Skip to main content

Булган аймаг


    БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1937 оны 12-р сарын 15-ны өдрийн 33-р тогтоолоор Сэлэнгэ аймгийг, Булган, Сэлэнгэ 2 аймаг болгон тусгаарлан байгуулжээ.
    Ардын Сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайд А.Амарын 1937 оны 12-р сарын 27-ны өдрийн 241-р тушаалаар Булган аймгийн 15 сум, 128 баг, 10360 өрх, 43500 хүн амтай, 1.1 сая малтай, 42250 хавтгай дөрвөлжин км нутагтай байгуулж, Сэлэнгэ аймгаас, Сайхан, Хантай, Сэлэнгэ, Булган, Сэлэнгэбүрэн, Халиун, Хангал, Цонхлон сум, Төв аймгаас Бүрэгхангай, Авзага сум, Хөвсгөл аймгаас Тэшиг, Хутаг-Өндөр, Намнан, Баян-Агт сум, Архангай аймгаас Могод сумыг Булган аймагт харьяалуулан захируулах болжээ.
Байгуулагдсан:               1938 он                     Year of establishment:               1938
Аймгийн төв:                  Булган (хот)             Aimag center:                            Bulgan (city)
Сумын тоо:                     15                              Aimag soums:                            15
Газар нутгийн талбай:   48.733.00 kм2           Territory:                                   48.733.00 km2 
Улаанбаатар хотоос:      318 км                       Distance from Ulaanbaatar city: 318 km
Хүн ам:                           62.214 (2018 он)     Population:                                62.214 (2018)
Угсаатан:                         Халх                         Nationals:                                 Khalkha                    

Утасны код:                     +976 (0) 134            Telephone code:                         +976 (0) 134
Шуудангийн дугаар:       63000                       Postal code:                               63000
ТХ-ийн улсын дугаар:    БУ                           Transport vehicle state number: BU
ISO 3166-2:                      MN-067                   ISO 3166-2:                               MN-067

Цахим хуудас:             bulgan.gov.mn            Website:                                 bulgan.gov.mn
Булган аймгийн 9 бахархал
9 prides of Bulgan aimag
1. Хөгнө тарна байгалийн цогцолборт газар
    Булган аймгийн Гурванбулаг, Рашаант, Өвөрхангай аймгийн Бүрд зэрэг гурван сумын нутаг дамнасан нийтдээ 84390 га талбай бүхий Хөгнө-Тарна байгалийн цогцолбор газар юм.
    Энэ нутгийн гадарга нь Орхон-Туулын савын 1500-2000 м өндөртэй бэсрэг, нам уулс, цав толгод, тэдгээрийн хооронд орших талархаг гадарга бүхий тогтоцтой. Хөгнөхааны уулын системд хамрагдах уулс нь харьцангуй нам, хамгийн өндөр оргил Цэцэрлэг 1968.8 м өндөртэй.
    Түүний захын хамгийн нам уулс, цав толгод 1300-1500 м өндөртэй. Цогцолборын хамгийн том гол нь  Хангайн нурууны зүүн хэсгийн бэсрэг уулсын нэг болох Зүүн Хайрхан уулын умард биеэс эх аван урсах Тарнын гол ба Туул голд цутгах Орхон-Туулын ай савд багтана.
    Тарнын голын баруун  биеэр зүүн урагш 80 орчим км урт үргэлжилсэн "Их Монголын элс" хэмээх элсэн тарамцаг оршино.
    Хөгнөхаан ууланд Өвгөн, Залуу хийд, Мойлтын амны хойд талд Сэнжит цохионд хүрэл зэвсгийн үеийн хадны сүг зураг, янгирын зураг, Ямаатын цагаан хөтлийн ар талын амны хаданд янгир, чоно, бугын зураг, Элсэн тасархайн элсний зүүн дэргэд боржин чулууны хөшөө, Аман хадны буюу мааний хадны мааний үсэг, Хөгнөхаан уулын баруун урд үзүүр Устын амны дэлээс 12 орчим км-т Ташуугийн өвөлжөө гэдэг газар Хийдийн давааны ар талд олон тооны булш байдаг.
    Мөн хамгаалалттай газар нутагт Монголын анхдугаар богд өндөр гэгээн Занабазарын мэндэлсэн нутаг болох Ширээт цагаан нуур, Бурхадын хөдөө нуур, Тахилт нуур, Адуун нуур, Тарнын гол, шүлүүтийн гол, Шарлин, жаргалантын гол байхаас гадна Тольт баян түрүү гэх мэт хүний биеийн эрүүл мэндэд онцгой ач тустай рашаан ус байдаг.
2. Уран тогоо уул 
    Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт, Улаанбаатараас Мөрөн орох хатуу хучилттай замын дэргэд оршдог, унтарсан галт уул юм. Энэхүү уулыг 1965 онд улсын тусгай хамгаалалтад авсан байна. Далайн түвшнээс дээш 1686 метр өндөр, орой дээрээ 500-600 метр өргөн, 50-60 метр гүн тогоотой аж.
    Тогоондоо 20 метр орчим голчтой, 1.5 метрийн гүн нууртай бөгөөд нуурын эргэн тойронд ой мод хүрээлсэн байдаг.
    Уран тогоо уулыг 20-25 мянган жилийн тэртээ оргилж байгаад унтарсан гэж үздэг.3. Шивээт улааны цогцолбор дурсгал
    Баян-Агт сумын төвөөс урагш 30-аад километр зайд Хануй голын хойд талд Шивээт улаан хэмээх уулын орой дээр Y-YIII зууны үеийн Түрэгийн Эльтерес Күтлүг хааны дурсгалд зориулсан цогцолборын туурь, им тамга бүхий хөшөө, хүн чулуу, арслан, хонь зэрэг 20 гаруй чулуун дурсгалтай цогцолбор бий.
Location: 49.109813 , 88.236269
4. Харгал нуур
    Булган аймгийн Тэшиг сумын таваас зүүн тийш 3км-т орших бөгөөд нийт 15,6 км нутаг дэвсгэрийг эзэлдэг Булган аймгийн хамгийн том нуур юм.
    Эрт цагт энэ нутагт нутгийн ард түмэн амьдран суудаг байжээ. Тэд ундаа болсон нэг худагтай байж гэнэ. Тэр худгийг нээж хаадаг бие хаа сайхан, бяр тэнхээ ихтэй нэгэн идэр залуу байдаг байжээ. Тэрээр нутгийн бүсгүй Хандчимэгтэй хайр сэтгэлийн холбоотой юмсанжээ.
    Гэтэл тэдний нутагт нэгэн баян хятад нүүж ирсэн ба тэднийх нэг тэнэг хүүтэй байжээ. Тэр хүүдээ Хандчимэгийг хүчээр богтлон авч өгөх болсон байна.
    Ингээд идэр залуу хайртай бүсгүйгээ аваад өнөөд худгаа бул хар чулуугаар даран зугтжээ. Худагны ус нь "Хар гал" гарсан мэт оргилон нуур болон тогтжээ. Үүнээс хойш нутгийн ард иргэд тэр нуурыг Харгал хэмээн нэрлэсэн байна.
Location: 49.921774 , 102.7786645. Хар бухын балгас  
    Булган аймгийн Дашинчилэн сумын төвөөс баруун зүгт 12 км зайтай байдаг Хар бухын голын өмнө хөвөөнд, Хадаасан толгойн зүүн хойно эртний хотын туйрыг Хар бухын буюу Хадаасангийн балгас гэдэг.
    Туйрыг анх XIX зууны үед илрүүлэн олсон ба 1934, 1948- 1949 онуудад хайгуул судалгаа, 1970 онд бага хэмжээний малтлага хийж байжээ. Уг хотын туурь түүхийн хоёр өөр цаг үед холбогдох бөгөөд эхнийх нь Х-ХI зууны Кидан улсын үе болно. 
    Хотын хэрмийг шавар шороо дагтаршуулан дөрвөлжин хэлбэрээр босгосон бөгөөд дөрвөн талдаа хаалгатай, хэмжээ нь 0,5 х 0,5 км. Хэрмийг тойрсон суваг шуудууны ором олон илэрчээ. Хэрмийн доторх талбайг баруун, зүүн тийш чиглэлтэй гол гудамж зааглан хуваасны хоёр талаар сууцны байшингууд байсны зарим нь тусгай хэрэмтэй байсан ажээ. 
    1970 оны малтлага судалгаагаар тус хотын нэгэн эвдэрхий сувраганы нуранхайгаас монголчуудын бичиг соёлын гайхамшигт дурсгал үйсэн номыг илрүүлэн олсон нь эрдэм шинжилгээний хувьд гойд үнэтэй ховор олдвор юм.
6. Чин толгойн балгас
    Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт нутгийнхан "Чин толгой" гэдэг эртний хотын туйр бий. Энд эртний гэрэлт хөшөөний суурь хоёр том чулуун мэлхий бий бөгөөд олдсон зарим дээврийн ваар нь кидан бичигтэй байжээ.
    Тус балгасны дэвсгэр газарт эртний судлалын нарийн малтлага судалгаа хийгээгүй боловч судлаачид түүхийн сурвалж бичгийн мэдээнд тулгуурлан Киданы Чжэнь-Чжоу хотын үлдэгдэл гэж үзжээ.
    Эртний судлалын шинжилгээгээр "Чин толгой", "Хар бух" хоёр нэгэн цаг үеийнх болох нь ноттой батлагдсанаас гадна "Талын улаан балгас" ч мөн Киданы үед холбогддог.
7. Могойн шинэ ус
    Архангай аймгийн Хайрхан сум, Булган аймгийн Сайхан сумын нутгийн зааг дээр Могойн Шинэ ус хэмээх газар орших эртний Уйгурын үеийн гэрэлт хөшөө, булшны цогцолбор байна. Энэхүү дурсгал далайн түвшнээс дээш 1477 метрийн өндөрт оршин байна. Энэхүү гэрэлт хөшөө дундуураа хоёр хуваагдсан, хөшөөний суурь болох чулуун яст мэлхийний толгой хугарч байхгүй болжээ. 1970-аад онд нутгийн нэгэн малчин уурлаад энэнхүү хөшөөний нэг хэсгийн авч яваад Могойн нуур луу хаяасан гэсэн мэдээ байх бөгөөд чухам хөшөөний ямар хэсгийг Могойн Шинэ усны аль нуур луу нь аваачиж хийснийг тодруулах боломж гарсангүй. Учир нь Могойн Шинэ хэмээх энэхүү газар олон жижиг нуур бүхий хотгор газар болно. Судалгааны ном зохиолуудад “ Моюн-чурын хөшөөний түрэг бичээс” гэсэн нэрээр орсон байдаг.
8. Эг Сэлэнгийн бэлчир
    Эг- Сэлэнгийн бэлчир орчмын нутаг нь өргөн тэгш нугархаг талууд, голуудын нам татам дагуух намгархаг, нуга, уулсын ар хажуугаар тохиолдох тайгархаг шинэсэн ой, дундаж, нам уулсаар тохиолдох уулын хээр хослон гол мөрний өргөн хөндий, татмын нуга, цэнгэг уст гол, горхиуд, уулын хээр ой мод хосолсон үзэсгэлэнт, байгалийн унаган төрх нь хадгалагдан үлдсэн цөөн газрын нэг юм. Орхон-Сэлэнгийн савын дундаж уулсыг төлөөлөх Эг Сэлэнгийн бэлчир нь байгалийн унаган төрхөө сайн хадгалсан, аялал жуулчлал хөгжүүлэх өргөн боломж бүхий байгалийн өвөрмөц хослолтой, түүх, соёлын дурсгал арвинтай нутаг юм.9. Бий булагийн балгас 
    Хутаг-Өндөр сумын нутагт орших Байбалык хот буюу Бийбулаг нь сумын төвөөс баруун тийш 14 километрт байдаг бөгөөд нутгийнхан Бийбулаг гэж нэрлэдэг. Энэ газрыг улсын хамгаалалтанд байх түүх, соёлын дурсгалт газрын жагсаалтанд  оруулсан байдаг. Түрэгийн хаант улс мөхсөний дараа Монгол нутагт түр хугацаанд хүчирхэгжин мандаж байсан улс бол Уйгур улс.
    Булган аймгийн Сайхан сумын нутагт орших Моюнчур хаанд зориулан босгосон гэрэлт хөшөөний 44 дүгээр мөрөнд “Сэлэнгийн эрэгт Байбалык хотыг байгуулахыг согд табагач нарт даалгалаа би” хэмээн тэмдэглэсэн байдаг учир уг хотыг Уйгарын хаан Моюнчур байгуулуулсан бололтой хэмээн судлаачид үздэг.

Comments

Popular posts from this blog

Монгол Улсын Төрийн сүлд

       Монгол улсын төрийн сүлд нь ариун цагаан өнгийн бадамлянхуа цэцэг суурьтай, төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн насан хээгээр хөвөөлсөн, мөнх тэнгэрийг бэлгэдсэн дугариг хөх дэвсгэртэй байна. Сүлдний төв хэсэгт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбо, эрдэнийн хүлгийг хослуулан дүрсэлсэн байна.     Сүлдний хүрээний магнайн хэсэгт эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг бэлгэдсэн хүслийг хангагч чандмань эрдэнэ, доод хэсэгт эх газрыг төлөөлсөн ногоон өнгийн уулан хээ, ашид дэвжихийн өлзий хутаг оршсон хүрдийг тус тус дүрсэлнэ. хүрдийг хадгаар дээдлэн сүлжсэн байна. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг далбаа, тамга, дуулал мөн. Төрийн сүлд, туг далбаа, тамга, дуулал нь "Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ" хэмээн заасан байдаг.

Монголын төрийн бэлгэдэл болох Соёмбо

       Соёмбо бол Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг юм. Соёмбо нь анх 1686 онд өндөр гэгээн Занабазарын зохиосон соёмбо бичгийн эхний үснг юм. Соёмбын хамгийн дээр байдаг гурван дөлт гал бол өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт ямагт бадрах бэлгэдэл бөгөөд ер нь Монголчууд галыг мандаж бадрах, голомт залгажлах утгаар хэрэглэдэг заншилтай. Мөнх тэнгэрийг төлөөлсөн Наран, Саран хоёр бол Монголчуудын нэн эртний сүлд тамга юм. Ийнхүү Наран, Саран, Гал гурав нийлээд Монгол түмний ашид мандан бадрахын бэлгэдэл болдог.     Соёмбын доторх хоёр гурвалжин нь жад, сумны гилбэрийг дүрсэлсэн бөгөөд үзүүрийг нь доош хандуулсан нь дайсныг дарах гэсэн утгатай юм. Соёмбын төвд буй хоёр загас нь арга, билэг буюу эр, эм гэсэн бөгөөд хүн ард эрэгтэй эмэгтэй ялгалгүй цөм өндөр сонор сэрэмжтэй байж, өсөж үржин, улс орноо цэцэглүүлнэ гэсэн утга агуулдаг. Загасны дээр доор байгаа тэгш өнцөгт нь шулуун шударга, журамтай гэсэн утгатай бөгөөд хүн бүхэн Монг...