Сэлэнгэ аймгийн нутаг Их Монгол улсын үед баруун хойд хязгаар байсан бөгөөд Их Монгол улсын задралын үед Гэрсэнз жалайр хунтайжийн нутагт харьяалагддаг байжээ. Богд хаант Монгол Улсын үед Түгээт хан аймгийн Эрдэнэ ван, Баатар ван, Ахай гүний хошуудаас бүрддэг байсан. Хожим Эрдэнэ вангийн хошуунаас нутаг тусгаарлаж Сумъяа бэйсийн хошуу шинээр байгуулагдсан байна.
Сэлэнгэ аймгийн нутагт төмрийн үйлдвэрлэл, цэрэг зэвсгийн үйлдвэрлэл, газар тариаланг эрт дээр үеэс эрхэлж байсан ул мөр бий. Сэлэнгэ аймаг эртний Монголын их хаад Амбагай, Хотол, Хабул, Есүхэй хаад баатруудын унаган нутаг юм.
1921 онд Ардын Хувьсгалын анхны ялалт энэ нутагт болж, Шивээ Хиагт, Шаамарын шар тохой, Улаанбургас, Ханын хөндийн тулалдаанууд түүхэнд тэмдэглэгдэн үлдэж, Ардын Журамт Цэрэг байрлаж, бүтэц зохион байгуулалтаа шийдвэрлэж байсан Ханын хөндий, Номт, Эрээн арал, Алтан зэрэг түүх соёлын дурсгалт газрууд олон бий.
1931 онд "Газар тариалангийн аймаг" нэртэйгээр байгуулагдаж, 1934 онд ард түмний хүсэлтээр Сэлэнгэ аймаг хэмээн нэрлэжээ.
The territory of Selenge aimag was the north - west border during Mongolian Empire and after decomposition, it was affiliated to the Gersenz jalair prince region during Bogd Khan Mongolia it consisted of Erdene van, Baatar van and Ahai gun khoshuus of Tusheet khan aimag. Later, it separated from the Erdene van khoshuu and established new Sumiya beis khoshuu.
There are residues ancient metallurgic production, military production and arable farming on the territory of Selenge aimag. Selenge aimag is the home of ancient Mongolian kings of Ambagai, Khotol, Khabul and Esukhei.
in 1921, the first victory of the People's Revolution occurred in this region, historical battles of Shivee Kiagt, Shaamar shar tokhoi, Ulaanburgas and Khana valley battles happened here and the People's Army stayed and decided their location in such famous historical and cultural places as Khana valley, Nomt, Ereen aral and Altan.
In 1931, it was established as Arable Farming aimag and in 1934, it was renamed to Selenge aimag by the people's request.
Selenge aimag is the main agricultural region of the country.
Байгуулагдсан: 1931 он Year of establishment: 1931
Аймгийн төв: Сүхбаатар хот Year of establishment: Sukhbaatar city Сумдын тоо: 17 Aimag soums: 17
Газар нутгийн талбай: 41.152.63 kм2 Territory: .152.63 km2
Улаанбаатар хотоос: 331 км Distance from Ulaanbaatar city: 331 km
Хүн ам: 109.285 (2020 он) Population: 109.285 (2020)
Угсаатан: Халх Nationals: Khalkh
Утасны код: +976 (0) 136 Telephone code: +976 (0) 136
Шуудангийн дугаар: 43000 Postal code: 43000
ТХ-ийн улсын дугаар: СЭ Transport vehicle state number: SE
ISO 3166-2: MN-049 ISO 3166-2: MN-049
Цахим хуудас: selenge.gov.mn Website: selenge.gov.mn
Сэлэнгэ аймгийн 7 бахархал
7 prides of Selenge aimag
1. Амарбаясгалант хийд Сэлэнгэ аймгийн Бүрэнхаан уулын өвөрт Ивэн голын эхэнд байдаг Амарбаясгалант хийд нь нийслэл Улаанбаатар хотоос 260-аад км, Дархан, Эрдэнэтийн гол зам дайрдаг Орхон голын гүүрнээс баруун хойшоо 50 гаруйхан км газарт оршдог. Монголын анхдугаар Богд Г.Занабазарын үйлс, эрдэм билэг, авъяас, ур ухааныг сүсэглэн дээдэлж, түүнд зориулсан хийдийг бариулахаар 1725 онд Манжийн эзэн хаан Энх-Амгалан зарлиг гаргаж улсын сангаас 10 түмэн лан мөнгө гаргажээ. 1726 онд Монголын олон уран дархчуул барилгын ажлыг эхлүүлж тоосго модоор барьж 1737 онд дуусгажээ.
Амарбаясгалант хийдэд сургалтын 10 дацан ажиллаж, хурал ном хурж ид цэцэглэж байхдаа 50 гаруй дугантай, 6000 гаруй лам хуврагтай шашны их орон байжээ.
Хожим 1943 онд Амарбаясгалант хийдийг улсын хамгаалалтанд авч сэргээн засварласан байна. Одоо тус хийдэд Янпай хаалга, Махранзын сүм, Түүхийн сүм, Сангийн бойпор, Монгол уран барилгын цогц бүтээл болох Цогчин дуган, Лаврин сүм, Монголын гал голомт хэмээгддэг Шар өргөө зэрэг байшин барилгууд бий.
Амарбаясгалант хийдэд бас нэг чухал дурсгал болох Ганжуурын 108 боть, Данжуурын 226 ботийн Монгол эх хадгалагддаг. Эдгээр Монгол эхийг 1628 онд бүтээсэн бөгөөд эртний гүн ухаан, анагаах ухаан, газарзүй, урлаг судлал, дуу хөгжим, одон орон зэргийг агуулсан 1260 гаруй бүлэгтэй байдаг.
Амарбаясгалант хийдэд Гонгорын бумба тахих зан үйл хийдэг. Гонгорын бумбын хурлыг жил бүрийн 8 дугаар сард хийх бөгөөд Бумбыг зөвхөн тус хийдэд бүтээж маш нарийн дэг жаягаар аравнайлдаг байна.
Location: 49.479153 , 105.0853881. Amarbayasgalant monastery:
The Amarbayasgalant monastery is located near the Iven river on the foothills of the Burenkhaan mountain in Selenge aimag 260 km from Ulaanbaatar city and 50 km north - west from the Orkhon river brigde passing through the main auto road Darkhan and Erdenet. This konastery was built in memory of Bogd Zanabazar's kills, wisdom, intellect, accompolishment, talent, artistic skill and a wisdom, by the order of Manchu Emporer Enkh- Amgalan Khan in 1725. In 1726, Mongolian craftsmen started the construction works and completed in 1737.
When Buddhism was flourishing in Mongolia, the monastery had 10 schools, over 50 temples and 6000 monks.
Later in !943, the Amarbayasgalant monastery was taken under state protection and reconstructed. Today, it consists of Yanpai gate, Makhranz temple, Historical temple, Incense burner, Cathedral, Summer camp and Yellow Palace.
Another important memorial in the Amarbayasgalant monastery is the original scripts of cultural heritage, including the 108 volumes of Ganjuur and the 226 volumes were written in 1628 and they contain 1260 parts including ancient, philosophy, medicine, geography, art, science, music and astronomy.
Gongor vessel worshipping is a traditional event in this monastery. A meeting for Gongor vessel worshipping is organized in August every year and the Vessel is created only in this monastery and consecrated with strict regime and instructions.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших дэлхийд ховорхон тогтоцтой хад байдаг нь "Соронзон" юм. Уг хадыг эрт үеэс шүтэн биширч ирсэн төдийгүй уламжлалт анагаах ухаанд ч хэрэглэж иржээ. Нутгийн ардууд Соронзон хаданд ирж үе мөч, гар хөл, нуруу бөөрний өвчнөө засдаг байна.
Харин өвчнөө анагаахын тулд Соронзон хадан дээр хэвтэх, суух, ойр орчмын шороогоор биеэ булах, хажууд нь урсах Төмөртэйн голоос ундаалах зэргээр өөрөө өөрсдийгөө эмчилдэг байна.
Энэхүү хад нь бусад хадтай адил энгийн харагддаг ч дэргэд нь очоод ямар нэгэн төмрийн зүйл хүргэхэд соронздон наалдуулдаг байна. Хамгийн сонирхолтой нь цаг зүүсэн хүн очвол цаг нь зогсдог аж.
Сүүлийн үед Соронзон хад олны анхаарлын төвд байгаа Төмөртэйн ордын гол цөм хэсэгт байрладаг тул цаашид олборлолт хийгдвэл сүйтгэгдэн үгүй болох аюулд тулаад байгаа. Дэлхийд тун цөөхөн байдаг соронзон орон хүчтэй үүсгэх чадалтай байгалийн хад Монгол орны маань нэгэн бахархал юм.2. Soronzon rock
Soronzon (magnetic) rock is a rock with rare formation in the world located on the territory of Khuder soum of Selenge aimag. This rock has been worshipped since ancient times as well used in traditional medicine. local people come here to treat their joint, arms, legs, back and kidney diseases.
They treat themselves by lying, sitting on the Soronzon rock, burying themselves with the earth around the rock or drink from the Tumurtei river.
This rock looks same as other typical rocks, however, when you come closer all metal items are magnetized to the rock. The most interesting fact is that if a person with a watch comes closer to the rock,the watch stops.
The Soronzon rock is located near the Tumurtei deposit, which is very trendy recently, therefore,if mining is to be start in the deposit, the rock might be destroyed. This natural magnet is very rare in the world and it is definitely one of the prides of Mongolia.
Ардын хувьсгалын ялалтын өлгий нутаг Алтанбулаг сум. 1921 оны гуравдугаар сарын 18-ны үүрээр Ардын журамт цэрэг Алтанбулаг хотыг харийн түрэмгийлэгчдээс чөлөөлсөн нь Монгол Улсын тусгаар тогтнолын түүхэн гавьяа болж үлдсэн юм.
Тус суманд хувьсгалын музей, манай улсын анхны бага сургууль, анхны банкны болон Шүүхийн байшин, Дөрвөлжин сүм, Ардын журамт цэргийн анхны байшин зэрэг түүх, дурсгалын газрууд бий.
Төгсгөө булаг: (Мааньт чулууны хөтөл) Сүхбаатар хотоос Алтанбулаг сум орох замын өмнө талд Алтанбулаг сумын төвөөс 5-6 км зайд Сэлэмт хөшөө байдаг. Хөшөө босгосон өндөрлөгийг Мааньт чулууны хөтөл гэж дээр үед нэрлэж байсан ба түүний баруун урд талд элсэн довцогоос эх авсан булгийг Төгсгөө булаг гэдэг. Зүүн гар талаар үргэлжилсэн төгөл бургасыг Улаанбургас, элсэн доторхи бөөн нарсыг зуун цэргийн дугны нарс гэдэг.
Солдат толгой: Алтанбулаг сумын өмнө талд Сүхбаатар хотоос ирэх замын баруун талд орших толгойг “Заргачийн овоо”, “Солдат толгой” гэж нэрлэдэг. 1921 оны 6-р сарын 5-нд Алтанбулагийг эзлэхээр довтлон ирсэн Баяргүний цэрэгтэй эсэргүүцэн тулалдахад энэ овоон дээр байрласан ардын журамт цэргийн пулемёнт галлаж овооны талаас монгол, зөвлөлтийн морин цэрэг дайсны эсрэг давшилтанд орж байсан.
1921 оны 6-р сарын 30-нд ардын журамт цэрэг Алтанбулагаас Зөвлөлтийн улаан цэргийн туслан хамгаалах ангийн хамт Нийслэл хүрээг чөлөөлөх аян дайнд мордож 7-р сарын эхээр Нийслэл Хүрээг чөлөөлсөн юм.
Location: 50.313268 , 106.5016683. Altanbulag gradle of revolution
Altanbulag soum is the home of the victory of the People's Revolution. Early morning March 18, 1921, the People's Army released Altanbulag from foreign occupants.
There are many historical places in the soum including a Revolution museum, the first primary school of our country,first bank and court buildings, Rectangular temple and the first headquarters of the People's Army.
Tugsguu spring: There is Selemt monument 5-6 km from Altanbulag soum center to the south of the road Sukhbaatar - Altanbulag.The elevation was named Maanit stone pass and the spring to south - west was named Tugsguu spring. The willows on the left were named Ulaanburgas and some pines among the sand was named as Hundred soldiers' temple pine.
At the end of 1910, Chinese occupants robbed and despoiled local Mongolians seized their dwellings and animals and turned this place to a military headquarters.
Soldat hill: The hill on the right of the road from Sukhbaatar is called "Zargach ovoo" or "Soldat hill". On June 5, 1921 there was a big battle with Bayargun soldiers.
On June 30, 1921,the People's Army and Soviet Army soldiers went to the war and in July they freed Niislel Khuree.
4. Халуун рашаан Сэлэнгэ аймгийн нутагт Хэнтийн ууланд Ерөө голын савд далайн түвшнээс дээш 1150 м-ийн өндөрт оршдог халуун рашаан юм. Карбонат, сульфат, натрийн найрлагатай 42 градусын халуунтай бөгөөд үе мөч мэдрэлийн өвчнийг анагаадаг.
Рашаан маань том жижиг 3-н худагтай. Том нь хамгийн халуун. Худагнуудыг чулуугаар хөвөөлж хүн ороход эвтэйхэн болгож янзалсан байдаг.4. Hot spring.
This hot spring is located in Yeruu river basin in Khentii mountain on the territory of Selenge aimag at 1150 m above sea level. It contains carbonate, sulphate,and sodium, the water temperature is 420C.The spring treats joint and nervous system diseases.
The spring has tree wells. The largest is the hottest. The wells are rimed with stones to facilitate entering.
5. Тужийн нарс Тужийн нарс хэмээх байгалийн цогцолбор газар нь 65548.56 га талбайг хамарсан Сэлэнгэ аймгийн Шаамар, Алтанбулаг сумын нутагт байдаг бөгөөд гал түймрийн аюул, ашиг хонжоо хайгчдын гарт өртөн нилээд сүйджээ. Сүүлийн жилүүдэд 7500 орчим га талбайд нөхөн сэргээлт хийсний үр дүнд 40-50% нь байгалийнхаа аясаар сэргэн ургажээ. Тужийн нарс нь байгалийн зүй тогтоцын хувьд өвөрмөц бөгөөд Сибирийн их тайгын зүүн өмнөд төгсгөл, Хэнтийн нурууны салбар уулсын үргэлжлэл болдог.
Тужийн нарсыг экосистемийнх нь хувьд иж бүрэн цогцолбороор нь нөхөн сэргээх зорилгоор 2002 онд УИХ-ын 39 дүгээр тогтоолоор улсын хамгаалалтанд авсан. Тужийн нарс байгалийн цогцолбор газрын нутаг нь Орхон Сэлэнгийн бэлчир орчмын бэсрэг нам уулс, гүвээ толгод бүхий хээр нутаг юм.
Location: 50.068578 , 106.2641345. Tujiin pines.
This National Park occupies 65548.56 hectares of field on the territory of Shaamar and Altanbulag soums of Selenge aimag and has been destroyed largely by fire and vultures. About 7500 hectare of area has been remediated recently, as the result, 40-50% were restored. Tujiin pines has unique natural system,it is the continuation of the Siberian southeastern taiga and Khentii mountain chain.
The Tujiin pines were taken under the state protection in 2002 to remediate as complex area. Tujiin pines natural complex is steppe with small hills around Orkhon - Selenge basin.
6. Ээж мод Сэлэнгэ аймгийн Шаамар суманд орших хүн дүрст модыг "Ээж мод" хэмээн нэрийддэг бөгөөд Улаанбаатар хотоос 310 км зайд оршдог. Ээж мод хэмээн тахих болсны учир нэгэн домогтой холбоотой. Эрт үед нэгэн эр ээж модонд сүслэн залбираад явахдаа, татаж байсан тамхиа унтраалгүй явснаас модонд уяатай хадганд гал авалцаж Ээж мод шатжээ.
Харин өнөөх эр буцах замдаа машинтайгаа онхолдон нас барсан хэмээдэг. Энэхүү догшин үзэгдлийг нутгийн нэгэн алдартай лам аргалахаар болж хажууд нь ургаж байсан модыг аргадан байж одоогийн "Ээж мод" болгосон гэдэг. Тэрхүү шатсан ээж модонд "Хувьсгалын долоо" гэгдэх хүмүүс очиж мөргөөд цааш Улаан Оросоос тусламж авахаар явж байсан гэсэн яриа ч бий.
Монголын сүсэгтэн олон жил бүрийн ханш нээх өдрөөр буюу дөрөвдүгээр сард нэг удаа ээж модыг тахидаг ба зорин очсон сүсэгтнүүд ээж модонд сүү өргөж гурван хүслээ гуйдаг юм. Хатуу архийг модруу бус ёроолын элсэнд өргөх ёстой ба хүслээ шивнэхдээ алгаа хавсарч мөргөж болохгүй хоёр алгыг өөд харуулан хүслээ шивнэж гуйдаг байна.
Location: 50.153285 , 106.2005686. Mother tree.
A human - shaped tree in Shaamar soum of Selenge aimag is called " Mother tree". it is located 310 km from Ulaanbaatar city. The name Mother tree is related to a legend. Once upon a time a man prayed to the mother tree and left light cigarette, so the Mother tree got on fire and burnt down.
But the man died in car accident on the way. A local monk tried to calm down this fierce phenomena,so he calmed down a tree nearby, which is the current "Mother tree". People also say that "Seven Revolutionists" prayed to that burnt Mother tree and continued their way to ask for help from the Red Russia.
Mongolians worship the Mother tree every April and the prayers give milk to the Mother tree ask for 3 wishes. Strong alcohol must be given to the sand under the tree and a person must pray with palms facing the sky.
7. Сайханы хөтөл
Сэлэнгэ аймгийн төвөөс 10 хүрэхгүй км-ийн зайтай Монгол Оросын бараг хил дээр байгалийн үзэсгэлэн бүрдсэн Сайханы хөтөл хэмээх сайхан газар бий. Өмнө нь Тэмээн хүзүүтийн хөтөл хэмээн нэрийддэг байсан эл газрыг жанжин Д.Сүхбаатар “Үнэхээр сайхан хөтөл юм аа” хэмээн уулга алдсанаас хойш Сайханы хөтөл хэмээн нэрийдэх болсон гэдэг.
Сайхны хөтөлийн байгалийн үзэсгэлэнгийн нэг нь Орхон, Сэлэнгийн бэлчир. Орхон, Сэлэнгэ мөрөн энд нийлж, цааш урссаар Байгаль нуурт цутгадаг. Энд мөн Сайн эрс цуглаж байсан хэмээх агуй ч бий.
Сэлэнгэ аймаг бол Чингис хааны хайртай Хулан хатны төрсөн нутаг. Чингис хаан Хулан хатанд зориулж дурсгалын хөшөө бүтээж мөн буугаа үүрэн элдвийг хуучлан суух партизаны хөшөөг ч босгосон байна.
Мөн монгол гуталтай 170 см орчим өндөртэй орос хүүгийн барималыг бүтээжээ. Энэ хөтөлд Орос хүүхэд төөрч эсэн мэнд олдсоныг ийнхүү бэлэгшээн барималаар дүрсэлсэн аж.
Location: 50.308552 , 106.154157. Saikhan pass.
Saikhan pass is a beautiful place on the borderline of Mongolia and Russia 10 km from the center of Selenge aimag. It was named Camel neck pass but when general D.Sukhbaatar yelled out " What a nice pass", the name was changed to Saikhan(nice) pass.
One of the natural beauties of the Saikhan pass is the Orkhon - Selenge cross - basin. The rivers Orkhon and Selenge merger here, flow father into the Baikal Lake. Also,there is a cave where Brave men used to meet.
Selenge aimag is the birthplace of Khulan, loved queen of Genghis Khan. Genghis Khan erected a memorial for his beloved queen Khulan, also the Partizan monument to rest with a riffle was erected here.
Here is a statue of 170cm tall Russian boy in Mongolian boots. It is a statue a Russian boy who was lost in this pass but found late alive.
Comments
Post a Comment