Skip to main content

Дорноговь аймаг

    Эртнээс хилийн үүд хаалга болсон Замын-Үүдээс Чойрыг дамжин Их Хүрээ ордог Гүнж зам, Чуулалт хаалгаас Улиастай ордог Харчин буухиа өртөөний зам гэж хоёр их зам тус аймгийн нутгаар дайран гардаг байв. Энэ нь гадаад худалдаа, соёл нэвтрэх зам болж байсан юм.

    1911 онд Монголчууд Манжийн эсрэг тэмцэлдээ ялж, олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсыг байгуулахад Мэргэн вангийн хошуу нэрийг сэргээн тогтоосон байна.

    Орон нутгийн засаг захиргаа, зохион байгуулалтыг шинэчлэн, аймаг байгуулах шийдвэрийг 1930 онд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид, Засгийн Газар шийдвэрлэж, улмаар 1931 онд Дорноговь аймгийг байгуулсан.

Байгуулагдсан:                 1931 он                        Year of establishment:                1931 
Аймгийн төв:                    Сайншинд                  Aimag center:                              Sainshand
Сумын тоо:                        14                                Aimag soums:                             14
Газар нутгийн талбай:     109.472.30kм2             Territory:                                     109.472.30km2 
Улаанбаатар хотоос:        463 км                          Distance from Ulaanbaatar city: 463 km
Хүн ам:                             71.207 (2020 он)          Population:                                  71.207 (2020)
Угсаатан:                          Халх                             Nationals:                                    Khalkh

Утасны код:                     +976 (0) 152                  Telephone code:                          +976 (0) 152
Шуудангийн дугаар:       44000                             Postal code:                                 44000
ТХ-ийн улсын дугаар:    ДГ                                 Transport vehicle state number:   DG
ISO 3166-2:                      MN-063                         ISO 3166-2:                                 MN-063

Цахим хуудас:                 dornogovi.gov.mn          Website:                                      dornogovi.gov.mn
Дорноговь аймгийн 7 бахархал
7 prides of Dornogobi aimag
1. Хамрын хийд
    Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос урагш 45 километрт байдаг. XIX зууны үеийн Монголын нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч, ноён хутагт Д.Данзанравжаа 1820 онд 17 насандаа Өвөр хамар гэдэг газар Хамрын хийдийг байгуулжээ. Хамрын хийд нь 1938 оноос өмнө Зүүн хүрээ, Баруун хүрээ, Цохон, Дүйнхор гэсэн 4 хэсэгтэй, Лам нарын, Хамбын, Багшийн, Номчийн зэрэг дөрвөн аймагтай, Авга, Чойр, Ламрим, Дүйнхор, Хүүхдийн дацантай улааны шашны хийд бөгөөд 80 гаруй сүм хийдтэй, 500 гаруй ламтай байжээ. Хамрын хийдийг устгах үед лам Г.Түдэв Ноён хутагт Д.Данзанравжаагийн шарилын сүмээс 64 авдар эд зүйлсийг нуун авч 1990 он хүртэл газар булах, агуйд нууж дарах зэргээр 52 жилийн турш үе улиран хадгалж иржээ. 
    Тэдгээр үлдсэн зүйлийг Хамрын хийдэд эргүүлэн залснаар тус хийдийн үйл ажиллагаа сэргэсэн байна. Одоо тус хийд нь 10 гаруй ламтайгаар үйл ажиллагаа явуулдаг.
    Д.Данзанравжаа Улааны шашныг Монгол хүний бие, оюун санаанд хамгийн тохирсон шашин гэж үзэж тухайн үеийн нийгмийг шүүмжилж шинэтгэхийг зорьж байсан ба Хамрын хийдэд Монголын анхны театрыг 1830-аад онд Намтар дуулах дацан нэртэйгээр байгуулсан байна.
    Данзанравжаа Хамрын хийд байгаа газар бол энерги ихтэй, газрын доор амин судалтай хэмээн үзэж Шамбалын орон  байгаа газрыг тодорхойлжээ. Шамбалын орон гэдэг нь оюуны орон гэсэн үг бөгөөд зөвхөн сүнс юмуу оюун  санаагаараа очиж чадах Бурхны орон гэсэн утгыг илэрхийлдэг. Одоо хийдийн дэргэд байгаа Шамбалын орон-ыг тойруулан суварга бүхий хашаа босгож тохижуулж, Гаадамбын 77 боть судрыг залсан. Шамбалын орон 25 хаадтай бөгөөд жил бүр тэдэнд зориулан тус хийдийн лам нар тахилга үйлдэж ном уншдаг.
    Хамрын хийдээс зүүн хойш 2 километрт эрт үед лам нар сууж бясалгал үйлдэж байсан олон агуйнууд бий.
    Мөн өөр бусад төрлийн үлэг гүрвэлийн чулуужсан яс, дун хясаа зэрэг тэнгисийн амьтадын болон ургамлын үлдэгдэл элбэг байдаг.
    Өвгөн суварга: Хамрын хийдийн дэргэд Монголын хамгийн том суваргыг бүтээн залж 2011 оны 9 дүгээр сарын 10-нд нээлтээ хийжээ. Монгол гэрийн хэлбэртэй, 32 метр өндөр, 5 талтай ажээ. Анх 1823 онд Ноён хутагт энэ суваргыг бүтээж байжээ. Уг суварга 1937 он хүртэл сүсэгтэн олондоо адис хүртээж байгаад буулгагдсан байна.
    Хийдийн баруун хойд зүгт 20 орчим км-ийн зайд орших "Хүслийн Хан баян зүрх" хайрхан байх бөгөөд дээш өгсөх хоёр замтай, түр амрах хоёр буудалтай. Уулын бэлээс 100-гаад метр өгсөж нэг жижигхэн сүмд очно. 
    Энэ нь эмэгтэйчүүд хүүхэд, настнуудын хүрэх цэг бөгөөд тус хайрханд зориулсан зан үйлээ энд хийнэ. Эрэгтэйчүүд нь дээшээ өгсөж тахилгатай оргилд гарч, оройд байх овоог тойрч мөргөн, гуйх зүйлээ хүсэж шивнэнэ. Энэхүү уулыг говийнхон эртнээс нааш тахиж ирсэн бөгөөд Хан Баянзүрх хэмээх албан ёсны нэртэй ажээ. Нутгийнхан Хүслийн уул, Хар уул, Шарилын уул гэх мэтээр нэрлэж иржээ. Уулын оройд байх овоо нь эрт цагт онголон дархалж аравнайлсан шүншиг, ганжир, хадаг, хийморийн дарцаг зэргээр чимэглэгдсэн.
    Хан гэдэг нь тус ууланд олгосон цол бөгөөд Монгол оронд Хан, Богд, Гүн, Бээл, Бээс, Зайсан гэх мэт цолонд өргөмжлөгдсөн 120 орчим уул бий хэмээн судлаачид үздэг.
Location: 44.596903 , 110.2740722. Цагаан дарь эх

    Боржигин нутгийн зүүн жанжин Чойрын хийдийн Цогчин дуган байсан газраас холгүй арын Цагаан дарь эх хэмээх хадны бурхан бий. ХIХ зууны эхэн 1820-иод оны үед бүтээгдсэн энэхүү бурханыг маш эртний галбын барзгар боржин чулуун хадны элгэн биеэс ургуулах мэт товойлгон ур дүрийн гайхамшгийг цогцлоон сийлсэн нь одоо ч судлаачдын сонирхолыг татсаар байна. 

    Нутгийн иргэд олон жилийн турш буян заяагаа даатган мөргөн залбирч ирсэн дарь эх бурханыг анх Чойрын хийдэд хижиг өвчин гарч түүнийг дарахаар чойр дацангийн гол дуганы хаалгыг чиглүүлэн бүтээсэнд халуун хижиг өвчин дарагдсан гэдэг.

3. Өлгий хийд

    Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших Өлгий хийд 1745 онд байгуулагдсан бөгөөд тухайн цаг үедээ 1000 гаруй ламтай байжээ. Тус хийд нь Өлгий уулын бэлд, уул руугаа түрж орсон байдалтай, баруун хойд талаараа Баян-Улаан хэмээх рашаан ус бүхий уулс, зүүн хойд талаараа Хорго хайрхан уул, урд талаараа Эргэлийн зоогоор хүрээлэгдсэн байдаг. Гол дуганыхаа ард даяан хийж бясалгадаг агуйтай. Энэ төв нь Өлгий хийд буюу сөнөсөн хот юм. 
    Их хэлмэгдүүлэлтийн он жилүүдээс хойш Өлгий хийд мартагдаж эзэнгүй орхигдсон балгас болсон бөгөөд 1990 оноос хойш дахин сэргээж тус хийдийн Аръяабалын сүмийн туурин дээр Аръяабалын сүмийг хуучин байсан бодит хэмжээг нь арай багасган барьсан байна.  Одоогоор хийдийн үйл ажиллагааг сэргээж лам хуврагууд ном хурж буян ном айлдаж байна.
Location: 43.600838 , 108.208687
4. Цонжийн чулуу
    Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт Цонжийн чулуу хэмээх  хүрмэн чулуунаас тогтсон жижиг хадат толгой бий. Энэ толгойн чулуу нь болор шиг зургаан талтай, талуудыг нийлүүлж өрсөн мэт сонин, босоо тогтоцтой, хар саарал өнгөтэй. Энэ чулууг өнгөлбэл гялалзсан хар өнгөтэй болно. Энэ толгой дээр аянга их буудаг, аянга буух үед чулуу бутарч унадаг гэж нутгийнхан ярьдаг. Хүрмэн чулуу хайлмаг байх үедээ асар их даралтад орж, олон талт багана хэлбэртэй болдог гэж шинжлэх ухаан тайлбарладаг. 
    Цонжийн чулуу нь Монгол оронд буй байгалийн өвөрмөц сонин тогтоцтой газруудын нэг, байгаль эхийн бүтээл юм. Монгол оронд ийм хэд хэдэн газар байдаг боловч Цонжийн чулуу шиг зөв зургаан талтай чулуу байхгүй юм. Ийм тогтоцтой чулуу дэлхийд ч ховор. Олон улсад байгалийн энэхүү тогтоцыг hexagonal rock  буюу зургаан талт чулуу гэдэг.5. Бүрдэнэ булаг
    Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт далайн манхан хэмээх 108 булагтай байгалийн маш үзэсгэлэнтэй газар бий. Харахад ус бүхий баянбүрд шиг ердийн элсэн манхан боловч элснийх нь ид шид гайхагдсаар иржээ.
    Манханы халуун элсэнд өвчтөний биеийг бүтэн булах маягаар эмчилгээ хийдэг жижиг сувиллын газар ажилладаг. Бүрдэнэ булгийн үзэсгэлэнтэй өвөрмөц сонин тогтоцтой газарт 1995 оноос бөөрний сувилал нээж, эмгүйгээр бөөрний түүдгэнцэр болон дэвшинцэрийн хурц архаг үрэвсэл, үе мөч, давсагны үрэвсэл зэрэг өвчнүүдийг эмчилдэг.6. Эргэлийн зоо
    Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дахь Эргэлийн зоо нь байгалийн сонин тогтоцтой археологийн арвин олдвортой газар. 30 сая жилийн өмнөх шим ертөнцийн гэрч болсон эртний сүүн тэжээлтэн загас, яст мэлхий, гүрвэл зэрэг сээр нуруутны олдворыг хадгалсан хурдас чулуулгаас тогтсон ширээ хэлбэрийн тэгш өндөрлөгтэй. Эргэлийн зоогийн хил нь Сангийн овоо, Баянцав, Аман усны хяр, Аман ус, Төгрөг худаг тэдгээрийн хоорондох тэмдэгт өндөрлөгүүдээр тогтоогдсон.
    Эргэлийн зоо нь уртаараа 60 гаруй км, өргөнөөрөө 20 орчим км үргэлжилсэн байгалийн сонин тогтоцтой, палентлогийн олдвор ихтэй, эртний амьтдын үлдэгдэл бүхий нуурын хурдас газар юм. Иймээс эртний амьтан, ургамлын ховор олдвор, онгон байгалийг хадгалах зорилгоор 1996 онд УИХ-ын 43 дугаар тогтоолоор тусгай хамгаалалтад авсан байна.
    Дэлхийн 50 орчим эрдэмтэд эрдэм шинжилгээний бүтээлдээ онцолж тусгасан. "Алтан уул" хэмээн нэрлэсэн.7. Нүдэнгийн хонхор
    Нүдэнгийн хонхор Сайншандаас 80 км, Айраг сумын төвөөс 43км, Нүдэн багийн төвд байрладаг. Нүдэнд хадны завсраас ундрах ходоодны рашаан, ойролцоох тойрмоос ходоод гэдэсний хужир хүмүүс авч хэрэглэдэг. Зүүн талд "Хөх өндөр" хэмээх тахилгат овоо бий. 
    Нутгийн иргэд жил бүр тахидаг. Цайдамын тойром болон Нүдэнгийн орчмоор байгалийн сонин дүрс тогтоц бүхий хад чулуутай.
    Нүдэнгийн хадны рашааныг ходоодонд сайн гэдэг бөгөөд рашааныг зөвхөн эрэгтэй хүн очиж авдаг, хэрэв эмэгтэй хүн авбал ус нь ширгэдэг гэлцдэг.  

 







    





    

Comments

Popular posts from this blog

Монгол Улсын Төрийн сүлд

       Монгол улсын төрийн сүлд нь ариун цагаан өнгийн бадамлянхуа цэцэг суурьтай, төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн насан хээгээр хөвөөлсөн, мөнх тэнгэрийг бэлгэдсэн дугариг хөх дэвсгэртэй байна. Сүлдний төв хэсэгт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбо, эрдэнийн хүлгийг хослуулан дүрсэлсэн байна.     Сүлдний хүрээний магнайн хэсэгт эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг бэлгэдсэн хүслийг хангагч чандмань эрдэнэ, доод хэсэгт эх газрыг төлөөлсөн ногоон өнгийн уулан хээ, ашид дэвжихийн өлзий хутаг оршсон хүрдийг тус тус дүрсэлнэ. хүрдийг хадгаар дээдлэн сүлжсэн байна. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг далбаа, тамга, дуулал мөн. Төрийн сүлд, туг далбаа, тамга, дуулал нь "Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ" хэмээн заасан байдаг.

Монголын төрийн бэлгэдэл болох Соёмбо

       Соёмбо бол Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг юм. Соёмбо нь анх 1686 онд өндөр гэгээн Занабазарын зохиосон соёмбо бичгийн эхний үснг юм. Соёмбын хамгийн дээр байдаг гурван дөлт гал бол өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт ямагт бадрах бэлгэдэл бөгөөд ер нь Монголчууд галыг мандаж бадрах, голомт залгажлах утгаар хэрэглэдэг заншилтай. Мөнх тэнгэрийг төлөөлсөн Наран, Саран хоёр бол Монголчуудын нэн эртний сүлд тамга юм. Ийнхүү Наран, Саран, Гал гурав нийлээд Монгол түмний ашид мандан бадрахын бэлгэдэл болдог.     Соёмбын доторх хоёр гурвалжин нь жад, сумны гилбэрийг дүрсэлсэн бөгөөд үзүүрийг нь доош хандуулсан нь дайсныг дарах гэсэн утгатай юм. Соёмбын төвд буй хоёр загас нь арга, билэг буюу эр, эм гэсэн бөгөөд хүн ард эрэгтэй эмэгтэй ялгалгүй цөм өндөр сонор сэрэмжтэй байж, өсөж үржин, улс орноо цэцэглүүлнэ гэсэн утга агуулдаг. Загасны дээр доор байгаа тэгш өнцөгт нь шулуун шударга, журамтай гэсэн утгатай бөгөөд хүн бүхэн Монг...