Ардын Засгын Газрын 1931 оны 11-р сарын 6-ны өдрийн тогтоолоор Хан Хэнтий Уулын аймгийг өөрчлөхөд Дорнод аймгийг байгуулсан.
Дорнод аймаг, тал хээр болон ойт хээр хосолсон, хойд талаараа ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар, зүүн талаараа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Хянган аймгуудтай, баруун урд, баруун талаараа Сүхбаатар, Хэнтий аймгуудтай хиллэдэг.
1923 онд Ардын Засгийн Газраас баталсан тогтоол, дүрмийн дагуу "Баянтүмэн" Хан-Уулын хошууны төв, 1931 оноос "Баянтүмэн" аймгийн төв, 1938 оноос БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Баянтүмэн хотын захиргааг байгуулах шийдвэр гарч, одоогийн Чойбалсан хот анх үүсэв.
Байгуулагдсан: 1931 он Year of establishment: 1931
Аймгийн төв: Чойбалсан хот Aimag center: Choibalsan city
Сумын тоо: 14 Aimag soums: 14
Газар нутгийн талбай: 123.597.43 kм2 Territory: 123.597.43 km2
Улаанбаатар хотоос: 655 км Distance from Ulaanbaatar city: 655 km
Хүн ам: 83.087 (2020 он) Population: 83.087 (2020)
Угсаатан: Халх Nationals: Khalkh
Утасны код: +976 (0) 158 Telephone code: +976 (0) 158
Шуудангийн дугаар: 21000 Postal code: 21000
ТХ-ийн улсын дугаар: ДО Transport vehicle state number: DO
ISO 3166-2: MN-061 ISO 3166-2: MN-061
Цахим хуудас: dornod.gov.mn Website: dornod.gov.mn Дорнод аймгийн 10 бахархал
10 prides of Dornod aimag
1. Мэнэнгийн тал
Дорнод Монголын дунд орших Мэнэнгийн тал нь манай орны хамгийн том тэгш тал юм.
Гадарга жигд, налуу нь 10 м/км-ээс хэтэрдэггүй. Мэнэнгийн тал нь Буйр нуураас баруун тийш 90 гаруй км урт, 60 гаруй км өргөн нутгийг эзлэн 600 м өндөрт өргөгдсөн.
Бэлчээрийн ургамал зээр, чоно болон ховор ан амьтад ихтэй, дэлхий дээрх байгалийн унаган төрхөө хадгалж үлдсэн тал нутаг.
Мэнэнгийн тал цагаан зээрийн бэлчээр нутаг. Жил бүр олон зуугаараа сүрэглэх цагаан зээр ирж өвөлждөг.
Location: 47.607226 , 116.423085
2. Хэрлэн Барс хотын туурь, цамхаг Төв Азийн бүс нутагт цорын ганц үлдсэн Киданы үеийн дурсгал, Хэрлэн барс хотын туурь, цамхаг нь МЭ IX зууны үед хүчирхэгжиж байсан Kидан гүрний үетэй холбогддог.
Тэр үед Киданчууд нийслэл хотоо энд байгуулахаар шаваа тавих үед нь нутгийн хүмүүс "Бар"-аар айлгаж буцааснаар ийм нэрийдсэн домогтой. Судлаачид 7 метр орчим өндөр баганыг хотын харуулын цамхаг байсан гэж үздэг. Туурь балгас Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт Чойбалсан хотоос баруун тийш 12 км-т Хэрлэн голын эрэгт оршино.
Барс сүмийг 1731 онд Монголоор аялагч хятад жуулчин Гүн-чжи-яо (Хоу-чу-сай-лу) олж тэмдэглэсэн байна.
Location: 48.054725 , 113.36421
3. Буйр нуур Дорнод аймгийн Халхгол сумын төвөөс баруун хойш 65 км-т Буйр нуур бол манай орны хамгийн олон үйл загастай нуур юм. урт нь зүүн хойноос баруун урагш 40 километр, өргөн нь 21 километр, эргийн шугамын урт 118 км, ус хураах сав газрын талбай 20200 хавтгай дөрвөлжин километр, 615 хавтгай дөрвөлжин километр талбайтай манай орны 5 дахь том нуур юм.
Нуурын усны гүний дундаж 6 метр бол хамгийн гүн хэсэгтээ 16 метр хүрдэг. Буйр нуур далайн түвшнээс дээш 583 метр өндөрт өргөгджээ.
Буйр нууранд 6 овгийн 34 зүйл зүйл загас бүртгэгдээд байгаагийн 12 зүйл нь агнуурын ач холбогдолтой булуу цагаан, тул, зэвэг, хадран, улаан живэрт, цурхай, цулбуурт, хэлтэг бөгөөд эдгээрийн 54 хувийг булуу цагаан загас эзэлдэг. Мөн 49 зүйл хөвөгч замаг, 57 зүйл хөвөгч амьтан, дээд ургамал, 4 зүйл тана хясаа бүртгэгдээд байна.
Location: 47.714438 , 117.786112
4. Хэрлэн гол Хэнийн нуруунаас эх авч Хөлөн нуур (Далай нуур)-аар дамжин Номхон далайд хүч цутгадаг 1090км урт Монголын томоохон голуудын нэг юм.
<Монголын Нууц Товчоон>-д элбэг бичигдэх Гурван голын Монголчууд Хэрлэнчүүд юм.
Location: 48.599114 , 115.234365
5. "Их бурхант" цогцолбор Дорнод аймаг, Халх гол сум Дорнод Монголын түүх, соёлын томоохон дурсгалуудын нэг, Сүмбэр сумын нутагт орших "Их бурхант" чулуун бурханы цогцолбор дурсгалыг Халхын Сэцэн хан аймгийн жүн ван Бат- Очирын Тогтохтөрийн /То ван 1797- 1868/ санаачлага удирдлагаар 1859- 1864 онд бүтээсэн дурсгал "Их шүтээн", "Их бурхант" хэмээн алдаршжээ.
Энэ дурсгалыг Халх голын баруун 35 градусын налуу энгэрт 90 тохой буюу 30 метр уг бурханыг хоёр бага хүрээн дотор цогцлуулжээ. Түүний гарт арслан, заан, могой, гал, ус, гав гинж, хүний бодол санаа зэрэг найман утгыг агуулсан бэлгэдэл атгаастай байдаг.
Их бурханыг бутээхэд мянган үхэр тэрэг хөдөлгөж, долоон жилийн турш барьсан гэдэг. Тухайн үедээ өрх бүрээс нэг үхэр, айл болгоноос таван лан мөнгө гаргасан гэсэн хууч яриа бий.
Location: 47.872426 , 118.455219
6. Шонх таван толгойн хүн чулуун хөшөө Шонх таван толгойн хүн чулуун хөшөө Дорнод аймгийн, Халх гол суманд орших Төв Азийн эртний нүүдэлчдийн сүрлэг дурсгал, оюун сэтгэлгээний хүчирхэг илэрхийлэл. Хүн чулуун хөшөөг XIII-XIV зууны язгуурлтан дээдсийн оршуулгын зан үйлд зориулж бүтээсэн дурсгал гэж үздэг.
Уг хүн чулуу өдгөө Үндэсний Түүхийн Мүзейд бий. Анх Дорнод аймгийн Халх гол сумын төвөөс өмнө 7км зайд орших Шонх таван толгойд байжээ. 1962, 1969, 1984 онд судлан шинжилсэн байдаг.
7. Хамар даваа дээрх Ялалтын хөшөө Дорнод аймгийн Халх гол сумын Монгол Зөвлөлтийн баатарлаг дайчдын мөнхийн гавьяат үйлсэд зориулан Халх голын ялалтын 45 жилийн ойг тохиолдуулан 1984 онд Хамар даваанд хөшөөг босгосон. Сүрлэг гэрэлт хөшөө нь манай хоёр орон, ард түмэн, зэвсэгт хүчний найрамдал, ах дүүгийн барилдлагааны мөнхийн дурсгал юм.
Location: 47.634716 , 118.598883
8. Халх, Нөмрөгийн сав газар Халх, Нөмрөгийн сав газар нь Зүүн тийш ОХУ, БНХАУ-ын нутаг алс Дорнодын хэсгийг хамран өмнө зүг сунах Их Хянганы нуруутай залгана.
Хянганы нурууны баруун тийш түрж орсон багахан хэсгийн Монголын их талтай нийлэх Халх, Нөмрөгийн голын сав газар байгалийн үзэсгэлэн төдийгүй, түүх соёлын нандин өвийг агуулсан нутаг юм.
Халх Нөмрөгийн савын гол ус Буйр нуурыг тэжээн тэтгэнэ. Халх, Нөмрөгийн сав газартай хаяа залган Мэнэнгийн тал, Ташгай таван нуур, Гүү, Азаргын гол зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд оршдог. Халх гол Европ-Азийн зүүн хойд хэсэг, Монгол Улсын зүүн хойд хэсэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ы зүүн хойд хэсгийг туулан урсана. Голын баруун эрэг зүүн эргээсээ өндөр тул зүүн талаас харахад хана хэрэм мэт халхаж харагддагаас ийм нэртэй болжээ.
Халх гол нь 233 км урттай. Усаа цуглуулах талбай нь 17,000 kм2. Их Хянганы нуруу далайн түвшнээс дээш 1443 метр, эх авч, Хөлөнбуйр хотын дундуур урсан Монгол Улсад зочилж, Дорнод аймгийн Халх голын нутгаар дайрч, хоёр орны хилийн шугамыг зааглан тахиралдан урссаар Буйр нуурт цутгана.
Халх голд Хайлаастын гол цутгадаг. Баянцагааны нуруунд байрладаг Ерэн баатрын хөшөөг манай эх орны эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө эрэлхгээр тулалдаж алтан амиа алдсан Зөвлөлтийн дайчдын мөнхийн дурсгалд зориулж, БНМАУ-ын Засгийн Газрын шийдвэрээр Халхын голын түүхэн ялалтын 15 жилийн ойг тохиолдуулан 1954 онд босгосон юм.
9. Онон мөрний зүрхэн арал
Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт орших Онон мөрний "Таван салаа" хэмээх өвөрмөц нэгэн тогтоц бүхий газар бий. Ульхан уулын зүүн доохонд голын ус салаалан тохойрч их голдоо эргэн нийлэхдээ зүрхэн хэлбэрт арал үүсгэснийг хожмоо олон хүн "Онон мөрний Зүрхэн арал" хэмээн нэрлэж заншжээ.
Location: 49.48139 , 112.494211
10. Хөх нуур Чойбалсан суманд оршдог Хөх нуур нь 21м2 талбайтай, Монгол орны хамгийн нам дор цэгт байдаг дунджаар 7 метр гүн, тал нутгийн томоохон давстай нуур юм. Далайн түвшнээс дээш 552 метр өндөрт оршдог.
Location: 49.521359 , 115.592078
Comments
Post a Comment