тайга, өргөн уудам хөндий хосолсон байгалийн үзэсгэлэнт нутаг бөгөөд энэхүү үзэсгэлэнт онгон байгаль, түүхийн дурсгалууд, олон төрлийн ховор ургамал, амьтан зэргээрээ гадаад, дотоодын жуулчдыг татаж, "Монголын Щвейцарь" хэмээн нэрлэгддэг билээ.
Байгуулагдсан:               1931 он                     Year of establishment:               1931
Аймгийн төв:                 Мөрөн                       Aimag center:                            Murun city
Сумын тоо:                     24                              Aimag soums:                            24
Газар нутгийн талбай:  100.628.82 kм2         Territory:                                    100.628.82km2 
Улаанбаатар хотоос:      671 км                      Distance from Ulaanbaatar city: 671 km
Хүн ам:                           133.964 (2018 он)      Population:                               133.964 (2018)
Угсаатан:                         Халх                        Nationals:                                   Khalkha                    

Утасны код:                     +976 (0) 138           Telephone code:                         +976 (0) 138
Шуудангийн дугаар:       67000                      Postal code:                               67000
ТХ-ийн улсын дугаар:    ХӨ                           Transport vehicle state number: KhU
ISO 3166-2:                      MN-041                  ISO 3166-2:                               MN-041

Цахим хуудас:               khovsgol.gov.mn         Website:                                khovsgol.gov.mn  
 
Хөвсгөл аймгийн 9 бахархал
9 prides of Khovsgol aimag
1. Соёны бүс нутаг
    Алтай Соёны эко бvс нутаг нь Дэлхийн Байгаль Хамгаалах Сан (WWF)-гаас тодорхойлсон дэлхий дээрх зайлшгvй хамгаалбал зохих 200 экобvс нутгийн нэг бөгөөд Монгол, ОХУ, Казах, БНХАУ-ын нутгийг дамнан оршдог онцлогтой. Нийт нутгийн хэмжээ 862000 км2, түүнээс Монголд 29%, ОХУ-д 62%, Казах-т 5%, БНХАУ-д 4% тус байна.
    Энэхүү бүс нутаг нь газар зvйн хувьд дотроо Алтайн нурууны ойт хээр, тундр, Соёны нурууны тундр, шилмүүст ой, Их нууруудын сав газрын цөлжүү хээр зэрэг эх газрын дэд эко бvс нутгуудаас бvрддэг.
    Үүний дотор Монгол Улсын нутагт хамаарагдах бvс нутгаас өндөр уулын болон хээр, цөлжvv хээр, ус намгархаг газрууд хосолсон Их нууруудын сав газар болон олон нуур, усны өлгий болсон Дархадын Хотгор чухал байр суурь эзэлдэг.
2. Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газар
    Байгалийн унаган төрхөө харьцангуй хадгалан үлдсэн, байгалийн бүс бүслүүрийн бүхий л хэв шинжийг төлөөлдөг, Монгол Улсад төдийгүй Төв Азид тэргүүн байранд орох цэвэр цэнгэг усны их сан болсон байгалийн үзэсгэлэнт Хөвсгөл нуур, түүний сав газар, ҮүрУйлганыг хамарсан газар нутгийг хамгаалах зорилгоор Монгол Улсын Засгийн Газрын 1992 оны 31-р тогтоолоор Байгалийн Үндэсний Цогцолборт Газар гэсэн ангиллаар Хамгаалалтад авсан. 
    Хөвсгөл нуурын ус Эгийн гол, Сэлэнгэ мөрнөөр дамжин Дэлхийн цэнгэг усны тавны нэгийг агуулдаг Байгаль нуурт цутгадаг болохоор Хөвсгөл нуурыг хамгаалах нь Байгаль нуурыг хамгаалахтай зайлшгүй холбоотой. Иймээс тус Цогцолборт Газар нь зөвхөн Монгол орны төдийгүй Олон улсын ач холбогдолтой нутаг юм.3. Хөвсгөл нуур   


    Хөвсгөл нуур нь одоогоор 7 сая орчим жилийн өмнө үүссэн. Хөвсгөл аймгийн Алаг-эрдэнэ, Рэнчинлхүмбэ, Ханх, Чандмань Өндөр зэрэг сумдын нутгыг дамнан, Мөрөн хотоос хойш 101 километр оршино. 2760 ам километр талбайтай, 34-36километр өргөн, 136 километр урт, 262м гүн нуур бөгөөд далайн төвшнөөс дээш 1645м өндөрт оршдог. 
    Хөвсгөл нуурын ай сав бүхий Байгалийн Цогцолбор Газрыг 1992 онд Тусгай Хамгаалалттай Газар нутгийн хуульд нийцүүлэн Дэлхийн Байгалийн Цогцолбор Газрын ангилалд оруулжээ.
    Хөвсгөл аймгийн ай сав 59 зүйлийн хөхтөн амьтад, 244 зүйл шувууд, 750 зүйл ургамал байдаг. Ургамлын 60 орчим төрөл нь эмийн ургамал байдаг.
    Эргийн шугамын урт нь 414км, усны нөөцөөрөө Азид Хоёрдугаарт ордог. Хөвсгөл нуурт 46 гол горхи цутгах бөгөөд нийт 5300 ам километр талбайгаас усжина. Дэлхийн цэнгэг усны 1%-ийг эзэлдэг. Нуурын ёроолын талбайн 70% нь 100 метрээс илүү гүн байдаг.
    Эргэн тойронд сүрлэг өндөр уулсаар хүрээлэгдэх бөгөөд баруун урд талаараа 3000-3200 метр өндөр Хорьдол Сарьдагийн нуруу, Баяны нуруугаар хүрээлэгдэнэ.
    Хөвсгөл нууранд Модон хүй, Хадан хүй, Далайн хүй, Бага хүй гэсэн 4 арал бий. Хамгийн  том нь “Далайн хүй” арал бөгөөд усны мандлаас 126 метр өндөр, 3 километр урт, 2 километр өргөн, 5.8 ам километр талбайтай, битүү ой модоор хучигдсан байдаг. “Хадан хүй” арал нь өндөр хясаатай тул шудууд их цуглардаг. “Модон хүй” нь онцгой сайхан байгальтай. Усны тунгалагшилт нь 24.5м байдаг.
Location: 50.475164 , 100.170927

4. Даян дээрхийн агуй 

    Даян дээрхийн агуй нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвөөс зүүн хойно Үүр голын зүүн цутгал, Дээрх гэдэг хавцал голын дунд хавьд зүүнээс нийлэх хавцлын аманд орших, Монгол орны хамгийн том агуйн нэг юм. Агуй дотроо 450 шоо метр хэмжээтэй, арав гаруй тасалгаатай, зүг бүртээ олон ам бүхий “хаалгатай”. Төрөл бүрийн рашаантай, нарийн шороон будагтай, “Эхийн умай” хэмээх эмэгтэй хүний савыг дүрсэлсэн амсартай Дэлхийн ховор байгалийн “үзмэр” юм. Агуй том жижиг гурван амтай.

    Агуйн том ам 3x4 метрийн хэмжээтэй, нөгөө хоёр нь түүнээс бага юм. Агуй орчмын уул нь шохойн чулуулаг юм. Агуйн их ам дотор талдаа 1 метр орчим өндөр чулуун босготой, босгыг давж ороход төвөгтэй учир зориуд чулуун шат тавьсан.
    Агуйн мухарт хана дээврээс нурсан хад чулуу байдаг. Үүнийг нутгийнхан цагаан асга гэдэг. Энэ нь нэлээн сүүлийн үед нурсан. Түүнээс цааш үргэлжилж хил гардаг байсан тухай нутгийн хүмүүс ярьдаг. Агуйн амнаас энэ хүртэл агуй нь 170м орчим гэж судлаачид тогтоосон. Агуйд хүмүүс орохдоо лаа барьж ордогоос агуйн хана тортог хөө болсон байдаг. Агуйн аманд 2 м өндөр чулуун овоо байдаг. Эл агуйг 17 дугаар зууны үеэс судалж байжээ.

5. Уушигийн өврийн буган хөшөө
    Аймгийн төвөөс 25 км зайтай орших Уушги уулын өвөрт нэг дор 14 буган хөшөө байдаг. Буган хөшөөнүүд хойноосоо урагш цуварч байрласан. 
    Хөшөөнүүд хоорондоо 3-20 метрийн зайтай. Улаавтар өнгийн боржин чулууг дөрвөн тал гарган тэгшлэн засаж, буга, нум, бамбай, морь, хутга, нар, сар, толь, хээтэй бүс зэргийг дүрслэн сийлж хөшөөнүүдийг бүтээсэн байдаг. Хөшөөнүүд гонзгой урт бөгөөд 1,5-4,8 м өндөртэй, 0,4-1 м өргөнтэй, 0,2-0,5 м зузаантай байна.
    Нийт 14 хөшөөнд 109 буга дүрслэн сийлсэн. Уг дурсгал нь нэг дор олноороо цогцолсон гэдгээрээ онцлог бөгөөд Монгол орны хамгийн тод дүрслэлтэй буган хөшөө юм. 
    Хөшөөний зарим нь дундуураа хугарсан, суурьнаасаа хөдөлсөн, хазайсан, зарим хөшөөний сийлбэр нь элэгдэж бараг мэдэгдэхээ байсан.
    1999-2000 он, 2003-2004 онуудад Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Уушгийн өвөрт Монгол-Японы хамтарсан хээрийн шинжилгээний анги хиргисүүр болон буган хөшөөний цогцолбор судалгааг хийж гүйцэтгэсэн байна. Тэд Уушгийн өврийн 1-р хиргисүүрийг бүхэлд нь малтаж, гадаад дотоод зохион байгуулалт, бүтцийг нягтлан шинжилжээ. Малтлагын үр дүнд хиргисүүрийн тахилын байгууламжуудаас тахисан адууны яс, шавар ваар савны хэлтэрхий зэрэг олдвор, хэрэглэгдэхүүн гарсан.
6. Дархадын 13 овоо
    Хатгалаас Улаан-Уул явах замд далайн түвшнээс дээш 2110 метрийн өндөрт орших Өлийн Халзан даваа байдаг бөгөөд 13 овоотой. Дархад овгийн хүмүүс манай улсын олон аймаг сумаар тархсан байдаг гэж угсаатан зүй судаачид өөр өөрсдийн бүтээлд тэмдэглэсэн байдаг. Дархад овгийн хүмүүсийн уг гарал XII-XIII зуунаас улбаатай. “Монголын нууц товчоо”-нд Дархад аймаг гэж гардаг. Одоогоор Улаан-Уул, Ринченлхүмбэ, Баянзүрх, Цагааннуур суманд аж төрж байгаа дархадууд дархад ястны зан үйл, хэл аялгуу, аж төрөх ёсон, сүсэг бишрэл зэргийн түүхийг хадгалж иржээ.
    Дархадууд нь түүхэн тодорхой цаг үед Ойрад, Хотгойдын бүрэлдэхүүнд багтаж байжээ.
7. Улаан толгойн буган хөшөө
    Аймгийн төвөөс 35 км-ийн зайд орших Эрхэл нуурын баруун талд Улаан толгой уулын бэлд таван ширхэг буган хөшөө, ойр орчим нь нэлээн хэдэн 1-2 м өндөр дөрвөлжин болон дугуй хиргисүүр бий. Энэхүү буган чулуун хөшөөний хоёр дахь нь 3.40 см өндөр бөгөөд Монголын хамгийн өндөр буган чулуун хөшөө гэдгээрээ алдартай.
    Энэхүү буган чулуун хөшөөний дээд талд нар, есөн ширхэг ташуу бөөрөнхий нүх хонхойлон цохисон буганы дүрс тод дүрслэгдсэний дээр ойролцоо орших 4 буган чулуунаасаа хэмжээ, хийц урлалаараа өвөрмөц онцлогтой юм.
8. Цаатны нутаг
    Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Ринченлхүмбэ, Баянзүрх, Ханх зэрэг сумдад нутагладаг Тува угсааны Монголжсон ойн Соёд Урианхай нарыг Цаатан гэдэг. Цаатангууд анх Монголын түүх бичигт тэмдэглэгдэх болсон нь ердөө 200 гаруй жилийн өмнөө юм.
    Тэд өөрсдийгөө Уйгар хүмүүс гэж нэрлэдэг бөгөөд тэдний нутаг нь Монгол шарын даваа, Шишгэд гол болох юм.
    Хөвсгөлийн их тайгад 4 улирлын турш цааны бэлчээр даган нүүдэллэж аж төрдөг тайгын иргэдийг Цаатангууд гэдэг. Цаатангуудыг Тувагаас нүүдэллэн ирж Хөвсгөлийн тайгад суурьшсан гэж түүхчид үздэг. Цаатангууд өөрийн гэсэн хэл, ёс заншил, шашин шүтлэг, аж төрөх өвөрмөц арга барилтай үндэсний цөөнх юм. Тэд Уйгар хэлтэй. Тайгадаа бол өөр хоорондоо Уйгараар ярьдаг. Бөөгийн шашин шүтнэ. Аж төрөх гол арга нь цаагаа маллан, түүнийхээ ашиг шимийг хүртэж ан гөрөө хийж амьдардаг. Өдгөө 200 гаруй хүн буюу 40 гаруй өрх цаатан айл өвөлдөө хасах 31-50 хүртэлх хүйтэн цаг уурын хүнд нөхцөлд амьдардаг.
9. Арсайн хүрхээ
    Хөвсгөл аймгийн Хорьдол Сарьдагт байрлах Арсайн хүрхрээ нь70 метрийн өндөртэй Монгол улсын хамгийн өндөр хүрхрээ юм.








Comments

Popular posts from this blog

Монгол Улсын Төрийн сүлд

       Монгол улсын төрийн сүлд нь ариун цагаан өнгийн бадамлянхуа цэцэг суурьтай, төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн насан хээгээр хөвөөлсөн, мөнх тэнгэрийг бэлгэдсэн дугариг хөх дэвсгэртэй байна. Сүлдний төв хэсэгт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбо, эрдэнийн хүлгийг хослуулан дүрсэлсэн байна.     Сүлдний хүрээний магнайн хэсэгт эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг бэлгэдсэн хүслийг хангагч чандмань эрдэнэ, доод хэсэгт эх газрыг төлөөлсөн ногоон өнгийн уулан хээ, ашид дэвжихийн өлзий хутаг оршсон хүрдийг тус тус дүрсэлнэ. хүрдийг хадгаар дээдлэн сүлжсэн байна. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг далбаа, тамга, дуулал мөн. Төрийн сүлд, туг далбаа, тамга, дуулал нь "Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ" хэмээн заасан байдаг.

Монголын төрийн бэлгэдэл болох Соёмбо

       Соёмбо бол Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг юм. Соёмбо нь анх 1686 онд өндөр гэгээн Занабазарын зохиосон соёмбо бичгийн эхний үснг юм. Соёмбын хамгийн дээр байдаг гурван дөлт гал бол өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт ямагт бадрах бэлгэдэл бөгөөд ер нь Монголчууд галыг мандаж бадрах, голомт залгажлах утгаар хэрэглэдэг заншилтай. Мөнх тэнгэрийг төлөөлсөн Наран, Саран хоёр бол Монголчуудын нэн эртний сүлд тамга юм. Ийнхүү Наран, Саран, Гал гурав нийлээд Монгол түмний ашид мандан бадрахын бэлгэдэл болдог.     Соёмбын доторх хоёр гурвалжин нь жад, сумны гилбэрийг дүрсэлсэн бөгөөд үзүүрийг нь доош хандуулсан нь дайсныг дарах гэсэн утгатай юм. Соёмбын төвд буй хоёр загас нь арга, билэг буюу эр, эм гэсэн бөгөөд хүн ард эрэгтэй эмэгтэй ялгалгүй цөм өндөр сонор сэрэмжтэй байж, өсөж үржин, улс орноо цэцэглүүлнэ гэсэн утга агуулдаг. Загасны дээр доор байгаа тэгш өнцөгт нь шулуун шударга, журамтай гэсэн утгатай бөгөөд хүн бүхэн Монг...