Skip to main content

Дундговь аймаг

    Дундговь аймаг нь 1941 онд Өмнөговь аймгаас 8 сум, Дорноговь аймгаас 3 сум, Төв аймгаас 7 сум тус тус шилжүүлэн 18 сумтайгаар одоогийн Өлзийт сумын нутаг "Ембүү Дэрсэнэ Ус" гэдэг газар Шарангад аймаг нэртэйгээр байгуулагджээ. 1942 онд аймгийн нэрийг Дундговь хэмээн өөрчилж аймгийн төв одоогийн оршин байгаа Зоогийн Хар овооны энгэрт суурьшсан байна.
Байгуулагдсан:                1941 он                       Year of establishment:                1941 
Аймгийн төв:                   Мандалговь               Aimag center:                             Mandalgobi
Сумын тоо:                       15                               Aimag soums:                             15
Газар нутгийн талбай:    74.690.32 kм2            Territory:                                      74.690.32 km2 
Улаанбаатар хотоос:        260 км                       Distance from Ulaanbaatar city:  260 km
Хүн ам:                             46.981 (2020 он)       Population:                                   46.981 (2020)
Угсаатан:                          Халх                          Nationals:                                     Khalkh

Утасны код:                     +976 (0) 159               Telephone code:                          +976 (0) 159
Шуудангийн дугаар:       48000                          Postal code:                                 48000
ТХ-ийн улсын дугаар:    ДУ                               Transport vehicle state number:   DU
ISO 3166-2:                      MN-059                       ISO 3166-2:                                 MN-059

Цахим хуудас:               Dundgovi.gov.mn         Website:                                    Dundgovi.gov.mn
Дундговь аймгийн 9 бахархал
9 prides of Dundgobi aimag
 1. Сүм хөх бүрд

    Говийн нутагт орших өтгөн зэгсэн дунд ангир, галуу, нугас, хун зэрэг усны шувууд хуран чуулсан зэгст нууртай үзэсгэлэнт баян бүрд бүхий цогцолсон газар. XIII зууны үеийн түүхийн дурсгалт хэрэм цайз бүхий уран  барилгатай.2. Их газрын чулуу
    Дундговь аймгийн Говь-Угтаал, Гурвансайхан сумдын нутагт орших Их газрын чулуун уул нь Монголын их боржингийн бүс нутаг юм. Хурц шовх оргил, үлдэц хадан цохио бүхий өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газрын нэг юм.
    Мандалговиос зүүн урагш 80 км оршдог.
    Их газрын чулуу нь уртаараа 30 орчим өргөөшөө 15 км сунаж тогтсон 600 шахам ам км талбайг эзлэн хойшоо урагшаа, баруун зүүн тийшээ гудамлан эгнэсэн байц тогтоцтой. Далайн түвшнээс 1565-1709 метр өргөгдсөн боржин, асмалжин, толбожин гэх мэтийн гүний чулуулаг, пермь, цэрд, гурав дахь галавын элсэн чулуу, нүүрслэг занар, алаг мөлгөр хөрзөн, шохойн чулуунаас тогтсон юм. 
    Их газрын чулууны боржин цохио нь ухаа ягаан өнгөтэй, том ширхэгтэй талстуудаас бүрдэх ба тууш, босоо, хөндлөн янз бүрийн хагарал газруудтай.
3. Дэл уул
    Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт багийн нутагт орших баруунаас зүүн тийш 17 км, хойноосоо урагш 8 км орчим сунаж тогтсон жижиг жижиг дэл маягийн хаднуудаас бүрдэх бөгөөд урд хэсгээрээ Хөнжлийн уул, хойд хэсгээрээ Цагаан суваргатай хил залган оршино.
    Дэл ууланд хүрлийн үед холбогдох 3000 орчим хадны сүг зураг, эртний хүмүүсийн оромж бүхий хавтгай чулуун хашлага, 20 орчим дөрвөлжин булш, руни бичгийн дөрвөн дурсгал, Тан улсын үед холбогдох Монгол болон Хятад бичээс илэрсэн.
    Монгол улсын Засгийн газрын 1998 оны 235 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалтанд авагдсан мөн 2008 оны 175 дугаар тогтоолоор дахин жагсаалтанд орж батлагдсан.
4. Бага газрын чулуу
    Дундговь аймгийн Адаацаг Дэлгэрцогт сумын дунд орших Бага газрын чулуу бол урт нь 15 км өргөн нь 10 гаруй км үргэлжлэх боржин чулуун уул юм. Хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 1768 м өндөрт өргөгдсөн Тахилгын хавцал. Энд түүхийн янз бүрийн үед хамаарах 200 гаруй булш хиргисүүр бий. Сонин хэлбэртэй хад цохио элбэг. 
    Бага газрын чулууны их хөндийн зүүн хойд төвд жижгэвтэр чулуун толгодын ёроолд Жаргалантын агуй бий. Энэ нутагт ганц ямаатай хөгшин суудаг байгаад ямаа нь агуй руу ороод алга болж, араас нь орсон эмгэн ч эргэж гарч ирээгүй тул агуйд дахин хүн оруулахгүйн тулд 3 метр орчмын нарийхан хэсэгт таглаж битүү болгосон гэж ярьдаг. 
    Жаргалантын агуйгаас 1 км орчим зайд эгц элгэн хадан дээр зориуд өрөмдсөн мэт харагдах хагас метр орчим гүн нарийнхан цооног нүхэнд хурын ус тогтсоныг нутгийнхан нүдний рашаан гэж нэрлэдэг. 

Location: 46.20735 , 106.01801

5. Онгийн хийдийн туурь 

    Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт Онгийн голын ус ургамал жигдэрсэн үзэсгэлэнт нэгэн тохойн зүүн эрэгт Сайхан-Овоо уулын энгэрт байдаг туурь. Онгийн хийдийг Түвдээр “Гүнджамбаалин” хийд гэдэг бөгөөд энэ нь “Хотол өглөгч” гэсэн утгатай. Хутагт лам Ишдоньлхүндэв, түүний шавь Барь лам Дамцагдорж нар 1760-1810 оны хооронд бариулжээ. Тухайн цаг үед 1000 гаруй лам хувраг шавилан суудаг 28 сүм дугантай байжээ. 
    Тус хийдээс 15 км зайтай, Онгийн голын эрэг дагуу “Хошуу хурлын хийд” хэмээх бас нэгэн хийд байсан бөгөөд Онгийн хийдийн баруун жигүүрт байгуулагдсан Хутагт ламын хийд, зүүн жигүүрт байгуулагдсан Хамба Дамцагдоржийн хийдүүдийг оруулаад “Онгийн гурван хийд” гэж нэрлэж байжээ.
    Сүмд Бурхан багшаас эхлэн Арван хангал бурхад, сүмийн эзэн Барь лам Дамцагдоржийн хөрөг, Насны гурван шүтээн, Говийн Лха бурхан, Майдар бурхан, Богд Зонхов, Ловон Бадамжунай нарын хөрөг болон баримал дүрүүдийг залсан байдаг. Музейг 2001 онд байгуулжээ.
Location: 45.403393 , 103.94952
6. Цагаан суварга
    Дэлхийн хамгийн алдартай хавцал буюу "Гранд канёон"-той төстэй. Эрт цагийн далайн ёроолын тунамал шаварлаг хурдасны даврахгаас он цагийн явцад салхи, усны нөлөөгөөр эвдэрч ганга мөргөцөг үүсгэсэн нь алсаас хархад суварга мэт харагддаг, адал явдал, мартагдашгүй дурсамжаар хөглөж үзэсгэлэнт байгальд од эрхэсийн доор, нар шингэх, жаргахтай хамт фото аялал хийхэд тохиромжтой.
Location: 44.598655 , 105.7507017. Өөш манхан                                                                                                                       
    Дундговь аймгийн төвөөс урагш 130 гаруй км. Өлзийт сумын нутаг дахь Өөш манхан нэг км урт, зуу гаруй метр өндөр элсэн уул. Хөлийн аясаар урсан нурах  элсэн уулын оройд мацан гарвал  оройн ирмэг хутганы ир шиг агаад  хялгана ч үл хөдлөх салхигүй атал шар торгон мяндас  хийсэх адил торгон элс намиатан байх аж. Энд бөөрний сувилалын газар байдаг. Халуун элсэнд булж, ингэний сүү уулгах мэтээр бөөр нь өвчтэй хүнийг эмчилдэг.
    Элсний найрлага нь их өөр бөгөөд нарийн ширхэгтэй, эрдэс баялгийн олон бодистой ажээ. Хэлнийхээ хонхорт тавихаар хайлчихдаг. Уг элсийг барилгын ажилд хэрэглэж болдоггүй юм байна. Зөвхөн бөөр, дотоод таван цул ч бус үе мөч, хөл, гар, нуруу нь татсан хүмүүс эмчлүүлэх гэж зорьдог. Өөш манхан элсний эргэн тойронд ховордсон амьтан болох аргаль угалз, янгир, хуланг харахаас гадна Цагаансуварга хэмээх газрын мөргөцөг бүхий үзэсгэлэнт газар, Тагтааны агуй, Моринтолгойн цав зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, говийн улаан наран хэрхэн мандахыг харах нь үнэхээрийн гайхамшигтай.8. Дуу хуур, Өв соёл
    Дорноговь аймгийн дуу хуурын алдрыг үнэлж, Монгол Улсын Засгийн газраас 2011 онд "Дуу хуур" бол Дундговь аймгийн брэнд бүтээгдэхүүн гэдгийг батлан өргөмжилсөн. "300 морин хуурч, 300 уртын дуучдын ардын урлагийн бага наадам","700 уртын дууч, морин хуурчдын бага наадам"-ыг улсдаа анх удаа зохион байгуулж, Монгол ардын уртын дууг ЮНЕСКО- д бүртгүүлэхэд тодорхой хувь нэмрээ оруулсан. Дундговь аймаг нь Монгол улсын хэмжээнд Төв Халхын Дуулалт Жүжгийн театр, "Тэнгэрийн тэмдэг" хүүхдийн театр болон байгалийн задгай 2 театртай цорийн ганц аймаг бөгөөд манай нутгаар аялсанаар Мөв Халхчуудын ардын уламжлалт урлагийн өв сан, зан үйл, ёс заншилтай танилцаж, говийн ард түмний амьдралын онцлог хэв маягийг үзэж судлах боломжтой.9. Дэлгэрхангай уул
    Дундговь аймгийн нутагт байх Дэлгэрхангай уулыг эрт цагт Инэл хан уул гэдэг байж. Инэл гэдэг нь энгүй их, маш их, их юмны таг гэсэн утгатай үг. Дэлгэрхангай уулын яг орой дээр хэвлий (хэвтэш) маягийн томоос том талбай байдаг.
    Түүнийг Алтан тэвш гэдэг юм. Гэсрэнз Жалайр хунтайжийн гутгаар хөвгүүн Онох Үйзангийн хүү Автай (1534-1586) Далай ламаас Очирбат түшээт хан цөл хүртэхдээ өөрийн хошууны гол сүлдэн тахилгат уул Инэлд “уулсын хаан” (түвдээр Даржаажалба) буюу Дэлгэрхаан цолыг зарлигдаж, төрийн тахилга хүртээж, Дэлгэрхангай гэж нэрийдэх болжээ. Дэлгэрхангайн энгэр биед “Тэвшийн” хэмээх салбар жижиг уул буй. Түүний Шүүт (Хөшөөт гэсэн үг байж болох)-ийн амны зүүн хярд онцгой нууц хонхорт нэгэн том булш бий.
Location: 45.189535 , 104.74317





   









Comments

Popular posts from this blog

Монгол Улсын Төрийн сүлд

       Монгол улсын төрийн сүлд нь ариун цагаан өнгийн бадамлянхуа цэцэг суурьтай, төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн насан хээгээр хөвөөлсөн, мөнх тэнгэрийг бэлгэдсэн дугариг хөх дэвсгэртэй байна. Сүлдний төв хэсэгт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбо, эрдэнийн хүлгийг хослуулан дүрсэлсэн байна.     Сүлдний хүрээний магнайн хэсэгт эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг бэлгэдсэн хүслийг хангагч чандмань эрдэнэ, доод хэсэгт эх газрыг төлөөлсөн ногоон өнгийн уулан хээ, ашид дэвжихийн өлзий хутаг оршсон хүрдийг тус тус дүрсэлнэ. хүрдийг хадгаар дээдлэн сүлжсэн байна. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг далбаа, тамга, дуулал мөн. Төрийн сүлд, туг далбаа, тамга, дуулал нь "Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ" хэмээн заасан байдаг.

Монголын төрийн бэлгэдэл болох Соёмбо

       Соёмбо бол Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг юм. Соёмбо нь анх 1686 онд өндөр гэгээн Занабазарын зохиосон соёмбо бичгийн эхний үснг юм. Соёмбын хамгийн дээр байдаг гурван дөлт гал бол өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт ямагт бадрах бэлгэдэл бөгөөд ер нь Монголчууд галыг мандаж бадрах, голомт залгажлах утгаар хэрэглэдэг заншилтай. Мөнх тэнгэрийг төлөөлсөн Наран, Саран хоёр бол Монголчуудын нэн эртний сүлд тамга юм. Ийнхүү Наран, Саран, Гал гурав нийлээд Монгол түмний ашид мандан бадрахын бэлгэдэл болдог.     Соёмбын доторх хоёр гурвалжин нь жад, сумны гилбэрийг дүрсэлсэн бөгөөд үзүүрийг нь доош хандуулсан нь дайсныг дарах гэсэн утгатай юм. Соёмбын төвд буй хоёр загас нь арга, билэг буюу эр, эм гэсэн бөгөөд хүн ард эрэгтэй эмэгтэй ялгалгүй цөм өндөр сонор сэрэмжтэй байж, өсөж үржин, улс орноо цэцэглүүлнэ гэсэн утга агуулдаг. Загасны дээр доор байгаа тэгш өнцөгт нь шулуун шударга, журамтай гэсэн утгатай бөгөөд хүн бүхэн Монг...