Монгол улсын хамгийн өмнөд нутаг, урд талаараа БНХАУ-тай, баруун талаараа Баянхонгор, баруун хойд хэсгээрээ Өвөрхангай, Дундговь, Зүүн талаараа Дорноговь аймгуудтай тус тус хиллэн оршдог.
Өмнөговь аймагт ашигт малтмалын 80 гаруй орд, 200 гаруй илэрцтэй. Тавантолгой, Оюу толгой, Нарийн Сухайт зэрэг стратегийн 3 орд баталгаажсан уурхай баялгийн охь болсон нутаг юм.
Байгуулагдсан: 1931 он Year of establishment: 1931
Аймгийн төв: Даланзадгад Aimag center: Dalanzadgad city
Сумын тоо: 15 Aimag soums: 15
Газар нутгийн талбай: 165.380.47kм2 Territory: 165.380.47km2
Улаанбаатар хотоос: 553 км Distance from Ulaanbaatar city: 553 km
Хүн ам: 70.371 (2020 он) Population: 70.371 (2020)
Угсаатан: Халх Nationals: Khalkh
Утасны код: +976 (0) 153 Telephone code: +976 (0) 153
Шуудангийн дугаар: 46000 Postal code: 46000
ТХ-ийн улсын дугаар: ӨМ Transport vehicle state number: UM
ISO 3166-2: MN-053 ISO 3166-2: MN-053
Өмнөговь аймгийн 9 бахархал
9 prides of Umnugobi aimag
1. Хонгорын элс
Өмнаговь аймагт элсэн нуруу, манхан, тармаг элс, аймгийн газар нутгийн 3 орчим хувийг эзэлдэг. Сэрвэй, Номгон, Үөөлөн уулын ар хоолойг дагаж баруунаас зүүн тийш 185 км үргэлжлэн 925 ам дөрвөлжин км талбайг эзлэх Хонгорын элс хамгийн алдартай. Монгол орны тэргүүлэх баян бүрдийн нэг.
Элсэн манхан 10-195 метр хүртэл цавчим өндөр, салхитай үед янз бүрээр хөгжим мэт дуу авиаг эгшиглүүлнэ.Хонгорын голын Дуут манхны элс цахилгаанжин цэнэгжээд дуун эгшиг исгэрэх увидастай.
Location: 43.794348 , 102.19034
2. Баян заг
2. Баян заг
Арц Богдын Баян заг нь Дэлхийн байгалийн түүх, архелоги, палеонтологи олдвор, үүц хадгалсан газар. Монголд төдийгүй Днлхийд данстай "Баянзаг-Flam-ing Cliffs"-ийг 2010 онд "Монгол Улсын 9 гайхамшиг"-аар тодорсон. 60-100 сая жилийн тэртээх Үлэг гүрвэлийн эх нутаг, нээлт судалгааны архив юм. Баян загаас үлэг гүрвэлийн царцаж бэхэжсэн өндөг дэлхийн шинжлэх ухааны нээлтэд бүртгэгдсэн.
Location: 44.138139 , 103.728077
3. Говь гурван сайхан
Өмнөговь аймгийн Даланзадгад хотоос баруун, Говь-Алтайн нурууны шувтарга Гурван сайхан, Зөөлөн, Сэрвэй, Гилбэнт, Нэмэгт уулын хоорондох өргөн уудам хөндий, хоолой, элсэн манхнууд байгалийн цогцолбор газарт багтдаг.
Говь Гурван сайхан нэн ховор олон зүйлийн ургамал, ан амьтнаар баялаг, чулуулгийн өвөрмөц тогтоцтой. 1993, 2000 онуудад УИХ-ын 83, 29-р тогтоолоор төрийн хамгаалалтанд авчээ. 2697170.85 га талбайг хамрах Говь Гурван сайхан нь жуулчид, эрдэмтэн судлаачдын анхаарал гойд татна. Уулсын дундаж өндөр 2200-2600м.
Баруунаас зүүн тийш 380 гаруй км үргэлжлэх газар цөлөрхөг хээр, цөлийн бүсийн янз бүрийн эко системийг өөртөө агуулах байгалийн цогцолбор. Энд чулуут, элсэн цөл, хадан хясаа, хуурай хөнлий, гуу жалга, хужир мараа, булаг, шанд, баян бүрд зэрэг говийн бүх л эко систем тааралдана.
location: 43.664794 , 101.524802
4. Нэмэгт, Хэрмэн цав Гурван Тэс сумаас баруун хойш Тостын уулын ар хоолойд сумаас 150 км-т орших үзэсгэлэнтэй хайлаас, тоорой сухайн баян бүрдтэй, палеонтологийн ховор олдворт дээд цэрдийн хурдсаас тогтсон газар нутаг. Эндээс теризинозавр, забролож, тарбозавр, эвэрт үлэг гүрвэл, пинакозаврын яс элбэг олдоно.
Зулганайн гол: Алтайн уулын баруун суганд орших талын хайрганы адгаас эх авсан үзэсгэлэнт баян бүрд юм. Голын голдиролд зэгс, сухай, чихэр өвс элбэг ургана. Заг довцог, жигд, тоорой, хайлаас зэрэг элсэн манхнуудаар хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэнт газар юм.
location: 43.022275 , 100.261302
5. Ноён богд толь хад Аймгийн төвөөс 200 гаруй километрийн зайд орших Гурвантэс сумын Баясах баг орчим, мөн Ноён сумын Толь хад, Ноён богд Саран хөндийн орчмын нийт 32 мянга орчим га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авчээ. Учир нь тус бүс нутагт байгалийн үзэсгэлэнт Толь хад байдаг.
Өмнөговь аймгийн нутаг Дүгнэн уулын ард 10 м гаруй урт, 3 м орчим өндөр цохио Толь хаданд хүн амьтны дүрс тод харагдам гялгар өнгөтэй. Эрт галавт уул цогцлон тогтох хөдөлгөөнөөр том цохио чулуу, өнхөрч гулсан бусад чулуулагтай хавирч үрэлдсэнээс ийнхүү гялалзсан толь шиг болсон гэж судлаачид үздэг.6. Алгуйн улаан цав Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд Ахар, Хоромсого, Ханын хэц, Алгуй улаан цав зэрэг 40-60км урт үргэлжилсэн уул, хярууд нь 1375-1695м өндөр юм.7. Галавын говь
Монголын алдарт 33 говийн хамгийн том нь "Галавын говь" юм. Улаан хүрэн тэмээгээрээ улсдаа алдартай. Галавын говь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутгийг хамарна. Галавын говийн нийт талбай нь 70 мянган хавтгай дөрвөлжин километр, урт нь 200 километр, өргөн нь 50 гаруй километр газрыг хамарна. Монголын зүүн өмнөд говийн үндсэн шинжийг төлөөлсөн байгалийн унаган төрхөө харьцангуй сайн хадгалсан дэлхийд ховор хулан, хар сүүлт, аргаль янгирын гол байршил нутаг.
Монголын жинхэнэ говийн байгалийн иж бүрдэл, газарзүйн өвөрмөц төрхийг хамгаалах зорилгоор 1996 онд УИХ-ын 43 дугаар тогтоолоор дархлан хамгаалж улсын тусгай хамгаалалтанд авсан.
Дэлхийн олон орноор аялаж, адал явдлынхаа тухай бичсэн аялагч "Ийм үзэсгэлэнтэй говь үзээгүй" гэж дуу алдсан гэдэг. Дархан газрын ихэнх нутгийг элс, хужир, марз, заган ой бүхий уудам хотгор хоолой газар эзлэх тул ерөнхийдөө талархаг байдалтай. Галавын говийн зүүн хойд хэсэг уудам хоолойд Амтгай, Сухайт, Цавчим, Гүн Сухайт зэргийн тусгай хотгорууд эртний нуурын хурдастай.
Хотгоруудад заг, бутлаг ургамал бүхий бурхэвч элс, хармагийн довцог элбэгтэй. Монголын хулангийн 50 хувь энд бий.
Location: 42.79513 , 105.032389 8. Сангийн далай хийд
Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт 1707 онд Тал хүйтний хөндий хэмээх газарт байгуулагджээ. Төвдөөс ирсэн бадарчин лам Үйзэн Саарав нэгэн булгийн дэргэд буудаллаж сан тавьж, ардхан талд нь жижиг шавар байшин бариулснаар эхлэл нь тавигджээ. 1708 оноос лам хувраг сууж эхлэн 1772 онд цогчин дуган барьж, Энх-Амгалангийн хаалга хийлгэж “Рашчойнхор дамбадаржаалин” хийд хэмээн нэрийдэх болжээ.
Сангийн далай хийд нь хааш хаашаа 98 метр орчим хэрмэн хашаатай, 500 гаруй лам хуврагтай, 11 дуган сүмтэй, 8 дацан, 10 жастай, 11 мянган малтай, 1500 гаруй сүсэгтэн шавьтай болтлоо өргөжсөн байжээ.
2003 оноос хойш зарим барилгын эвдрэл гэмтэлийг сэргээж 2007 онд дуусгажээ.
9. Ноён Сэрвэйн хийцийн мөнгөн эдлэл
Сэрвэй сум нь улс даяар алдартай мөнгөн эдлэлийн "Ноён Сэрвэй" хийцээрээ гайхагпсан үе үеийн дархчуудыг төрүүлсэн өлгий нутаг билээ. Энэхүү Халхад алдартай хийц нь өнөөг хүртэл үе дамжин уламжлагдан хадгалагдаж ирсэн ирсэн юм. 1938 онд гарсан судалгаагаар Пагамын Мөнх, Чулууны Балжир, Чулууны Ёндон, Долгорын Данзан, Магсарын Гончиг, Моломын Бадарч нарыг уран дархан хүмүүсээр бүртгэжээ.
Comments
Post a Comment