1923 оны 10-р сарын 19-ний Засгийн газрын 38-р тогтоолоор Халхын дөрвөн аймгийг хаадын нэрээр нэрлэж байсныг өөрчилж уулсын нэрээр нэрлэх болсноор Түшээт хан аймаг нь Богд хан уулын аймаг гэж нэрлэгдэх болсон.
Төв аймгийн төв /яам/-ийг Улаанбаатар хотноо нүүлгэн төвлөрүүлж, 1942 он хүртэл нийслэл хотод суурьшиж байв.
БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1942 оны 2-р сарын 17-ны өдрийн 17-р тогтоолоор Төв аймгийн төвийг нийслэл Улаанбаатар хотоос нүүлгэн Богд хан уулын өвөр Зуунмодны амны сэрүүн дэнжид төвлөрүүлэхээр төвлөрүүлэхээр шийдвэрлэжээ.
1966 онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар Төв аймгийн төвийг орон нутгийн хот болгон "Зуунмод" гэж нэрлэв.
Төр засгийн хуучин тогтолцоог өөрчилж хотын АДХГЗахиргааг 1992.10.05-нд татан буулгаж Зуунмод хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурал хотын Засаг даргын тамгын газар болгон өөрчлөн зохион байгуулжээ.
Цахим хуудас: tuv.gov.mn Website: tuv.gov.mn
Байгуулагдсан: 1923 он Year of establishment: 1923
Аймгийн төв: Зуунмод Aimag center: Zuunmod
Сумын тоо: 27 Aimag soums: 27
Газар нутгийн талбай: 74.042.37 kм2 Territory: 74.042.37 km2
Улаанбаатар хотоос: 43 км Distance from Ulaanbaatar city: 43 km
Хүн ам: 93.162 (2020 он) Population: 93.162 (2020)
Угсаатан: Халх Nationals: Khalkh
Утасны код: +976 (0) 127 Telephone code: +976 (0) 127
Шуудангийн дугаар: 41000 Postal code: 41000
ТХ-ийн улсын дугаар: ТӨ Transport vehicle state number: TU
ISO 3166-2: MN-047 ISO 3166-2: MN-047
Төв аймгийн 7 бахархал
7 prides of Tuv aimag
1. Манзушир хийдийн туурь
Улаанбаатар хотоос өмнө зүгт 43 километр зайд орших Төв аймгийн Зуунмод хотын төвөөс зүүн хойш 8 километрт Зуунмодны амны эхэнд Ачит дүйнхорын булаг хэмээх энгэр газар Манзуширын хийдийн туурь оршино.
Далайн төвшнөөс дээш 1800 метр өндөрт шинэсэн ойн дунд байдаг. Манзушир хийдийн анхны сүмийг Манзушир ламтны анхдугаар дүрийн хувилгаан Лувсанжамбалданзан удирдан 1733 онд Богдхан уулын энгэрт бариулснаар Манзуширын хийдийн суурь тавигджээ.
Манзушир гэдэг нь "Оюун билгийн тэнгэрийг сахих бурхан" гэсэн утгатай.
200 гаруй жилийн түүхтэй Манзуширын хийдийг 1937 онд нураан буулгах үед 21 барилга байгууламжтай байжээ. Энэ хийдийн туурь, уулын энгэрийн хадан дээр сийлбэрлэсэн том бурхдын зураг нь түүх соёлын ховор нандин бүтээл дурсгал болж үлдсэнийг 1998 онд улсын хамгаалалтанд авсан.
Өдгөө Манзуширын хийдийн тууринд XYIII зууны сүүлчээр байгуулсан Манзушир бурхныг тахидаг байсан Зөөлөн эгшигт хэмээх их хийдийн үлдэгдэл байдаг. Мөн сүүлд сэргээгдсэн Манзушир хутагтын Сэрүүн лаврин хэмээх барилгыг музей болгон ашиглаж Богдхан уулын байгалийн материал ашиглан хийсэн гар урлалын үзмэр, ангийн үс, амьтдын чихмэл бүхий үзмэрийг дэлгэн үзүүлжээ. Тус музейн зүүн талд 1726 онд аяганы дархан Жалбуу ах дүү нарынхаа хамт урлан бүтээсэн жасын том тогоо байдаг.
Нэг удаа 1000 хүний хоол бэлтгэж болдог энэ тогооны амсар нь 215 сантиметр, гүн нь 140 сантиметр, багтаамж нь 1800 литр, хүнд нь 2 тонн ажээ.
Location: 47.764432 , 106.992681
2. Хустайн байгалийн цогцолборт газар
Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумдын нутгийн заагт орших Хустайн нуруу нь ургамал газар зүйн мужлалаар Монгол дагуурын дүүрэгт, экологи газар зүйн мужлалаар хангайн уулт их мужийн Орхон-Туулын савын бэсрэг уулсын мужид, байгалийн бүс бүслүүрийн мужлалаар Туул –Тамирын голын дэд мужид харъяалагддаг, Хэнтийн нурууны сэжүүрийн зүүн хойноос баруун урагш тогтсон цувраа уулс бөгөөд хээрийн бүсрүү түрж орсон ойт хээрийн урд зах өвөрмөгц тогтоц бүхий үзэсгэлэнтэй нутаг юм.
УИХ-ын 1993.11.12 ны өдрийн 83 дугаар тогтоолоор Хустайн нурууг байгалийн нөөц газрын зэрэглэлээр анх улсын тусгай хамгаалалтанд авч, 1998 онд зэрэглэлийг ахиулж, байгалийн цогцолборт газар болгосон.
ХБЦГ нь Улаанбаатар хотоос баруун тийш 100 орчим км-т оршино. Хустайн байгалийн цогцолборт газар (ХБЦГ) –ын 50.6 мянган нутагт 459 зүйл гуурст ургамал, 85 зүйл хаг, 90 зүйл хөвд, 33 зүйл мөөг ургадаг, халиун буга, цагаан зээр, бор гөрөөс, зэрлэг гахай, аргаль хонь, янгир ямаа, монгол тарвага, саарал чоно, шилүүс мий, мануул мий, шар үнэг, хярс үнэг, халздай дорго зэрэг 44 зүйл хөхтөн амьтад, нохой тас, цармын болон хээрийн бүргэд, ооч ёл, хонин тоодог, гангар хун, хар өрөвтас, дагуур ятуу, хотны бүгээхэй зэрэг 217 зүйл шувуу, 16 зүйл загас, 2 зүйл, хоёр нутагтан, 385 зүйл шавьж, түүний дотор 21зүйл шоргоолж, 55 зүйл булцуу сахалт эрхээхэй, 10 зүйл голио, 29 зүйл царцаа бүртгэгджээ.
ХБЦГ 2002 онд ЮНЕСКО-гийн дэргэдэх Хүн ба шим мандлын хамгаалалттай газрын сүлжээнд бүртгэгдсэн.
Хустайн нурууны энэ бүс нутагт 1992 оноос тахь нутагшуулах Монгол Голландын хамтарсан Тахь төслийг хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд 900 ам километр нутгийг 1993 оноос улсын хамгаалалтанд авсан.
Анх 1992 онд 15 тахийг Оросоор дамжуулан авчирсан ба түүнээс хойш 3 жил тутам 18-20 тахь нэмж нийт 84 тахь авчирсан нь өсөж үржсээр эдүгээ 250 гаруй тоо толгойд хүрээд байна.
Location: 47.764244 , 105.878188
Улаанбаатараас зүүн тийш 120 орчим километрт Хэнтийн дархан цаазат газарт бий.
1699 онд Манж Чин улсын хааны гүнж Монголын язгуур угсаат гэр бүлийн нэг Дондовдоржийн хатнаар өргөмжлөгдөн Халхын нутагт ирсэн. Гүнж 1740 оны үед нас барсан бөгөөд гэрээслэлдээ “Миний бие Монгол хүнтэй ханилан сууж хамаг насыг барсан тул аль хэдийнээ Монгол хүн болсон билээ. Тийм учраас намайг Монгол газар шороонд оршуулаарай ” хэмээн захижээ.
Гүнжийн онгон 1930 он хүртэл хэний ч хөл хүрээгүй дархан газар байжээ. 1948 оны өвөл, 1949 оны зун анх удаа малтлага судалгаа явуулах үед аль хэдийнээ хулгайч тонуулчдын гарт өртөгдчихсөн байсан. Онгоны үлдэгдэл үндсэн зургаан хэсгээс бүрддэг.
Чулуун дурсгал, булшийг хамгаалсан байгууламж, Богд хаалга, хэрмэн хана, онгон, булшны газар зэргээс бүрдэнэ.
4. Зоргол хайрхан Төв аймгийн Баян-Өнжүүл суманд орших Зоргол хайрхан уулын өндөр 1668 өндөр, Улаанбаатар хотоос 150 км, хосгүй чамин тогтоцтой. Рашаантын ам гэж уул ус, мод ургамал жигдэрсэн үзэсгэлэн төгөлдөр газар байдаг. Нутгийн зон олон Зоргол хайрхан уулыг хүзүүгээ нугалаад хэвтэж байгаа согооны хэлбэртэй гэж ярилцдаг байна.
Зоргол хайрхан уул том, жижиг 3 агуйтай. Хамгийн том нь Шижирбаатарын буюу Дансрангийн агуй, баруун талын үргэлжилсэн уулыг Баянгийн хэц, хойд талын уулыг Агуйт гэнэ.
Халх Монголын нутагт байдаг үзэсгэлэнт сайхан боржин чулуун уулсын нэг нь энэ хангай юм. Зоргол хайрханы чанх урд тусгайдуу байдаг хадтай толгойг Морин цохио гэдэг. Энэ цохиог нутгийнхан жил бүрийн зуны эхэн сарын шинийн 8-нд тахин бэсрэг наадам хийдэг уламжлалтай. Ялангуяа хурдан морьтой хүмүүс морио авч ирж “хийморийг нь сэргээдэг” юм байна.
Location: 46.908352 , 105.869101
5. Чингис хааны морьт хөшөөт цогцолбор
Төв аймгийн Эрдэнэ суманд Цонжинболдог хэмээх газар бий. Энд Чингис хааны аварга том морьт хөшөө байдаг бөгөөд суурь барилгын хамт 40 метр өндөр юм. Хөшөөт цогцолборын нийт талбай 212 га. Мориных нь хөлөөр дамжин цахилгаан шатаар дээш гарч жижигхэн кино танхимд уг байгууламжийг хэрхэн яаж бүтээж эхэлсэн тухай богино хэмжээний баримтат киног үзэж сонирхоно.
Дараа нь морины дэл буй талбайгаас хавь ойрын газрын байгалийн үзэмжийг тольдох боломжтой. Тэндээс Бурхан халдун уул, Дэлүүн болдог толгой, Хөдөө арал гэх мэт Чингис хааны түүхтэй холбоотой чухал дурсгалт газрууд харагддаг. Хөшөөний суурь бүхий дугуй барилга нь 36 баганатай бөгөөд энэхүү тоо нь Чингис хааны Алтан ургийн 36 хаан байсныг илэрхийлж байгаа ажээ.
Тус цогцолборын ерөнхий архитекторчоор Д.Эрдэнэбилэг ажилласан бөгөөд тус хөшөөт цогцолбор нь албан ёсоор 2008 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр нээлтээ хийжээ.
Ташуур тулсан дүр бүхий Чингис хааны хөшөөг 250 тонн ган төмрөөр бүтээсэн бөгөөд 13 жилд нэг удаа энэхүү төмөр хуудсыг солих ажээ. Одоохондоо дэлхий дээр байгаа морьт хөшөөнүүдээс хамгийн том нь болсон байна.
Чингис хаан 1177 онд өөрийн дүү Хасар, Бэлгүтэй нарын хамт Хэрэйдийн ван Тоорилд бараалхан булган дээлээ бэлэглэж тусламж эрээд буцаж харих замдаа энэхүү Цонжинболдог толгойгоос нэгэн ташуур олж байсан гэх домог бий.
Монгол ёсонд эр хүн ташуур олох нь ерөөл бэлгэдэлтэй үйл явдал бөгөөд сайн учралын дохио хэмээн тайлдаг байна.
Энэхүү хөшөөг үзэж сонирхох аяллын үед "XIII зуун" хэмээх цогцолбортой танилцаж болно. Тус цогцолбор нь Эрдэнэ сумын төвөөс зүүн урагш 18 км буюу Улаанбаатар хотоос зүүн тийш 96 км-т байрладаг бөгөөд XIII зууны үед Монголчууд хэрхэн яаж амьдарч, хөдөлмөрлөж байсныг бодитоор харуулах, тухайн цогцолборт ирсэн зочдод тэр цаг хугацаагаар аялсан мэт сэтгэгдэл төрүүлдэг бичил хаант улс юм. Цогцолбор нь Өртөө улаач, Харуулын отог, Урчуудын отог, Номын өргөө, Малчны отог, Бөөгийн отог, Хааны өргөө гэсэн 6 отгоос бүрддэг.
Location: 47.80494 , 107.5315716. Тоньюкукын гэрэлт хөшөөний бичээс, цогцолбор дурсгал
Түрэгийн гурван хааны зөвлөх агсан мэргэн сайд Тоньюкукт зориулан босгосон тахилын онгон бүхий дурсгал Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Налайх хотоос зүүн тийш 15 км, Ар Жанчивлангийн сувиллаас баруун тийш 4 км зайд оршино.
1957 онд доктор Н.Сэр-Оджав Тоньюкукын бунхант булшийг өмнөх судалгаануудаас арай илүү өргөн хүрээтэй малтан шинжилжээ. Судалгааны үр дүнд битүү тоосгон шалтай, вааран дээвэртэй, нэг эгнээ өрсөн хөх тоосгон хана бүхий барилгын нуранги илэрчээ. Ханыг хар улаан, цагаан шаргал гэх мэт хурц өнгөөр будаж, барилгын баганан дээр өтгөн хөмсөгтэй, том алаг нүдтэй, хурц соёотой, сартгар хамартай хүний нүүрийг дүрсэлсэн байжээ.
Цогцолбор дурсгалын өмнөөс зүүн зүгт цувуулан 1300 метр зайд 400 орчим цагаан чулуу (зэл чулуу, балбал чулуу гэх мэтээр нэрлэдэг) байрлуулсан байсан бөгөөд тэдгээрийн зарим нь газар дээр ил харагддаг.
Бунхант цогцолборт мэргэн Тоньюкук амьд сэрүүн ахуйдаа босгуулсан хоёр гэрэлт хөшөө бий. Нэгдүгээр хөшөө нь 170 см өндөр, 37 мөр бичээстэй, хоёрдугаар хөшөө нь 160 см өндөр, 25 мөр бичээстэй байдаг. Эл хөшөөдийн бичээсэнд Түрэг улс нь нанхиадын эрхэнд байсан учир өөрийн хаантай болох цагийг үзээсэй хэмээн санаж явсан тухайгаа дурджээ.
Тэрбээр, “...зөөлнийг нугалахад, нимгэнийг урахад хялбар. Улс аймаг буурай байхад эзлэхэд хялбар, харин хүчирхэг бол эзлэхүйеэ бэрх. Эзлэн авъя гэвэл баатар зориг хэрэгтэй...” хэмээн сургажээ. Төгсгөлд нь Түрэгийн сүүлчийн гурван хаад болох Элтэрэс, Капкан, Билгэ нарт хамаг чадлаараа хүчин зүтгэсний үрээр улс нь улс шиг болж, төр нь төр шиг болсныг тэмдэглэжээ.
7. Цогт Хунтайжийн дуутын хадны бичээс Төв аймгийн Дэлгэрхаан сумын төвөөс урагш 20км-т Цогт тайжийн хадны бичиг буй. Ширмэн тогоо шиг дуу авиа гардаг тул "Дуут хад" гэж нэрлэдэг. тайж Цогтын бичээс нь хар самбар дээр цагаан шохойгоор бичсэн юм шиг тод харагддаг юм.
Долоон бадаг уг шүлгийн утгын цөм хэсэг нь Цогт тайжийн Халуут эгчээ дурсан шүлэглэсэн хэсэг юм. Цогтын дотнын эгч нь холд бэрд гаран одоход эгчийгээ ихэд үгүйлдэг байсан гэдэг.
Цогт тайжийн шүлгээс
"Олз идэш олон ядагч хүмүүн хийгээд
Уул модонд явагч араатан хоёрын
Ахуй бие ангид боловч
Алан идэхийн агаар нэгэн буй
Хол ойроос хулгай хийгч хүмүүн хийгээд
Хотыг эргэн гэтэгч чоно хоёрын
Илт бие өөр боловч
Идэх хүсэхийн сэтгэл агаар нэгэн буй..." гэжээ.
Ахуй бие ангид боловч
Алан идэхийн агаар нэгэн буй
Хол ойроос хулгай хийгч хүмүүн хийгээд
Хотыг эргэн гэтэгч чоно хоёрын
Илт бие өөр боловч
Идэх хүсэхийн сэтгэл агаар нэгэн буй..." гэжээ.
Comments
Post a Comment