Монгол Улсын баруун зүгт, зүүн талаараа Баянхонгор, хойд талаараа Завхан, баруун талаараа Ховд, өмнөд талаараа БНХАУ-тай хил залган оршино. Аймгийн БНХАУ-тай хиллэдэг хилийн урт 360 км болж тэмдэгтээр нь хилийн 128-171 дүгээр тэмдгээр тэмдэглэгдсэн. Дэлхийн цагийн 6 дугаар бүсэд байрладаг.
Байгуулагдсан: 1940 он Year of establishment: 1940
Аймгийн төв: Алтай хот Aimag center: Altai city
Сумын тоо: 18 Aimag soums: 18
Газар нутгийн талбай: 141.447.67 kм2 Territory: 141.447.67 km2
Улаанбаатар хотоос: 1001 км Distance from Ulaanbaatar city: 1001 km
Хүн ам: 58.471 (2018 он) Population: 58.471 (2018)
Угсаатан: Халх Nationals: Khalkha
Утасны код: +976 (0) 148 Telephone code: +976 (0) 148
Шуудангийн дугаар: 82000 Postal code: 82000
ТХ-ийн улсын дугаар: ГА Transport vehicle state number: GA
ISO 3166-2: MN-065 ISO 3166-2: MN-065
Цахим хуудас: govi-altai.gov.mn Website: govi-altai.gov.mn Говь-Алтай аймгийн 9 бахархал
9 prides of Gobi-Altai aimag
1. Ээж хайрхан уул
Цогт сумын нутагт орших Алтайн өвөр говийн хязгаар дахь үзэсгэлэнт уул нуруудын дотор өөрийн өвөрмөц дүр төрхөөрөө "Ээж Хайрхан" уул тод ялгардаг билээ. Байгалийн дурсгал болохоос гадна түүхийн дурсгал болсон энэ уулыг 1992 онд Улсын Бага Хурлын 11-р тогтоолоор Тусгай хамгаалалтад авч, улмаар Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26-р тогтоолоор байгалийн дурсгалт газар болгон улсын тусгай хамгаалалттай газраар бүртгэсэн.
Ээж хайрхан ууланд гадаад дотоодын аялагчдыг татах байгалийн өвөрмөц тогтоц ховор сонин үзмэрүүд олон бий. Тухайлбал: Чулуулгын судал даган тогтсон 9 тогоон хонхортой, 9 тогооны эхэндээ бяцхан баян бүрдтэй бөгөөд энэ баян бүрдийг нутгийн хөгшид даяанч ламын зуслан гэлцэн ам дамжин домог болгон ярьж байдаг билээ. Эдгээрээс гадна Ембүү хад, Мэлхий хад, Эхийн хэвлий хад, Тагтаа хад, Хүүхэн хэл, Театрын суудал, Түшмэдийн суудал, Боов хад зэрэг сонин тогтоц бүхий хаднууд бий.
Ембүү хаданд мөргөн залбирсан хүн 9 үеэрээ эд мөнгөөр элбэг, дэлбэг явна гэж сүсэглэдэг, Эхийн хэвлий хадаар гарсан хүн ахин төрсөнтэй адил болно гэж сүсэглэдэг, Тагтаа хаданд үр хүүхэд тогтдоггүй айл ирж сүсэглэн үр хүүхэдтэй болсон жишээ олон бий.
Location: 44.899216 , 96.205879
2. Бурхан буудай уул
Comments
Post a Comment