Skip to main content

Хэнтий аймаг

    Эзэн Богд Чингис хааны өлгий нутаг Хан Хэнтий уулын аймаг 1923 онд 25 хошуу, 2 шавь, 109 сум, 328 багтай Өндөрхаан хошууны Хэрлэн голын хөвөө Цагаан эрэг гэдэг газар одоогийн Чингис хот байгуулагдаж байсан түүхтэй. Хэнтий аймаг Монгол Улсын ууган 4 аймгийн нэг, эдийн засгийн Дорнод бүсэд хамаарагддаг бөгөөд газар нутгийн байдлаараа Хэнтийн уулархаг нутгийн ихэнхийг эзэлж, Хэрлэн Онон голын сав нутагт оршино.
    Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Төв, Сэлэнгэ аймаг, ОХУ-тай хил залгадаг. Аймгийн төвийг 2013 оноос Их эзэн хааныхаа нэрээр "Чингис хот" хэмээн нэрлэсэн.
Байгуулагдсан:               1931 он                     Year of establishment:              1931
Аймгийн төв:                 Өндөрхаан                Aimag center:                           Undurkhaan
Сумын тоо:                     18                              Aimag soums:                            18
Газар нутгийн талбай:   80.325.08 kм2          Territory:                                    80.325.08 km2 
Улаанбаатар хотоос:      331 км                      Distance from Ulaanbaatar city:  331 km
Хүн ам:                           63.822 (2020 он)      Population:                                 63.822 (2020)
Угсаатан:                        Халх (86,5%)           Nationals:                                   Khalkha (86,5%)                                                   Буриад (8,8%)                                                             Buriad (8,8%)

Утасны код:                     +976 (0) 156            Telephone code:                          +976 (0) 156
Шуудангийн дугаар:       23000                       Postal code:                               23000
ТХ-ийн улсын дугаар:    ХЭ                           Transport vehicle state number: CR
ISO 3166-2:                      MN-039                   ISO 3166-2:                                MN-039

Цахим хуудас:               khentii.mn                  Website:                                khentii.mn 
Хэнтий аймгийн 10 бахархал
10 prides of Khentii aimag
1. Бурхан халдун уул
    Бурхан Халдун уул нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт Хэрлэн голын баруун талын нэгдүгээр цутгал гол болох Богдын голын эхэнд, д.т.дээш 2361.5 метрийн өндөрт оршдог. Бурхан Халдун уул Улаанбаатар хотоос шулуунаар 186 (279) км, Төв аймгийн Мөнгөнморьт сумаас шулуунаар 75 (86) км зайд оршдог.
    Бурхан Халдун уулыг Хиад боржигны өвөг Бодончарын үеэс тахиж, Чингис хааны үед Хамаг Монголын хийгээд Монголын их эзэнт гүрний Сүлд уул болгон тахиж байжээ. Хамаг Монгол Улсын хэзээний уламжлалт өлгий газар, тухайлбал Бурхан Халдун уул болон гурван мөрний эхэнд бусдыг бүү нутаглуултугай хэмээн онголон дархалж, хаадын шарилын орд бүхий ихсийн газар Их хориг гэх болсон. 1227 онд Их хааны шарилыг Хэнтий нурууны өвөрт Их өтөг гэдэг газар тээж авчран онголоод урианхан мянгатын ноён Удачи ноёноор Их хоригийг хамгаалуулж байсан.
    Доод овоо нь уулын бэлд, дунд овоо нь уулын дунд хавьцаа, уулын орой цэлийсэн том талбайтай. Талбайн дунд бараг хүний гараар хийсэн гэмээр хөмөрсөн тэвш мэт тавцан байдаг. Арван давхар барилгаас ч өндөр энэ уулан дээрх шовгор нь дээд овоо юм. Бэлд байх бага овооноос дунд овоо хүртэл гайгүй сайн мориор хоёр цаг орчим зүтгүүлж хүрдэг. 
    Дунд овооны тэнд метр орчмын голчтой том хүрэл тогоо бий. Уулын орой дахь их овооны тэндээс доош явахад энгэр талын зуувандуу хавцалд тунгалаг сайхан нуур бий. 1992 онд 12,000 ам километр талбайг нь Хан Хэнтийн тусгай хамгаалалттай бүс хэмээн тогтоож, улсын хамгаалалтанд авчээ. 1995 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Бурхан Халдун уулыг Төрийн тахилгат уул хэмээн нэрлэж, уулын тэнгэрийг тайх төрийн ёслолыг дөрвөн жилд нэг удаа үйлдэж байхаар болсон юм.
Location: 48.735729 , 109.025045
2. Балдан бэрээвэн хийд
    Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших Балдан Бэрээвэн хийд нь Сэцэнхан аймгийн Хөвчийн жонон вангийн хошуу Хэнтийн нурууны Дэлгэрхаан уулын салбар Мөнх-Өлзийт уулын энгэрт, Бат нуурын хойд талд байгалийн үзэсгэлэнт сайхан газар 1777 онд Богдын долоон цоржийн нэг Цэвээндорж номонхан Шар сүм, Цагаан сүмийг байгуулснаар суурийг тавьж 1813 онд Их Цогчин дуганыг байгуулсан.  
    Тус хийд нь цагтаа 8000 ламтай халх Монголын зүүн талын жигүүрийн шашин номын зонхилох төв байжээ. Оргил үедээ 4 сургуультай, өдөр бүр ном хурдаг 20 дугантай байсан ажээ. Бэрээвэн хийд нь Тэгчилэн, Намжил, Чойнхор, Тойсон гэсэн 4 аймагтай, мөн ёг, Дашнайчин дацан, Майдар, Аюуш, Цамба, Лхам бурхадын сүм, Номон хааны хашаа, Лавиран сүм, цорж ламын хашаа, жас, сангууд бүхий байгууламжуудаас бүрдэж байв. Бэрээвэн хийд их хөвч тайгийн энгэрт байрласан учир барилгууд нь чулуу, модон хийцтэй юм. Мөн хад чулуунд наалдуулан авируулан барьсан.
    1990 онд цөөн тооны хэдэн лам нар Барайвун хийдэд эргэн ирж нутгийн ардуудтай хамтран жижиг модон дуган барьж хурал номыг нь сэргээжээ. Балдан барайвун хийдийн эргэн тойрон маш байгалийн үзэсгэлэнтэй бөгөөд хад чулуунуудад Очирваань, Жамсран, Ногоон дарь эх, Манзушир, Дамдинчойжоо, Цагаан дарь эх, Бурхан  багш, Богд Зонхов, Соёмбо бэлгэдэл, Аюуш зэрэг бурхад, мөн маань мэгзэм зэргийг сийлэх, товойлгох зэргээр бүтээсэн байдаг нь өнөө үед шашин соёлын үнэт дурсгал болон үлджээ.
Location: 48.200585 , 109.429672
3. Чингисийн гэрэлт хөшөө
    Чингисийн гэрэлт хөшөө бол Монголчуудын их хаандаа зориулан босгосон анхны хөшөө юм. Хэнтий аймгийн Дадал сумын Гурван нуурын амралтын газрын ойролцоо Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойгоор босгосон цагаан гантиг чулуун хөшөө байдаг. 1961 оны хавар нэрт эрдэмтэн, улс төрч Д.Төмөр-Очирын санаачлагаар Намын төв хорооны Улс төрийн Товчооны шийдвэр гарч, уран барималч Л. Махбалын загвар, удирдлагаар 12 метр өндөр, 10м суурийн өргөнтэй, 4 метр зузаантайгаар хийж Монголчуудын галыг бадран мандахын бэлэг тэмдэг гэж үздэгтэй холбон, бадамлан асаж буй галыг бэлгэдлээр дүрсэлсэн.
    Чингис хааны зүүн тал нь : "Алд бие мину алжааваас алжаатугай Ахуй төр мину бүү алдартугай" хэмээн хуучин монгол бичгээр бичсэн байдаг.
    Хүрэлээр хийсэн тус хөшөөг тусгайлан баруун хойд зүгт харуулан байрлуулсан нь Бурхан Халдун уулаа харж байгаагаар бүтээсэн.
Location: 49.033514 , 111.654636
4. Дэлүүн болдог
    Хэнтий аймгийн Дадал сумын “Гурван нуур “ рашаан сувиллын орчимд байдаг Дэлүүн болдог хэмээх газрыг монголчууд өдгөө ч шүтэн биширч байдаг. Учир нь тэнд Их эзэн Чингис хаан мэндэлсэн гэдэг.
    Түүхэнд энэ газрыг Есүхэй баатрын гэрийн буурь байсан Болдог толгой хэмээдэг. Одоо бидний Дэлүүн болдог хэмээн үзэж байгаа газарт нуур ус байгаагүй гэнэ. Өүлэн хатан ууган хүүгээ энд төрүүлсэн гэнэ. Тэр хүү нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой, бадриун биетэй агаад баруун гартаа шагайн чинээ нөж атган төржээ. 
    Монголчууд нярайлсан эхэд хонины махаар шөл уулгаж тэнхрүүлдэг заншилтай боловч энэ удаа тэгж болохгүй байв. Сая төрсөн хүү нэгэнт гартаа нөж атгасан, бас морин жил, морин цагт мэндэлсэн тул яавч жирийн хүн биш нь тодорхой. Тэгээд Есүхэй баатар “баатар хүү төрлөө” хэмээн их бэлэгшээж баярлаад тэмдэггүй шарагч гүү гарган Өүлэн хатандаа шөл уулгажээ. Тэр гүүнийхээ дэлүүг газарт булж тайсан байна. Түүнээс хойш тэр газар нь Дэлүү булдаг буюу сунжирсаар Дэлүүн болдог нэртэй болсон юмсанжээ.
5. Хар зүрхний хөх нуур
    Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төвөөс баруун хойно, зүүн бүсийн төв замаас хойш 35 километрт Цэнхэрийн голын ойр Хар зүрхний хөх нуур бий. Хөх нуур нь Харзүрх уулын өвөрт далайн төвшнөөс дээш 1675 метр өндөрт орших цэнгэг уст том жижиг холбоотой хоёр нуур юм.
    Нуурын хойно өврөөрөө модгүй, араараа ойтой шовх оройтой Харзүрх уул байдаг. Хөх нуур нь уулаар хүрээлэгдсэн олон зүйл ан амьтан, өвс ургамлаар баялаг байгалийн үзэсгэлэнт газар юм. Энэ газарт 1189 оны шарагчин тахиа жил Тэмүүжинг Хамаг Монголын хаан ширээнд залан Чингис хаан буюу Далай их хаан цол өргөмжилжээ.
    Монголын нууц товчоонд Хөх нуур, Хар зүрх уул, Сэнгүр горхи хэмээх газар усны нэрүүд гардаг. Нуурын эрэг дээр Чингис хааны мэдэлсний 840 жилийн ойд зориулан босгосон хөшөө байх бөгөөд түүнийг тойруулан 108 метр голчтой хагас саран хэлбэртэй талбайд Монголын төрийг барьсан Алтан ургийн их бага 36 хаадын модон сийлбэрийг байрлуулсан байдаг. Эдгээрийн төв хэсэгт Чингис хаан, түүний эцэг Есүхэй, хатан эх Өүлэн, төрийн их хатан Бөртэ Үжингийн сийлбэрийг байрлуулсан байна.
Location: 48.021655 , 108.949736. Хэрлэнгийн хөдөө арал
    Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг. Хэрлэн мөрөн Хэнтий ханаас эх авч урсаад зүүн тийш эргэсэн их тохойд оршино. Зүүн талаараа Цэнхэрийн гол, хойд талаараа Ар цэнхэрийн ус / Сэнгүр горхи / – оор хязгаарлагдсан 4000 орчим ам дөрвөлжин км нутгийг эзэлсэн уул тал хөндий хосолсон хээрийн бүс нутаг юм.
    Энэ нутгийн ихэнх нь Дэлгэрхаан сумын нутагт байгаа бөгөөд 1962, 1998 онд Улсын нөөц газар болгожээ. Хэрлэнгийн хөдөө аралд Монголын нууц товчоо бичигдэж дууссан учир 750 жилийн ойгоор Чингисийн номын гэрэлт хөшөөг босгосон.
    Хэрлэнгийн Хөдөө арал бол монгол төрийн голомт нутаг бөгөөд энд үе үеийн хаад хаан ширээнээ заларч, удаа дараа Их хуралдай чуулж төрийн хэргийг хэлэлцэн, хааны их орд, монголын анхны нийслэл, хожим хаадын онгон шүтээний төв удаан хугацаагаар төвлөрч байсан юм.
    Монголын анхны нийслэл их “Аураг” хотын балгас, нууц товчооны 750 жилийн ойд зориулсан гэрэлт хөшөө зэрэг биет дурсгал байхаас гадна Монголын бүх цэргийн хар сүлд энэ нутагт бүтээгдэн залагдсан, алтан ургийн томоохон хаадууд хаан ширээнд суусан.7. Аварга тосон
    Аварга тосон сувилал нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг далайн төвшнөөс дээш 1250 метрт Улаанбаатар хотоос 203 километр зайтай байдаг. Аваргын рашаан нь гидрокарбонат-натри-магни-кальцийн найрлагатай, 2 ба 3 цэнэгт төмөртэй, нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаан юм. Энэ рашаан нь төрөл бүрийн арьсны өвчин, харшил, хордлогын нөлөөлөлтэй, мэдрэлийн системийн, бөөр, нуруу, эмэгтэйчүүд, элэг, цөс, нойр булчирхайн өвчин, гарийн бүдүүн гэдэсний шархлаа, үе мөчний өвчний архаг үе, гэмтэл бэртлийн дараах үед онцгой сайн нөлөөтэй.
    Эмчилгээний шавар нь байгалийн хүчин зүйлүүдийн нөлөөгөөр тогтдог ус, эрдэс, шаварлаг эрдэс, органик бодисуудаас тогтох нэгэн төрлийн ашигт малтмал бөгөөд байгалийн янз бүрийн нөхцөлд төрөл бүрийн физик-химийн процесс ба бичил биетний амьдралын үйл ажиллагааны дүнд тунамал комплекс бүтээгдэхүүн байдлаар үүсдэг.
    Эмчилгээний шавар нь нянгийн эсрэг үйлчилгээтэй байдаг. Аварга тосонгийн анагаах шавар нь 12.851 г/л эрдэсжилтын агуулгатай. РН – 9.7 уусмалын орчин байгаа нь тогтоогдсон.
Location: 47.181827 , 109.1444258. Өглөгчийн хэрэм
    Хэнтий аймгийн Батширээт сумын төвөөс баруун урагш 45 км, Баян гол өглөгчийн голд нийлэх бэлчирээс 8-10 км орчим зайд, Дайчин уул хэмээх нарс, шинэсэн ойтой уулын амнаа шавар наалтгүйгээр чулууг нямбайлан уул түшүүлэн барьсан хэрмийг өглөгчийн хэрэм гэдэг.
    Ойролцоогоор гурван км орчим, урд, өмнө талдаа хоёр хаалганы оромтой, дотроо жижиг шороон далангийн үлдэц бүхий эл хэрмийн ханын чулуун өрлөг зүүн өмнөд ба өмнөд хэсгээрээ тод мэдэгдэх бөгөөд бусад хэсгийг газрын хөрснөөс ялгаж харахад түвэгтэй болжээ.
9. Рашаан хад
    Рашаан хад нь Хэнтий аймгийн Бат ширээт сумын нутагт Биндэр уулын зүүн урд хормойн цохио бүхий үзүүрт оршдог. Рашаан хад нь чулуун зэвсгийн үеэс эхлээд XVI зууны үе хүртэлх он цаг үед хамаарах Монголын дорнод хэсгийн түүх соёлын дурсгалт цогцолбор юм.
    Рашаан хадны бичиг үсгийн дурсгал: Рашаан хаднаа ан амьтан, хүнийг зургийг цоолборлон зурж, овгийн хэдэн зуун тамгыг сийлсэн байхаас гадна Орхон-енисей, Кидан, Араб, Перс, Түвд, Монгол, Манж бичгээр 20 гаруй бичээсийг бичиж үлдээжээ. Рашаан хаданд байх эртний нүүдэлчдийн тамга, бичиг, үсгийн дурсгалыг анх 1961 онд эрдэмтэн Х.Пэрлээ илрүүлэн судалжээ.
    Анх олдсон Түрэг бичээсийг С.Харжубай, Х.Пэрлээ нар “атам апам ачигнун” гэж үгчлэн буулгаад орчин цагийн монгол хэлнээ “Эцэг өвгөдийн шан хишиг” гэж тайлжээ. Харин хоёр дахь Түрэг бичээсийг “сат атыч ерти” хэмээн үгчлэн буулгаад “Зоригтой ач хүү билээ” гэж орчуулжээ.
10. Дуурлиг нарсны хүннүгийн булш 
    “Дуурлиг нарсны Хvннv булш” дурсгалт газар нь Улаанбаатраас зvvн хойд зvгт 500 орчим км зайд, Хэнтий аймгийн Баян-Алдрага сумын нутагт байрладаг. Баян-Адрага сумын урдах нарсан ойг Дуурлиг нарс гэх ба сумын төвөөс 1 км зайд модон дотор эртний Хүннүгийн үеийн 200 гаруй булшнууд дөрвөлжин болон дугуй хэлбэртэй чулуун дараастай өмнө талдаа үүдэвчтэй дунджаар 20-30 м, голчтой бөгөөд зарим нь 40:40 м хүртэл хэмжээтэй дөрвөлжин хүрээтэй ба эдгээрийг язгууртны булш бунхан гэж үздэг.
    Дуурлиг нарсны хүннү булшнаас морины хазаарын амгай зуузай, духавч, цагираг, сагалдраганы төмөр арал, төмөр зэв, хүрэл тогоо, малын яс, морины дүрст алт шармал, хүрэл чимэг, хүрэл бариул, алтан чимэгнүүд, төмөр бул, булны таг, том ваар, дэнгийн хүрэл цөгц, хүрэл таваг зэрэг эртний олдворууд олджээ.











 


 

Comments

Popular posts from this blog

Монгол Улсын Төрийн сүлд

       Монгол улсын төрийн сүлд нь ариун цагаан өнгийн бадамлянхуа цэцэг суурьтай, төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн насан хээгээр хөвөөлсөн, мөнх тэнгэрийг бэлгэдсэн дугариг хөх дэвсгэртэй байна. Сүлдний төв хэсэгт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбо, эрдэнийн хүлгийг хослуулан дүрсэлсэн байна.     Сүлдний хүрээний магнайн хэсэгт эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг бэлгэдсэн хүслийг хангагч чандмань эрдэнэ, доод хэсэгт эх газрыг төлөөлсөн ногоон өнгийн уулан хээ, ашид дэвжихийн өлзий хутаг оршсон хүрдийг тус тус дүрсэлнэ. хүрдийг хадгаар дээдлэн сүлжсэн байна. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг далбаа, тамга, дуулал мөн. Төрийн сүлд, туг далбаа, тамга, дуулал нь "Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ" хэмээн заасан байдаг.

Монголын төрийн бэлгэдэл болох Соёмбо

       Соёмбо бол Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг юм. Соёмбо нь анх 1686 онд өндөр гэгээн Занабазарын зохиосон соёмбо бичгийн эхний үснг юм. Соёмбын хамгийн дээр байдаг гурван дөлт гал бол өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт ямагт бадрах бэлгэдэл бөгөөд ер нь Монголчууд галыг мандаж бадрах, голомт залгажлах утгаар хэрэглэдэг заншилтай. Мөнх тэнгэрийг төлөөлсөн Наран, Саран хоёр бол Монголчуудын нэн эртний сүлд тамга юм. Ийнхүү Наран, Саран, Гал гурав нийлээд Монгол түмний ашид мандан бадрахын бэлгэдэл болдог.     Соёмбын доторх хоёр гурвалжин нь жад, сумны гилбэрийг дүрсэлсэн бөгөөд үзүүрийг нь доош хандуулсан нь дайсныг дарах гэсэн утгатай юм. Соёмбын төвд буй хоёр загас нь арга, билэг буюу эр, эм гэсэн бөгөөд хүн ард эрэгтэй эмэгтэй ялгалгүй цөм өндөр сонор сэрэмжтэй байж, өсөж үржин, улс орноо цэцэглүүлнэ гэсэн утга агуулдаг. Загасны дээр доор байгаа тэгш өнцөгт нь шулуун шударга, журамтай гэсэн утгатай бөгөөд хүн бүхэн Монг...