Өвөрхангай аймгийг БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 2-р сарын 7-ны өдрийн 05 тогтоолоор тухайн үеийн Цэцэрлэг мандал уулын аймгийн гол хошуудаас, одоогийн Өвөрхангай, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан 31 сумдтай Түйн голын Цагаан эрэгт төвлөрүүлж анх бйагуулагдсан түүхтэй.
1934 онд аймгийн төвийг одоогийн Арвайхээр хотод төвлөрүүлж, 1942 оноос одоогийн Баянхонгор аймгийн зарим сумдыг Архангай, Завхан аймгуудад шилжүүлэн, Архангай аймгаас одоогийн Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Төв аймгийн Эрдэнэсант сумдыг нэгтгэн шинэчлэн зохион байгуулжээ.
Байгуулагдсан: 1931 он Year of establishment: 1931
Аймгийн төв: Арвайхээр Aimag center: Arvaikheer
Сумын тоо: 19 Aimag soums: 19
Газар нутгийн талбай: 62.895.33 kм2 Territory: 62.895.33 km2
Улаанбаатар хотоос: 430 км Distance from Ulaanbaatar city: 430 km
Хүн ам: 117.112 (2018 он) Population: 117.112 (2018)
Угсаатан: Халх Nationals: Khalkha
Утасны код: +976 (0) 132 Telephone code: +976 (0) 132
Шуудангийн дугаар: 62000 Postal code: 62000
ТХ-ийн улсын дугаар: ӨВ Transport vehicle state number: UV
ISO 3166-2: MN-055 ISO 3166-2: MN-055
Цахим хуудас: uvurkhangai.mn Website: uvurkhangai.mn Өвөрхангай аймгийн 10 бахархал
10 prides of Uvurkhangai aimag
1. Хүйсийн найман нуур
Өвөрхангай аймгийн Уянга сумаас баруун хойш үзэсгэлэнт Хангайн нурууны галт уулын ангалд тогтсон гайхамшигт сайхан найман нуур бий. Энэ нь: Ширээт, Мухар, Халиут, Бугат, Хаяа, Дөрөө, Хүйсийн болон Баян гэсэн 8 нуур юм. Цагаан азарганы нуур салангид оршдог тул эдгээрт оруулдаггүй. Нуурууд хоорондоо 500м-ээс 3км орчим зайтай. Нуур луу зөвхөн урд талаас нь очиж болно. найман нуурыг дамжин мориор аялаж болох бөгөөд нутгийн хүмүүс морь хөлсөөр унуулан өөрсдөө газарчлан явдаг.
Locarion: 46.525617 , 101.8353132. Элсэн тасархай, Ширээ цагаан нуур
Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт байрлах бөгөөд Архангай аймгийн Хашаат, Булган аймгийн Рашаант сумын нутгаар баруун хойноосоо зүүн урагш сунан тогтсон элсэн манхан байдаг. Элсэн тасархайн гол хэсэгт Их, Бага Монгол уул байрлах бөгөөд уг уулсын дунд үзэмж төгс Ширээ Цагаан нуур байдаг. Ширээ Цагаан нуурын хөвөөнд Монгол улсын анхны нийслэл хотын шавыг тавьсан түүхтэй. Мөн Өндөр Гэгээн Занабазарын даахийг үргээж байсан газарт суварга босгосон байдаг.
Location: 47.336419 , 103.683003
3. Мөнх харзтай Өвөрхангай аймгийн Богд сумаас 50км зайд баруун хойш Бага Богд уулын баруун хормойд орших Далан булаг хэмээх газрын нэгэн рашаан булаг нь мөнх ногоог байдаг. Мөнх харзтай рашаан жилийн дөрвөн улиралд мөнх ногоон байх бөгөөд Хаврын эхэн сард булгийн мөнх ногоон ургамал нь цэцэглэдэг гэж нутгийн ард түмэн ярих юм. Өвлийн цагт гоо үзэмж төгс мөнх ногоон байгаа нь хүний сэтглийг татаад зогсохгүй элэг, дотор ходоодын өвчин анагаах увидастай. Уг рашаан халуун биш ч гэсэн толгой хаг дашим хүйтэн бас биш.
Бага Богдын уул: Бага Богдын нуруу нь Говь-Алтай нурууны салбар уулс бөгөөд Өвөрхангай аймгийн хамгийн өндөр оргил /д.т.д 3590м/ юм. Ууландаа байгалийн үзэмж төгс олон газартай, олон зүйл ургамал, ан амьтдын өлгий болсон жаргалын орон юм.4. Өөшийн нуруу, Шахлагын мөөм толгой
Өөшийн нуруу, Шахлагын Мөөм толгой нь Өвөрхангай аймгийн төвөөс 200 гаруй км зайтай бөгөөд Говь нутгийн үзэмж төгс, сонин содон тогтоц бүхий газар юм. Өөшийн нурууны баруун үзүүрт конус хэлбэрийн 2 толгой байрлах бөгөөд энэ нь байгаль ээжийн бүтээсэн урлан юм. Уг хоёр толгойг Шахлагын мөөм толгой гэх бөгөөд /эмэгтэй хүний хөх шиг/ уг толгойн зүүн хөтөл дээгүүр нь Бээжин орох жим баруун хойноосоо зүүн урагш зурайн тодрох болно. Мөн эндээс эртний үлэг гүрвэлийн олдвор ихээр олдсон ба хэдэн сая жилийн өмнө далайн ёроол байсан гэдэг. 5. Дулаан богд уул, Тоорой мод
Тоорой нь Говийн унаган ургамал бөгөөд Өвөрхангай аймгийн Богд сумын Дулаан Богд уулын өвөрт 40 гаруй байгаа бөгөөд Монгол орны болоод Дэлхийн хамгийн хойд бүст оршдогоороо онцлог юм. Дулаан Богд уулын алга цав орчим хоёр хэсэг Торойн төгөл байдаг. Тоорой мод нь мянган жил насалдаг бөгөөд гүний усыг татдаг. "Олон навчист улиас" гэж бас нэрлэдэг. Торой нь намар цагт алтан шаргал өнгөтэй болох бөгөөд энэ үед харсан хүмүүс алт мөнгөтэй элбэг дэлбэг амьдарна гэж бэлгэшээдэг.
Уг мод нь их догшин учир унасан, хугарсан мөчрөөр нь гал түлэхийг цээрлэдэг ба галын бурхны нүдийг сохлоно гэж үздэг гэсэн нутгийн хүмүүсийн яриа байдаг.6. Монгол түмний морины их шүтээн
Монгол түмний морины их шүтээн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас 15км газарт буюу алдарт Арвайн талд байрладаг. Энэхүү цогцолборыг 2007 оны 8-р сард олны хүртээл болгосон байдаг. Шүтээнийг босгосон газрын нэр нь Баян толгой бөгөөд эрт дээр үеэс хурдан морь уядаг хүмүүс тахин шүтэж ирсэн төдийгүй алдарт Арвагар хээр хэмээх хурдан хүлгийн төрж өссөн газар ажээ.
Их шүтээний төв хэсгийн талбайн диаметр нь 10 метр, хүндэтгэлийн хоёр багана нь 5м өндөртэй.
Хагас тойрог хэсэгт 12 багана босгож, хойморт нь 3м өндөр Дамдиннянсан буюу хурдан морины сахиус бурхан Хаянхярвааг бүтээж шилэн гуунд байрлуулжээ. Төв дунд нь газар газрын хурдан морины төлөөлөл болгон алдарт Аравгар хээрийн хөшөөг босгож, хүрд, сангийн бойпор байрлуулсан аж.
Location: 46.165764 , 102.658672
7. Хархорум хот, Эрдэнэ зуу хийд Хархорум хот нь одоогийн Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг Хангай нурууны бэл дүүрэн тунгалаг уст залуу Орхон, хөгшин Орхоны хоорондын уудам тэгш талд байгуулагдсан.
Голын ай сав газар нь хар хүрэн хөрстэй тул газар тариаланд нэн тохиромжтой.
Чингис хаан 1220 онд Хархорум хотыг байгуулах зарлиг буулган, 1235 онд Өгөөдэй хаан суурийг нь тавьж, 1256 онд Мөнх хаан бүрэн барьж дууссан түүхтэй. Мөн Хархорум хотыг өргөтгөн тэлэхэд хомсдохгүй уудам газар сонгосон ба Орхон голоос суваг татан хотыг усжуулах, газар тариалангийн талбайн усжуулалтыг шийджээ. Халхын Автай сайн хан 1586 онд Эрдэнэ зуу хийдийг байгуулсан.
Эрдэнэ зуу хийд нь Гол зуу, Баруун зуу, Зүүн зуу зэрэг 60 гаруй сүм, дуган болон дөрвөн талдаа асар хаалга бүхий 108 суваргатай 400х400 метр талбай бүхий цогцолбор байжээ. Их Богд Чингис хааны алтан ургийн Гэрсэнз Жалайр хунтайжийн гурав дахь хүү Үйзэн ноёны хүү Автай сайн хан юм.
Автай сайн хан нь 1577 онд III Далай лам Содномжамцад бараалхан Монгол Улсад Бурхны шашин дэлгэрүүлэхээр Гомбогүр Очирваань бурханыг залж ирсэн түүхтэй. Гомбогүр бурхан нь хосгүй үнэт үзмэр бөгөөд одоо хүртэл Эрдэнэ зуу хийдийн шүтээн бурхан хэвээр байдаг.
Location: 47.200019 , 102.8420048. Тэвш уул
Өвөрхангай аймгийн Богд сумын сумын төвөөс зүүн хойд зүгт салбарлан тогтсон хар уулыг тэвш уул гэж нэрлэнэ. Тэвш уулын эргэн тойронд олон төрлийн хадны сүг зураг байхаас гадны булш хэрэгсүүрүүд ч олон байна.
Тэвш уулын хадны зурагт элдэв ан амьтан, анчин гөрөөчин, мал аж ахуй, хүмүүсийн амдрал ахуйг харуулсан зургууд голлоно. Ан амьтдын дотроос буга, янгир, тэмээ, адуу, нохой зэргийг хаданд хонхойлон дүрслэсэн байдаг. Ахуй амьдралтай холбоотой зургууд үхэрт нуруу ачсан, ямар нэгэн зүйлийг чирүүлсэн, морь хөтөлсөн хүн, морьтой болон явган хүмүүс адуу малыг тууж яваагаар дүрслэсэн байна.
1997 онд Г.Гонгоржав уг уулийн Ар элстийн амнаас гурвалсан морьтой, найман хигээст тэргэн дээр зогсож буй хоёр хүнийг дүрсэлсэн зургийг олсон байна. Энэ зургийг дайн байлдааны зориулалттай байж болох юм гэж үзсэн байна.
9. Төвхөн хийд Өвөрхангай, Архангай аймгийн нутгийн заагт Хужирт сумын төвөөс баруун хойшоо 40 километр, Бат-Өлзийт сумын төвөөс 50 километр зайтай Өндөр-Овоот буюу Шивээт-Улаан хэмээх аглаг ой модоор хүрээлэгдсэн асга хадтай өндөр уулын оройн байц хадны багавтар дэвсэг дээр оршдог.
Уулын бэлээс хийд хүртэл 5 километр өгсөж хүрнэ. Монголын анхдугаар Богд Занабазар 1648 онд 14 настайдаа энэхүү байгалийн сонин сайхан өвөрмөц тогтоцтой газрыг сонирхон таалж, 1651 онд бясалгал үйлдэх чулуун ханатай жижиг байшин бариулсан бөгөөд түүнийг “дубхан” буюу бүтээх байр гэж нэрлэжээ. Энэ үг нь сунжирсаар өдгөө Төвхөн болсон байна. Өндөр гэгээн Занабазар тус хийдэд сууж байхдаа 1686 онд “Соёмбо” үсгээ зохиож, “Адистэдийн дээдийг хайрлагч” тэргүүтэй зохиолоо айлдахын сацуу “Тэргүүний нь үс ургаж байсан” гэгдэх гайхамшигт шүтээн дүрээ бүтээж, ур ухааны оргил болсон хосгүй нандин бүтээлүүдээ урлажээ.
Хийдийн дэргэд 2 худаг байдаг бөгөөд баруун худгийг амны ус, зүүн худгийг угаалгын ус гэнэ. Энэ 2 худгаас анхдугаар Богд цайны ус болон угаал үйлдэх усаа авч байжээ.
Төвхөн хийдийг 1992 оноос улсын хамгаалалтанд авч, хурал номын ажлыг нь сэргээжээ. 2001 онд улсын төсвөөс хөрөнгө гарган хийдийн 4 сүм, 2 суварга, асарт хаалгыг нь анхны байсан төрх байдлаар нь сэргээн босгосон юм.
10. Улаан цутгалан
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд байрлах Улаан цутгалан хүрхрээ нь зуны дэлгэр цагт гадаад, дотоодын аялагч, жуулчдын үзэхийг хүсдэг хамгийн үзэсгэлэнтэй газрын нэг юм. Улаан цутгалангийн тухай домогт ийн өгүүлсэн байдаг. Дайны үед Монголын цэрэг гамингуудад хөөгдөж амь дүйж яваад хайрган дээгүүр гарсан гэнэ. Монгол цэргүүдийн нэг нь номтой гэх бөгөөд тэрээр "Улааны гол минь улаанаар урс" гэж дуу алдан орилоход, Улаан голын дагуу үер буун гамингийн цэргүүдийг аван одсон гэнэ. Хожим түүнээс хойш "Улаан цутгалан" гэж нэрлэх болжээ.
Өвөрхангай аймгийн Орхон голын баруун биед цутгах Улаан голд үүссэн 20 гаруй метр өндрөөс буух 10 орчим метр өргөн хүрхрээ юм. Орхон гол нь Гятрууны нуруунаас Хархорин сум хүртэлх 130 километр газарт галт уулын хүрмэн чулуун дундуур урсдаг. Дөрөвдөгч галавын үед Хангайн нуруунаас эх авах Цагаан азарга голын эхэнд галт уул дэлбэрэн оргилж түүний халуун хайлмал бодис нь Орхоны хөндийг уруудан урсаж хэдэн арван км зузаан хүрмэн чулуун хучлага үүсгэжээ. Тэр хүрмэн чулуун хучлагыг Орхон гол хөрөөдөж урссаар таслан өнөөгийн энэ хавцлыг үүсгэсэн ажээ.
Lovation: 46.787395 , 101.96111
Comments
Post a Comment