БНМАУ-ын Засгийн газраас 1931 оны 02-р сард Хошуудыг өөрчилж эдийн засгийн талаар аймагчлах хууль гаргажээ. Нутаг дэвсгэрийг шинэчлэн ангилах тухай хуулийг баримтлан Чандмань уулын аймгийг Ховд, Увс хоёр аймаг болгон салгаж байгуулжээ.
БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 02-р сарын 07-ны өдрийн 05 дугаар хурлын тогтоолоор Жаргалант төвтэй Ховд аймгийг Алтай, Алтантээл, Манхан, Үенч, Булган, Цагаанбулан (Мянгад), Буянт, Эрдэнэбүрэн, Дарви, Чандмань, Хайрхан, Цэцэг, Мөнххайрхан гэсэн 13 сумдтай байгуулжээ.Байгуулагдсан: 1931 он Year of establishment: 1931
Аймгийн төв: Ховд (хот) Aimag center: Khowd city
Сумын тоо: 17 Aimag soums: 17
Газар нутгийн талбай: 76.060.38 kм2 Territory: 76.060.38 km2
Улаанбаатар хотоос: 1425 км Distance from Ulaanbaatar city: 1425 km
Хүн ам: 88.330 (2018 он) Population: 88.330 (2018)
Угсаатан: Халх, ойрд голцуу цөөн хасаг Nationals:
Утасны код: +976 (0) 143 Telephone code: +976 (0) 143
Шуудангийн дугаар: 84000 Postal code: 84000
ТХ-ийн улсын дугаар: ХО Transport vehicle state number: HO
ISO 3166-2: MN-043 ISO 3166-2: MN-043
Цахим хуудас: khovd.gov.mn Website: khovd.gov.mn Ховд аймгийн 12 бахархал
12 prides of Khovd aimag
1. Цэнхэрийн агуй
Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун хойш 25 км-т Хойд Цэнхэрийн голын хөндийд Монгол нутагт эртний чулуун зэвсгийн үеийн хүмүүс амьдарч байсныг батлах нэгэн сонирхолтой агуй байдаг нь Хойд Цэнхэрийн агуй юм. Агуйд одоогоос 40000 жилийн тэртээ эртний хүмүүс амьдарч байсан ул мөр байна гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийжээ.
Уг агуйг олоход хялбар, Ховд аймгийн Манхан сумын Тахилтын бригадаас Хойд Цэнхэрийн голыг өгсөж 7 км яваад агуйд хүрнэ. Агуйн ам хүрэх замыг зассан явган замтай. Хойд Цэнхэрийн агуй нь N47°20'50.5", E91°57'24.1" газарзүйн солибцолд, далайн төвшнөөс дээш 1571 метрийн өндөрлөгт оршино.
Агуйн амсарын хагас нь дээрээс нурсан хад чулуу, шувууны сангасаар хаагдаж хоёр амтай юм шиг харагддаг. Нутгийн иргэд уг агуйг Их Өлийн агуй гэх бөгөөд Их, Бага хоёр агуйтай. Их агуйн аман дээр овоо босгосон байна. Овооны ойролцоо хадан ширээ сандлыг хийж тавьжээ. Уг агуй нь шохой чулуун тогтоцтоцтой дотроо бөмбөгөрдүү оройтой, шалнаас адар хүртэл 20 метр өндөр. Анх Хойд цэнхэрийн агуйн эдгээр гайхамшигт зураг дүрслэл Ховд аймгийн Манхан сумын нэгэн гярхай ажигч малчин санамсаргүйгээр олж сумын захиргаанд мэдээллэжээ.
1951 онд газарзүйч, судлаач О.Намнандорж гуай Хойд Цэнхэрийн агуйн хадны зураг дүрслэлийг судлан шинжлэх оролдлого хийжээ. Агуйд улаан хүрэн зосоор зурсан эртний ан амьтдын зураг нэлээд бий.
Тус агуйд янз бүрийн амьтдын зургийг улаан зосоор зурсан хунх 4 бий. 1996 онд ЮНЕСКО-гоос Хойд Цэнхэрийн агуйг “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” зэрэглэлээр дэлхийн соёлын өвд бүртгэж авсан байна.
2. Хар-ус нуур
Монголын том нууруудын нэг Хар ус нуур нь 1153 ам километр талбайтай, 72 километр урт, 26 километр өргөн, дундаа аралтай, урд захаараа хулс, шагшуургатай нуур юм.
Зэгсний гахай зэрэг ховор амьтадтай, цөлжүү хээр, заримдаг цөлийн нуур бөгөөд Хар нуур, Дөргөн нууруудыг оролцуулан 1997 онд улсын тусгай хамгаалалтанд авсан. Тус цогцолбор газарт 54 зүйлийн хөхтөн амьтан, 268 зүйлийн жигүүртэн шувуу, 455 зүйлийн өвс ургамал, 4 зүйлийн загас, 6 зүйлийн мөлхөгч амьтан, 131 зүйлийн шавьж амьдардгийг тогтоосон байна.
Байгалийн цогцолборт газрын хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 3688 м өндөр өргөгдсөн Их буурал уул (Жаргалант хайрхан уул) бөгөөд хамгийн нам дор газар нь далайн түвшнээс дээш 1139.4 м өргөгдсөн Жанжин овоо юм. Нийт талбай 850.2 мян.га, урт нь 115 км, хамгийн өргөн газартаа 137 км хүрнэ. Бусад арлууд тэгш нам гадаргатайн дээр бүхэлдээ намагшиж зэгс зэрэг цоргот ургамал шигүү ургасан байна.
Location: 46.714492 , 96.7702433. Мөнх хайрхан уул
Төв Азийн цөлийн нөлөөнд орших хязгаарлагдмал нөхцөлд бүрэлдэн тогтсон мөнх цэвдэг, мөсөн голууд бүхий өндөр уулын өвөрмөц газарзүйн тогтоцыг хамгаалах, байгалийн цэнгэг усны асар их нөөцийг хадгалах, мөнх цас, мөсөн голоор тэжээгддэг Алтайн нурууны ар өвөр хажуугаас эх авч урсдаг их бага олон голуудын эхийг хамгаалах, хөрсний чийгийн горимыг тогтвортой байлгах чухал ач холбогдолтойг анхаарч 2006 онд УИХ-ын 26 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан байна.
Мөнххайрхан уул, түүний орчмын газар нутаг нь Баян-Өлгий аймгийн Булган сум, Ховд аймгийн Мөнххайрхан сумын хил залгаа нутгийг дамнан 40-80 километрийн өргөнтэйгөөр баруун хойноос зүүн урагш 200 гаруй километр үргэлжлэн оршино.
Мөнххайрхан уулын ноён оргил нь 4362 метр өндөр бөгөөд мөнх цас мөсөн гол бүхий Монголын хоёр дахь өндөр оргил болно. Мөнх цас, мөсөн гол нь 200-гаад ам километр талбайг эзлэн оршино.
Монгол Алтайн нурууны мөсөн голуудын дундаж зузаан нь 56 метр байдаг бол Мөнххайрхан уулын мөсний зузаан нь 130 гаруй метр хүрч тус орны гол мөрний нийлбэр урсацаас бараг 2 дахин, газар доорхи хөдөлгөөнт усны нөөцөөс 5 дахин их цэвэр усны нөөц хадгалагдаж байгааг судлаачид тогтоосон байна. Булган, Сэнхэр, Үенч, Бодонч зэрэг томоохон голууд Мөнххайрхан нуруунаас эх аван урсдаг. Мөнххайрхан уулын газар нутагт аргаль угалз, янгир, буга, ирвэс, Алтайн хойлог, ятуу, чоно, мануул, үен суусар, голын халиу, минж зэрэг ан амьтан нутаглахаас гадна хоёр нутагтан мөлхөгчдийн олон төрөл зүйл нэг дор оршдог 4 том тархац нутгийн нэг юм.
4. Баянзүрхийн буган хөшөө
Ховд аймгийн Мөст сумын нутагт Бодончийн хавцал уруудах замд байдаг Монголын баруун хэсгийн хамгийн томд тооцогдох чулуун дурсгал Баянзүрхийн буган хөшөө нь Мөст сумын төвөөс баруун зүгт 50 гаруй км-т Баянзүрх багийн төвийн орчимд бий.
Энд 30 орчим том, жижиг буган хөшөө, хиргисүүр, булш байдаг. Бугын дүрслэл харьцангуй гоёмсог бөгөөд түүний зэрэгцээ 5 өнцөгт дүрс, чичлүүр хутга, бусад зэр зэвсгийг дүрсэлсэн байдаг. Баянзүрхийн буган хөшөө нь “Тал дахь уран баримлын үзэсгэлэн” мэт сүрлэг бөгөөд Баруун Монгол дахь буган хөшөөний хамгийн том цогцолбор юм.
5. Төрийн тахилгат Алтан хөхий уул
Ховд аймгийн Мянгад сум, Увс аймгийн Өмнөговь, Өлгий сумын нутгийг дамнан орших үзэсгэлэнт сайхан байгальтай, бие даасан томоохон нуруу юм. Алтанхөхий уул Алтны эх хэмээх газар Алтанхөхий хайрханы баруун энгэр, Ховд голын хөндийд оршдог. Нийтдээ 60000 орчим га талбайг эзэлнэ.
Алтан Хөхий Өндөр Хөхий овоо 3350 метр өндөрт байдаг. Алтан Хөхийг 250-иад жилийн өмнөөс жил бүр тахиж ирсэн эртний тахилгат овоо юм.
Алтан Хөхийн уулс нь баруун ба өмнүүрээ Ховд голын үзэсгэлэнт өргөн хөндий, хойгуураа мөнх цаст Хархираагийн уулсын өмнүүр уул хоорондын уужим хөндий, зүүн болон урдуураа их нууруудын хотгортой хил залган хөндөлсөнө. Өндөр Хөхийг тойроод Сувагт, Асгат, Дарцагт, Баргалын оргилууд сүндэрлэх ба Алтан, Сонгинот, Улиастайн эгц цавчим хяр хавцлууд, Хүрэн харуул, Нарийн Ангалаг, Шар хамар, Алаг хадат, Пайзат зэрэг хараа сунгасан уужим тэгш өндөрлөг бүхий тал болон Цагаан бургас, Хойд ба Могойн голын эх гээд үзэсгэлэнт газруудтай.
6. Харуул овоо Ховд аймгийн Булган сумын төвөөс зүүн урд чигт 15 км-т Үенч сумын төвөөс хойд зүгт 25 км-т Жаргалан нэртэй уулын өвөр, орой дээр нэгэн сүрлэг чулуун байгууламж буйг нутгийнхан Харуул овоо хэмээн нэрлэж иржээ.
Хар саарал өнгийн занарлаг чулууг хавтгайгаар нь өрж үелүүлэн энэ овоог босгохдоо дунд зэргийн шургааг модыг 1.5 метрийн зайтайгаар зангилаа углуурга байдлаар бэхэлгээ болгож хийсэн нь модны ил гарсан үзүүрүүдээс харагддаг. Овоо нь гурван үе бөгөөд доод үеэрээ цүлхгэр бүдүүн, дээшээ нэгэн жигд хэмээр нарийсаж цамхаг хэлбэрээр босгожээ.
Овооны өндөр нь 10 гаруй метр орчим, суурийн голч нь 7 метр орчим юм.
Ховд аймгийн Үенч, Алтай сумын зааг нутагт Ямаан усны хавцал оршдог. Уг хавцал хоёр талаасаа эгц цавчим ханан хясаагаар хашигдсан давчуу хавцал бөгөөд түүний зүүн талын ханан хаданд хүн төрөлхтний өв соёлд үнэтэй байр суурь эзлэх хэдэн зуун хадны сүг зургууд байдаг.
Анх 1973 онд Ховд, Говь-Алтай аймагт ажилласан бичиг үсэг, хадны зураг судлах анги Ямаан-Усны хавцал дахь Ханан хаднаас түрэг бичээс илрүүлжээ.Энэхүү хавцал нь хоёр талаасаа эгц хадан ханаар хашигдсан. Дундуур нь горхи урсдаг. Харин уг горхиноос янгир, ямаа ундаалдаг учраас Ямаан ус гэж нэрлэх болжээ. 10 орчим метрийн өндөр ханан хаданд түүхийн өөр өөр үед холбогдох зургуудыг нэлээд гүн хонхойлон сийлсэн нь 100 гаруй метрийн холоос маш тод харагдана. Ямаан-Усны хадны зургийг нийтдээ 4 хэсэг талбайд зуржээ.8. Цамбагарав уулын байгалийн цогцолборт газар Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц , Баяннуур сумдын заагт орших Цамбагарав уулын 110960га талбайг УИХ-ын 2000 оны 29 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан юм. Мөс судлалын ач холбогдолтой, ирвэсний хэвийн өсөлтийг хангах зорилготойгоор хамгаалагдсан. Цаст уул далайн түвшнээс дээш 4208 метрт өргөгдсөн.
Энд дэлхийд болон монголд ховордсон амьтад байхаас гадна уулсынхаа араар армаг тармаг шинэсэн төгөл ойтой, тошлой, хад зэрэг жимс элбэгтэй. Үзэсгэлэнт тогтоц бүхий уулын ам, хавцал элбэг тааралдана. Монгол Алтайн нурууны нэг салшгүй хэсэг бөгөөд ноён оргил.
Цаст уул нь далайн түвшнээс дээш 4298.4 м өргөгдсөн мөнх цаст уул юм.
Цамбагаравын нуруу нь Их Нууруудын хотгорын баруун хойд захад эргэн тойрон хотгор газар, голуудаар хүрээлэгдсэн Монгол Алтайн нурууны зэрэгцээ нуруудад багтдаг.
Location: 48.681611 , 90,724816
9. Цамбагаравын хадны зураг Хар хадны зураг нь Аовд аймгийн төвөөс 90 орчим км, далайн түвшнээс дээш 2025 метрийн өндөрт өргөгдсөн Эрдэнэбүрэн сумын нутаг Цамбагарав уулын өвөр сугад оршдог.
Зургууд нь уулын урд энгэрийн толигор хаданд 10 орчим метрийн өндөрт байрлана. Зургууд маш тод. Энэ хадандөөр өөр үед холбогдох нэлээд тооны зураг бий. Үүнд: олон салаа эвэртэй буга, том эвэртэй янгир, тэмээ, үнэг, нохой, хуягт морин цэрэг зэрэг болно.
Эдгээрийн дотроос хамгийн сонирхолтой нь хуягт морин цэргийн зургууд юм. Уг хаданд нийт 6 хуягт морин цэргийн зураг дүрсэлсэн байдаг бөгөөд Монгол оронд өөр газраас ийм зураг одоогоор олдоогүй болно.10. Ишгэн толгойн хадны зураг
Монгол алтайн нурууны ар биеэс эх авсан Урд, Цэнхэр, Дунд, Хойд Цэнхэрийн гурван гол Ховд аймгийн Манхан сумын төвийн орчимд нийлж урсах ба түүний хойд талынхныг Ишгэн толгой гэнэ. Манхан сумын төвөөс хойш 6 км орчимд жижиг хадан толгой оршино.
Энэ орчмоос эрдэмтэд хуучин чулуун зэвсгийн үеийн хайрган хучдас зэвсэг бүхий чулуун эдлэлийг олноор олж судалсаар байна. Цэнхэрийн голын хөндийд хүн эрт цагаас нутаглан ан гөрөө хийж амьдарч өөрсдийн хийж хэрэглэж байсан хөдөлмөрийн багаж зэвсэг төдийгүй урлан бүтээсэн урлаг соёлын гайхамшигт дурсгалаа үлдээжээ.
Ишгэн толгойн хаднаа үхэр, адуу, буга, янгир, тэмээ зэрэг амьтдын дүрсийг хадны толио дээр энд тэнд гол төлөв ганц нэгээр толгойг дуртай зүг рүүгээ харуулан урласан бөгөөд зургийн сийлбэрийн өнгө хадны байгалийн өнгөнөөс бараг ялгарахгүй болж зөвхөн гараар тэмтрэхэд сийлбэртэй болох нь мэдэгдэх төдий буйгаас үзэхэд эдгээр зураг нь нэлээд эртний болох нь тодорхой.
Аль ч үед зургийг хаднаа сийлэхдээ гол төлөв нөмөр талыг сонгон авдаг бол Ишгэн толгойн хадны ихэнх зураг түүний хойд талд, өөрөөр хэлбэл салхин талд зонхилж буй нь санамсаргүй мэт боловч цаашид сонирхон үзүүштэй баримт юм. Ишгэн толгойн хадны нийт 150 дүрс сийлснээс: хүн 1, адуу 18, үхэр 13, буга, хандгай, гөрөөс 19, тэмээ 1, янгир 17, аргаль 11, могой 5, бар 3, тэмдэг дүрс 9 чухам ямар амьтан болох нь тодорхой танигдахгүй амьтны дүрс 53 байна.
11. Алаг толгой, Байтагийн тулгаралтын дурсгал Энд Османы дээрэмчдийн эсрэг 1933-1947 оны хооронд эх орныхоо төлөө зүтгэж байсан сайн дурын группын гишүүдэд зориулж босгосон хөшөө дурсгал, булш, Х.Чойбалсангийн Османтай гэрээ хийхэд барьж байсан гэрийн буурь зэрэг байдаг.
Сайн дурын группын бүрэлдэхүүнд казак хэл сайн мэддэг малчид багтаж байжээ. Маршал Х.Чойбалсан иргэн бүр энэхүү дээрэмчдийг дарах үйл ажиллагаанд оролцох хэрэгтэй гэж зөвлөсний дагуу энэхүү сайн дурын групп байгуулагджээ.
Монгол орны баруун урд хил дээр орших энэ ууланд 1947 оноос 1948 онд хил зөрчигчидтэй хийсэн томоохон тулаан болсныг түүх бичлэгт Байтаг Богдын тулалдаан хэмээн тэмдэшлэдэг бөгөөд уг тулалдаан болсон газар пурсгалын хөшөө босгосон байдаг. 12. Рашаантын хүрхрээ
Рашаантын хүрхрээ нь Чандмань сумын нутагт Жаргалант хайрхан ууланд орших бөгөөд их, бага 2 хүрхрээ бий. Их хүрхрээ нь 46м өндрөөс, бага хүрхрээ нь 24м өндрөөс бууна.
Рашаантын рашаан нь бидний элэнц өвгийн үеэс элэг цөс, дотор ходоод, нүд зүрх, үе мөч зэрэг төрөл бүрийн өвчин эмнэхэд уудаг, дээрээ тангад үсгээр бичсэн тайлбартай, модон онгоцтой олон төрлийн рашаан байдаг байсан ба нутгийн иргэд баруун аймгийнхан маш их хэрэглэдэг.
Comments
Post a Comment