Skip to main content

Сүхбаатар аймаг

    Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэр 1921 оноос өмнө Халхын Сэцэн хан аймгийн Чин ван, Далай ван, Ёст бэйс, Эрх гүн, Хурц засаг, Егзүр хутагтын шавь хошуу гэсэн 6 Хошууны нутаг юм. 1931 онд Халхын 4 аймгийг 13 аймаг болгон өөрчлөхөд Хэнтий, Дорнод аймагт харьяалагдаж байлаа. 
    1940-1942 оны засаг захиргааны өөрчлөлтөөр 1942 онд Жавхлант шарга аймаг шинээр байгуулагджээ.
    Улсын Бага Хурлын 1943 оны 2-р сарын 20-ны өдрийн тогтоолоор Жавхлант шарга аймгийг жанжин Сүхбаатарын нэрэмжит болгож "Сүхбаатар аймаг" гэж нэрлэх болсон. Мөн одоо аймгийн төвийг Баруун урт голын дэргэд шилжүүлэн суурьшуулж "Баруун-Урт" гэж нэрлэсэн байна.
    Урд талаараа БНХАУ-тай 485 км, баруун талаараа Дорноговь аймагтай 165 км, хойд талаараа Хэнтий аймагтай 260 км, зүүн хойд талаараа Дорнод аймагтай 430 км газраар тус тус хиллэдэг.
    Нутгийн ихэнх хэсэг нь далайн түвшнээс дээш 1000-1200м өндөрт оршдог.
Байгуулагдсан:               1943 он                     Year of establishment:               1943
Аймгийн төв:                  Баруун-Урт              Aimag center:                           Baruun-Urt city
Сумын тоо:                     13                              Aimag soums:                            13
Газар нутгийн талбай:   82.287.15 kм2           Territory:                                    82.287.15 km2 
Улаанбаатар хотоос:      560 км                        Distance from Ulaanbaatar city:  560 km
Хүн ам:                            63.822 (2020 он)       Population:                                  63.822 (2020)
Угсаатан:                         Халх, Дарьгангачууд  Nationals:                            Khalkha, Dariganga                        

Утасны код:                     +976 (0) 151            Telephone code:                          +976 (0) 151
Шуудангийн дугаар:       22000                       Postal code:                                 22000
ТХ-ийн улсын дугаар:    СҮ                           Transport vehicle state number: SU
ISO 3166-2:                      MN-051                   ISO 3166-2:                                 MN-051

Цахим хуудас:              sukhbaatar.mn            Website:                                  sukhbaatar.mn 
Сүхбаатар аймгийн 9 бахархал
9 prides of Sukhbaatar aimag
1. Шилийн богд уул
    Дарьганга сумын төвөөс зүүн урагш 60 км-т 1778 метр өндөрт орших Дарьгангын унтарсан галт уул. Орчны газраас 400 гаруй метр өндөр, 60-аад км холоос харагдана. Энэ уулын тогоо бруун хойшоо сэтрэн урссан бөгөөд амсар нь 1 км орчим өргөн, 200 орчим метр гүнзгий.
    Эрт дээр үед энэ уулан дээр шилийн сайн эрс гарч хийморь лүндаагаа сэргээдэг байжээ. Шилийн Богд уулан дээрээс өглөөний мандах нар үнэхээр үзэсгэлэнтэй сайхан харагддаг.
Location: 45.472523 , 114.5889262. Алтан овоо
    Дарьгангын галт уулсын нэг, далайн түвшнээс дээш 1354м өндөр Дарьганга сумын дэргэд сумын дэргэд оршдог. Энэ уул нь Сүхбаатарчууд төдийгүй Монголын ард түмний шүтээн уул. Нутгийн ард иргэд нь Дарь овоо хэмээн нэрлэнэ. XVII зууны үеэс тахиж ирсэн бөгөөд 1913 оноос Богд хааны зарлигаар тахих болсон. 2004 онд Улсын Тусгай Хамгаалалтад авсан.
Location: 45.472038 , 114.59154
3. Талын агуй
    Шилийн богд уулаас баруун хойш 14 км-т цагаан тал дээр оршино. Галт уулын хүрмэн чулууны хийн зайд тогтсон энэ агуй 10000 орчим шоо метрээс илүү багтаамжтай 200 гаруй метр урттай бөгөөд манай галт уулын хүрмэн чулууны хийн зайнд үүссэн агуйнуудын хамгийн том нь юм. Талын агуй бол Монгол оронд мэдэгдээд байгаа 200 гаруй агуйнуудаас хамгийн үзэсгэлэнтэй нь юм гэж агуй судлаачид үздэг.
4. XII-XIII зууны үеийн хүн чулуун хөрөг
    Монголын дорнод нутагт байдаг XIII-XIV зууны Монголчуудын бүтээсэн чулуун хөрөг ихэнхдээ бүрэн дүрслэлтэй, сэнтий суудалд суусан хүний биеийг толгойноос хөлийг хүртэл эдэлж хэрэглэж байсан бүх зүйлтэй нь урлаж хийсэн онцлогтой.
    Хүн чулуун хөшөөг боржин, гантиг, элсэн чулуу зэрэг цоолборлон урлахад эвтэй, тухайн орон нутагт элбэг олддог чулууг хүний дүрс гарган засаж янз бүрийн хийцтэйгээр урлан бүтээсэн хөшөө юм.5. Таван толгойн археологийн цогцолбор
    Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт орших Таван толгойн цогцолбор дурсгалт газар Монголын түүх соёлын судалгаанд чухал байр эзэлдэг. 2004 онд Д.Навааны малтсан 1-р булшнаас алтан шармал чимэгтэй торгон тохоштой эмээл бүхий морь дагалдуулан оршуулсан настай эмэгтэй хүн илэрч, түүнийг дагуулан тавьсан оюу чимэгтэй алтан зүүлт, мөнгөн бугуйвч, дотроо шонхор шувууны цохимол дүрстэй хос алтан бөгж, 2-р булшнаас морь адууг дагуулан тавьсан эрэгтэй хүний оршуулга илэрч, чулуун шигтгээтэй, алтан соновтор гарсан.
    2005 онд малтсан 5-р булшнаас мөн л бүтэн морь дагалдуулан оршуулсан эмэгтэй хүний шарил илэрч, луу товойлгон урласан алтан шармал эмээлийн чимэглэл, богтог малгайн алтан цог, сувдан чимэглэлүүд, хос сүүжин ээмэг, энгэсэгний алтан сав, мөнгөн зүүлт, алтан очир, хаш чулуун онго, ланз үсэгтэй цагаан хүрэл толь, мөнгөн аяга ба савны хагархай, үр тарианы үлдэгдэл илэрчээ. 2007 онд малтсан 11-р булшнаас бүтэн морь дагалдуулсан эрэгтэй хүний оршуулга илэрч торгон малгай, уулын болор чулуун тоногтой бүс гарчээ.6. Хэлхээ тоонотой гэр, шавар зуух, дарьганга мөнгөн урлал

    Дарьганга мөнгөн урлал: 
    Дарьгангын мөнгөний дарх 1700-аад оны тэртээгээс хөгжиж, нүүдлийн ММА-н хавсарга байдлаас бие даан хөгжин төрх төлөвөө олж, XVII-XX зуунд Монгол дархны бие даасан хийц найрлага болтлоо боловсорч үе уламжилсан сонгодог өвийг үлдээсэн юм. Монголын мөнгөн урлалын сүрлэг оргилуудын нэг бол "Дарьганга хийц" хэмээн алдаршсан уран тансаг, нарийн чамин, гүн утга бэлгэдэл шингэсэн, хэрэглээ, гоёл чимэглэлийн цогц нэгдэл бүхий мөнгөн урлалын үнэтэй бүтээлүүд мөн.
7. Хурдан шандаст хүлгүүд
    Сүхбаатар аймаг нь Дарьгангын жижиг зээрд, орлой, тожингууд, Ширээтийн цагаан адуу гээд олон шандаст хүлгүүдээрээ алдартай.
8. Жаргалантын ширээний хадны зураг
    Эрдэнэцагаан сумаас баруун хойш 30-аад км-т Жаргалантын ширээ гэдэг газрын хөх чулуун дээр ховор нандин хадны сүг зургууд хадгалагдан үлдсэн байдаг. 
    Хүний толгойг зүрхэн хэлбэртэй дүрсэлж, толгойг тойруулаад цацаг мэт зүйлийг дүрсэлсэн өвөрмөц зургууд мөн буга болон малыг дүрсэлсэн зургууд Жаргалантын ширээний хаданд нэлээд бий.9. Хялганат тал хээр
    Монгол орны тал хээрийн бүс нутаг нь Дэлхийн Байгаль Хамгаалах Газраас 21-р зуунд анхааран хамгаалахаар зарласан 200 эко бүсийн нэгэнд ордог бөгөөд цагаан зээр бөөнөөрөө байршиж төллөдөг гол нутаг юм. 











 





  


  

Comments

Popular posts from this blog

Монгол Улсын Төрийн сүлд

       Монгол улсын төрийн сүлд нь ариун цагаан өнгийн бадамлянхуа цэцэг суурьтай, төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн насан хээгээр хөвөөлсөн, мөнх тэнгэрийг бэлгэдсэн дугариг хөх дэвсгэртэй байна. Сүлдний төв хэсэгт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбо, эрдэнийн хүлгийг хослуулан дүрсэлсэн байна.     Сүлдний хүрээний магнайн хэсэгт эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг бэлгэдсэн хүслийг хангагч чандмань эрдэнэ, доод хэсэгт эх газрыг төлөөлсөн ногоон өнгийн уулан хээ, ашид дэвжихийн өлзий хутаг оршсон хүрдийг тус тус дүрсэлнэ. хүрдийг хадгаар дээдлэн сүлжсэн байна. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг далбаа, тамга, дуулал мөн. Төрийн сүлд, туг далбаа, тамга, дуулал нь "Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ" хэмээн заасан байдаг.

Монголын төрийн бэлгэдэл болох Соёмбо

       Соёмбо бол Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг юм. Соёмбо нь анх 1686 онд өндөр гэгээн Занабазарын зохиосон соёмбо бичгийн эхний үснг юм. Соёмбын хамгийн дээр байдаг гурван дөлт гал бол өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт ямагт бадрах бэлгэдэл бөгөөд ер нь Монголчууд галыг мандаж бадрах, голомт залгажлах утгаар хэрэглэдэг заншилтай. Мөнх тэнгэрийг төлөөлсөн Наран, Саран хоёр бол Монголчуудын нэн эртний сүлд тамга юм. Ийнхүү Наран, Саран, Гал гурав нийлээд Монгол түмний ашид мандан бадрахын бэлгэдэл болдог.     Соёмбын доторх хоёр гурвалжин нь жад, сумны гилбэрийг дүрсэлсэн бөгөөд үзүүрийг нь доош хандуулсан нь дайсныг дарах гэсэн утгатай юм. Соёмбын төвд буй хоёр загас нь арга, билэг буюу эр, эм гэсэн бөгөөд хүн ард эрэгтэй эмэгтэй ялгалгүй цөм өндөр сонор сэрэмжтэй байж, өсөж үржин, улс орноо цэцэглүүлнэ гэсэн утга агуулдаг. Загасны дээр доор байгаа тэгш өнцөгт нь шулуун шударга, журамтай гэсэн утгатай бөгөөд хүн бүхэн Монг...