Skip to main content

Говьсүмбэр аймаг

    Улсын Бага Хурлын 1991 оны 6-р сарын 21-ны өдрийн 46-р тогтоолоор Дорноговь аймгийн Сүмбэр, Шивээговь хороо, Улаанбаатар хотын Баянтал хороог нэгтгэн улсын зэрэглэлтэй Чойр хотыг байгуулжээ. Харин Улсын Их Хурлын 1994 оны 5-р сарын 6-ны  өдрийн 32-р тогтоолоор Чойр хотын хилийн цэсээр Говьсүмбэр аймгийг 1994 оны 8-р сард байгуулсан.
    Хойд талаараа Төв аймаг, зүүн ба зүүн хойд хэсгээрээ Хэнтий аймаг, баруун болон баруун өмнөд хэсгээрээ Дундговь аймаг, Дорноговь аймагтай тус тус хиллэдэг.
Байгуулагдсан:                 1994 он                        Year of establishment:                1994 
Аймгийн төв:                    Чойр                            Aimag center:                              Choir
Сумын тоо:                        3                                  Aimag soums:                             3
Газар нутгийн талбай:     5.540kм2                     Territory:                                     5.540km2 
Улаанбаатар хотоос:        223 км                          Distance from Ulaanbaatar city: 223 km
Хүн ам:                             17.965 (2020 он)          Population:                                 17.965 (2020)
Угсаатан:                          Халх                             Nationals:                                    Khalkh

Утасны код:                     +976 (0) 154                 Telephone code:                          +976 (0) 154
Шуудангийн дугаар:       42000                            Postal code:                                 42000
ТХ-ийн улсын дугаар:    ГС                                Transport vehicle state number:   GS
ISO 3166-2:                      MN-064                         ISO 3166-2:                                 MN-064

Цахим хуудас:                govisumber.gov.mn          Website:                                     govisumber.gov.mn


Говьсүмбэр аймгийн 7 бахархал
7 prides of Gobisumber aimag
1. Чойрын богд уул
    Уг уул нь Говьсүмбэр аймгийн зүүн урд захад, манай орны их Боржигоны бүсийн хамгийн баруун зах нь болон оршдог. Хайрхныг орон нутгийн тусгай хамгаалалтад 1997 онд авч, УИХ-ын 2011 оны 01-р сарын 20-ны өдрийн 04-р тогтоолоор байгаль орчны тэнцлийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан.
    Чойрын Богд ууланд Дагвасүндэл бурхан, Зүүн Жанжин Чойрын хийдийн туурь, Цагаан дарь эх бурхан, Хүслийн хад, Хүүхдийн овоо, Илдний зурагтай хад, эртний хятадын төмөр утасны хорооны туурь, Дугар Мээрэнгийн хөшөө, зураг дүрс зэрэг түүх соёлын дурсгалуудтайгаас гадна олон төрлийн ан амьтан, жигүүртэн шувуудтай үзэсгэлэнт хайрхан юм.2. Зүүн жанжин чойрын хийдийн туурь

    Жанжин бэйлийн хүшууны Зүүн Чойр хийдийг Богд уулын "Марзана хоолой Мандалын таван хад"-анд тэнгэр тэтгэгчийн дөчин гуравдугаар (1778) он, XIII жарны шороон нохой жилд жанжин төрийн ёст мэргэн жонон далай дархан хун тайж, бэйл Дагдандорж ноён "Балдандашгомалин" нэртэйгээр Чойр, Мамба, Жүд, Дүйнхор зэрэг 5-7 дацантай байгуулж хошуун бусад шашныг удирддаг байв. Буддын гүн ухаан, анагаах ухаан, цагийн хүрдний онол, тарнийн гүн ухааныг судлах дацангууд бүхий 1500 ламын данстай, хогууны хамгийн том хийд байв. 1853 онд Зүүн Чойр дээр Дүйнхор дацан байгуулагдсан.
    Чойрын хийдүүд нь Майдар эргэх ёслол үйлдэж, Дүйнхорын цам, Цахарын цам зэргийг харайдаг байжээ. Мөн хийдийн Хөгжлийг даган гар урлал, худалдаа наймаа нилээд хөгжсөн байна. Зүүн Чойрын хийдийн 5 дахь хамба лам нь "Лам эрдэнэ" хэмээн алдаршсан Гончигдамбил гэдэг хүн байсан бөгөөд үлэмж их увидас чадалтай хүн байжээ. Тэрээр өөрийнхөө хөргийг бурханчилж зурсан. Бурханчилж зурсан хөрөг одоо гандантэгчилэн хийдэд байдаг. Тус хийдийг 1993 онд улсын хамгаалалтад авсан байна. 3. Цагаан дарь эх
    Боржигин нутгийн Зүүн Чойрын хийдийн Цогчин дуган байсан газарт 245 см өндөр, 170 см өргөн хэмжээтэйгээр хадны хойш харсан тэгш гадаргуу дээр Цагаан Дарь эх бурханыг сийлэн урласан, хагас ингэмэл бүтээл юм. Чойрын хийдийн орчимд 1828 онд жижиг өвчин дэлгэрч лам, энгийн ардын аминд хүрсэн.
    Өвчнийг дарах арга хайсан нутгийн ардууд урт наслахын ерөөлт бурхан Цагаан Дарь эхийг Чойр дацангийн дуганы гол хаалга чиглүүлэн байрлах боржин хадан дээр бүтээлгэсэнд халуун хижиг өвчин дарагдсан гэх домог өдгөө ам дамжин яригдсаар иржээ.
Хүслийн хад:
    Цагаан дарь эхийн арын хананд орших, хадан дундах яг хүний толгой багтах нүхийг хүмүүс зориуд гаргасан юм шиг өвөрмөц. Хадны нүхээр толгойгоо шургуулан хүслээ шивнэвэл хүсэл биелдэг гэж нутгийн ардууд үздэг байна.4. Дагвасүндэл бурхан
 
    Хийдэд гарсан халуун хижиг өвчнөөр үхэж "Дөрвөн мааньт"-д оршуулж байхад Сансрын хадны Дарьмаа бүсгүйн ганц хүү хийдэд шавьлан сууж байв. Хийдийн гол хаалгыг барьж Дарь Эх бурхныг бүтээн олон лам нарын амийг хэлтрүүлсэн бурханчид баярласан Дарьмаа хүүхэн ганц хүүгээ шавь оруулан хожим бурханчийг өндөр наслаад өөд болоход хувраг хүүгээ дагуулан Оцол Богд уулын оргилд авирч хүрээд Зүрхэн улаан хадны энгэрт Дарь Эх бурхны өөдөөс харуулан Сүндэл бурханыг сийлж бүтээлгэжээ.
    Дагвасүндэл бурхныг 317 см өндөртэй бөгөөд дүрэлзсэн галын эрчилсэн шуурган дундаас догшин дүрээр бүтээсэн. Эдүгээ Дагвасүндэл бурханыг эр хүн айл гэрийн ноён нуруугаа даатган залбирч шүтэж ирсэн эрчүүдийн шүтээн бурхан юм.
    Бурханы нэр ДАА ЧАГ СОН юм. Энэ нь Дамдин Чагдар Чунт бурхдын нийлбэр гэсэн үг ажээ. Очирваань бурхны орой дээр Хаянхярваа бурханы титэм болох морины дүрс байх бөгөөд түүний дээр Чунт бурханы бэлгэдэл хангарьд шувууг дүрсэлжээ.
    УМ БАЗАР ВААНИ ХАЯН ХЯРВАА ГАРУНА ХУМ ПАД гэх тарнийг уг бурхны дүрслэлийн доор бичжээ. Бичвэрийн хэмжээ 220 см, 165 см хэмжээтэй, зураасны өргөн нь 15-50 мм юм.5. Хүүхдийн овоо
    Нутгийхан Цагаан овоог "Хүүхдийн Цагаан овоо" гэж нэрийдэн тахиж иржээ. Овооны тахилгаар хүүхдүүд уралдуулан, хувь хишиг өгдөг.
    Хүүхдийн Цагаан овоо байгалиас тогтсон овоо хэлбэртэй цагаан чулуу, мөн бөөрөнхий гэр хэлбэртэй боржин чулуунаас бүрдэх байгалийн тогтоц юм. Овоонд өргөө гэр зөгнөн барих, үр хүүхэд гуйх, хүүхдээ даатган залбирах заншил тогтжээ. Цагаан чулуугаар гэр барих нь угсаатны соёл юм.6. Оюун ухааны бэлгэдэл шарав арилд
    Зүүн Чойрын хийдэд 1899 онд Сэрдог гэгээний сийрүүлсэн "ШАРАВ АРИЛД" Сэцэн бэйл Цэрэнсандив Гүмбэн хийдэд очих үедээ Сэрдог гэгээнд өөрийн хошуунд залах урилга гардуулжээ. 1874 онд 8-р Богдыг Амдоод хүрэлцэн ирэхэд Гүмбэний Сэрдог гэгээн зэрэг олон ихэс лам нар угтан авч байв. 
    Цэрэнсандив энэ үед заллага айлдсан ажээ. Сэрдог гэгээн Боржгин хошуунд анх ирэхдээ Цэрэнсандив ноёны өргөөнд заларчээ. Цэрэнсандив ноён хатан, хүүхдүүдийнхээ хамт Сэрдог гэгээнд шавь орж, манай хошууны Чойрын хуврагуудад номын рашаан хүртээж хүртээж өгөхийг айлтгажээ.
    1899 онд Боржгин ноёны хүсэлтээр 3 дахиа хошуунд морилохдоо олон хутагт хувилгаад төрсөн газар учир хойч үе нь оюун ухаанаар баялаг байг гэж "Шарав Арилд"-ыг хаданд сийрүүлжээ.7. Цоорхойн рашаан
    Чойрын Богд уулнаас баруун зүгт 6 орчим км-т байгалийн содон тогтоцтой, хавцал хаднаа дотор эрхтэнд илүү Цоорхойн рашаан байдаг. 
    Өвөл зунгүй ундрах рашааны дээрээс тонгойж, хашхирахад элс цацлан оргилдог. Оргилох ус хэдхэн алд жиргэн газарт шургана. газрын хэвлий цоолдон оргих тул Цоорхойн рашаан гэж нэрлэжээ. Уг рашааныг орон нутгийн тусгай хамгаалалтад 1997 онд бүртгэжээ.    













Comments

Popular posts from this blog

Монгол Улсын Төрийн сүлд

       Монгол улсын төрийн сүлд нь ариун цагаан өнгийн бадамлянхуа цэцэг суурьтай, төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн насан хээгээр хөвөөлсөн, мөнх тэнгэрийг бэлгэдсэн дугариг хөх дэвсгэртэй байна. Сүлдний төв хэсэгт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбо, эрдэнийн хүлгийг хослуулан дүрсэлсэн байна.     Сүлдний хүрээний магнайн хэсэгт эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг бэлгэдсэн хүслийг хангагч чандмань эрдэнэ, доод хэсэгт эх газрыг төлөөлсөн ногоон өнгийн уулан хээ, ашид дэвжихийн өлзий хутаг оршсон хүрдийг тус тус дүрсэлнэ. хүрдийг хадгаар дээдлэн сүлжсэн байна. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг далбаа, тамга, дуулал мөн. Төрийн сүлд, туг далбаа, тамга, дуулал нь "Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ" хэмээн заасан байдаг.

Монголын төрийн бэлгэдэл болох Соёмбо

       Соёмбо бол Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг юм. Соёмбо нь анх 1686 онд өндөр гэгээн Занабазарын зохиосон соёмбо бичгийн эхний үснг юм. Соёмбын хамгийн дээр байдаг гурван дөлт гал бол өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт ямагт бадрах бэлгэдэл бөгөөд ер нь Монголчууд галыг мандаж бадрах, голомт залгажлах утгаар хэрэглэдэг заншилтай. Мөнх тэнгэрийг төлөөлсөн Наран, Саран хоёр бол Монголчуудын нэн эртний сүлд тамга юм. Ийнхүү Наран, Саран, Гал гурав нийлээд Монгол түмний ашид мандан бадрахын бэлгэдэл болдог.     Соёмбын доторх хоёр гурвалжин нь жад, сумны гилбэрийг дүрсэлсэн бөгөөд үзүүрийг нь доош хандуулсан нь дайсныг дарах гэсэн утгатай юм. Соёмбын төвд буй хоёр загас нь арга, билэг буюу эр, эм гэсэн бөгөөд хүн ард эрэгтэй эмэгтэй ялгалгүй цөм өндөр сонор сэрэмжтэй байж, өсөж үржин, улс орноо цэцэглүүлнэ гэсэн утга агуулдаг. Загасны дээр доор байгаа тэгш өнцөгт нь шулуун шударга, журамтай гэсэн утгатай бөгөөд хүн бүхэн Монг...