Skip to main content

Баянхонгор аймаг

    Улсын Бага Хурлын 1941 оны 12-р сарын 11-ний өдрийн 81-р тогтоолоор 16 сумд, 112 баг, 11.8 мянган өрх, 41.8 мянган хүн амтай байгуулагдсан. Монгол Улсын нутаг дэвсгэр Монгол Улсын нутаг дэвсгэрийн 7,8 хувийг эзэлдэг томоохон аймгийн нэг юм.
    Тус аймгийн нутаг дэвсгэр Монгол орны Алтай, Хангай, Говь, цөл, тал хээр бүхий газар зүйн 4 муж, байгалийн 3 бүс, цаг агаарын 2 бүсийг хамардагаараа онцлогтой.
    Баянхонгор аймаг нь Сибирийн их тайгаас Төв Азийн Говь цөлд шилжих бүсэд Монгол улсын нутаг дэвсгэрийн баруун төв хэсэгт байрлаж Өвөрхангай, Өмнөговь, Говь-Алтай, Завхан, Архангай аймгууд, БНХАУ-тай 140 км нутгаар хиллэсэн.
    Аймаг байгуулагдсан үеэсээ Бөмбөгөр, Баян-Овоо, Галуут сумдын нутагт шилжин байршиж, одоогийн оршин буй Номгон хайрханы баруун хормойд 1961 онд суурьшсан.
Байгуулагдсан:               1941 он                     Year of establishment:               1941
Аймгийн төв:                 Баянхонгор (хот)      Aimag center:                            Bayankhongor (city)
Сумын тоо:                     20                              Aimag soums:                            20
Газар нутгийн талбай:  115.977.8 kм2           Territory:                                     115.977.8 km2 
Улаанбаатар хотоос:      630 км                      Distance from Ulaanbaatar city: 630 km
Хүн ам:                           88.356 (2018 он)      Population:                                 88.356 (2018)
Угсаатан:                         Халх                        Nationals:                                   Khalkha                    

Утасны код:                     +976 (0) 144           Telephone code:                         +976 (0) 144
Шуудангийн дугаар:       64000                      Postal code:                               64000
ТХ-ийн улсын дугаар:    БН                           Transport vehicle state number: BN
ISO 3166-2:                      MN-069                   ISO 3166-2:                               MN-069

Цахим хуудас:                bayankhongor.mn         Website:                               bayankhongor.mn 
Баянхонгор аймгийн 15 бахархал
15 prides of Bayankhongor aimag
1. Их Богд уул
    Говь-Алтайн нурууны ноён оргилуудын нэг, мөнх цаст Их Богд уул нь далайн түвшнээс дээш 3957 метр өргөгдсөн, Монголын их говьд орших атлаа хангайн байгалийг санагдуулам номин ногоон хөвд ургамал, өнгө алаглах цэцэгсийн хүрээлэн, хүрхрэн шуугих өндөр уулын түргэн урсгалт гол горхи, газар хөдлөлтөөс тогтсон байгалийн өвөрмөц сонин тогтоц, нуур, дэлхийд ховордож дархлагдсан аргаль, янгир, ирвэс зэрэг ховор ан амьтад, вансэмбэрүү, алтангагнуур, лидэр зэрэг эмийн ургамлуудыг үзэж болох юм.
    Их Богд уулын оргилд зуны дунд сард цас будран орж байхад уулын дунд хэсэгт бороо орж, бэл хоолойд нь 20-30 хэмийн халуун байдаг олон бичил уур амьсгалтай нутаг юм. Их Богд ууланд 1957 онд хүчтэй газар хөдлөлт болж уулын нэгэн оргил тасран унаж хоёр голын хөндийг хааснаар эдүгээ “Хөх нуур”, “Ногоон нуур” нэртэй үзэсгэлэнт хоёр нуур бий.
Location: 44.963144 , 100.378259
2. Цагаан агуй
    Баянхонгор  аймгийн нутаг  Бага Богд  уулын  өмнөд  хэсэгт Баянлиг сумаас зүүн хойд зүгт 40 км зайтай, оршино.  Уг  агуй  цул  шохойн  чулуун  уулын  бэлд   шохойн  чулуун  уулыг  хөндлөн  огтолсон  гүн  хавцалд  баруун  тийш  харсан  3.5 метр  өргөн,  3.2  метр  өндөр  амтай.  Агуйн   нийт  урт   44.1  метр,  4.5  метр  дундаж  өндөртэй, 4.4 метр  дундаж  өргөнтэй. Хоорондоо  нарийн  хонгилоор  холбогдсон  дөрвөн  том танхимтай. Эхний  хонгил  нь 8.0 х 9.6 метр хэмжээтэй  бөгөөд дараагийн  танхимуудын  хэмжээ  2.0-3.0 метрээр  буурдаг  юм.
    Агуй  үүссэн  чулуу нь  Венд – Кембрийн  үеийн  настай  гантигжсан шохойн. Агуй хэвтээ шинжийн Карстын  шинжтэй. Агуйн эхний танхимд 9.0 метр урт, 3.2 метр өндөр, 3.5 метр өргөн хонгилоор дамжин орох бөгөөд энэ танхим саруул  уужим  юм. Танхимын дээврийн хэсэгт тооно хэлбэрийн том онгорхой бий. Агуйн  гэрэлтэй  бүс, гадаад шилжилтийн бүс нэлээд их юм.
Location: 44.711042 , 101.170101
3. Бөөн цагаан нуур
    Хангайн нурууны өмнөд хажуугаас эхтэй Байдраг гол цутгах гадагш урсгалгүй, нутаг амьтай Говийн бүсийн хамгийн том нуур юм. Нууруудын хөндий дэх бусад нууруудтай хамт [Таацын Цагаан нуур, Адгийн Цагаан нар, Орог нууруудтай] Рамсарын конвецод бүртгэгдсэн ус, намгархаг газар юм.
Location: 45.613829 , 99.247244
4. Бичигт хад
    Баянгийн нурууны Их Бичигтийн аманд эдүгээгээс 3000 жилийн тэртээд холбогдох эртний хүмүүсийн хаданд бичиж үлдээсэн бичиг соёлын нандин өв болох сүг зургууд бүхий байгалийн галарей бий. Энд сонирхол татсан нэгэн зураг бол анжисанд үхэр хөллөөд газар хагалж буй хүнийг дүрсэлсэн зураг юм.
    
Энэ зургийг МЭӨ-III мянган жилийн өмнөх үеийн бүтээл гэж үздэг. Үүнээс үзхэд энэ нутагт оршин суугчид 3000 жилийн өмнө малын хүчийг тэргэнд хөллөн ашиглаж газар тариалан эрхлэж байсны нотолгоо юм. Иймээс энэ зураг нь Дэлхий дээр хамгийн анх түрүүн тэрэг бүтээсэн ард түмний нэг нь Монгол гэдгийг харуулж байна.
Location: 44.287018 , 100.522113
5. Хаан Тоорой
    Энэхүү хаан тоорой модны ойролцоо Их Говийн томоохон баян бүрдүүдийн нэг болох Эхийн голын үзэсгэлэнт баянбүрд оршдрг. Зэрэглээ татсан үзэсгэлэнт Их Говийг үзэхийн хажуугаар Говийн хангай хэмээх аварга [5 хүн алдлаад хүрэх] Хаан тоорой мод бий.
Location: 44.711042 , 101.1701016. Шатар чулуун хөшөө
    Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт байдаг “Шатар чулуу”-ны хөшөө дурсгал нь манай эриний өмнөх 3000 жилийн тэртээх эртний хүмүүсийн оюуны соёлын гайхамшигт өв юм. 
    Шатар чулууны хөшөө дурсгалын цогцолбор буган чулуун хөшөө гадуураа сийлбэр хээтэй, дөрвөлжин чулуун хашлагатай оруулга, монгол шатрын дүрс сийлбэрүүд байж болох янз бүрийн хэлбэрүүд, хиргисүүрүүдээс бүрдэнэ. Үүнтэй холбоотой “Монгол овогтны нэгэн том шатарчин хааныг нас барахад энд нутаглуулж, дурсгалыг нь мөнхлөн Шатар чулуун хөшөөг босгосон” гэх ам дамжсан домог бий. Олон хөшөө хиргисүүрээс бүрдсэн уг газрыг гадаад, дотоодын олон эрдэмтэн судлаад “Шатар Монголоос үүссэний баталгаа байж болох юм” гэж үзжээ.
    Барагцаалбал 13 буган чулуун хөшөө байгаа. Хөшөөг саарал яагаан өнгийн боржин болон гантиг чулуугаар урласан байна. Түүхийн олон цаг үеийг хамрах олон дурсгал нэг доор бөөнөөрөө байдаг нь бусад дурсгалуудаас ялгагдах гол онцлог юм.
Location: 46.330301 , 100.795669
7. Шаргалжуутын халуун рашаан
    Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт далайн түвшнээс дээш 1500 метрт Улаанбаатар хотоос 670 орчим километр зайтай оршдог. Шаргалжуутын гол руу түрж орсон Хатад хэмээх толгойн энгэрт байх боржин чулуунууд дундаас оргилон урсах 108 рашаан бий. Манай орны 50 гаруй халуун рашаанаас хамгийн халуун, хамгийн их нөөц ундаргатай нь юм. Ихэнхи ундарга нь 60-93 хэмийн халуун, хүхэрлэг, шаварлаг байдаг учраас эмчилгээнд хэрэглэдэг.
    Шаргалжуут хэмээх нэрний учир нь Манжийн дарлалын үед элч нар Ховд, Улиастай ороод буцах замдаа “Их гол” хэмээх голыг гаталдаг байжээ.
    Нэгэн удаа Манжийн яаралтай мэдээ авч явсан элчийг ирэхэд “Их гол”-ын ус улаанаараа эргэлдэн хөөсөрч байжээ. Үүнээс үүдэн манжууд уг голыг “Шар галзуутын гол” хэмээн нэрийдсэн байна. Нутгийнхан голынхоо нэрийг муухайгаар дуудуулахгүйн тулд “Шаргалжуут” хэмээн зөөллөжээ.
    Халуун рашаан нь далайн түвшнээс дээш 1990 метр өндөрт Шаргалжуут голын дэргэд байрлах бөгөөд Баянхонгор хотоос 60 км-ийн зайд оршдог. Шаргалжуутын рашаан бүр нь хүний бие эрхтнүүдийн хэлбэрээр байгалиас “урлан бүтээсэн” хэлбэр дүрс бүхий хад, чулуунаас ундран гардаг.
Location: 46.187567 , 100.712558
8. Хүрэн бэлчир
    Монголын эртний түүх, утга зохиолын гайхамшигт дурсгал болох, "Монголын Нууц Товчоон"-д их эзэн Чингис хааны дайлаар мордохдоо Хүрэн бэлчирт буудаллаж байсан тухай өгуулсэн байдаг. Монгол түмний хувь заяаны асуудлыг тунгаан болгоож байсан Их энергийн төв юм.
Location: 46.891427 , 99.2876229. Холбоолж нуур
    Баянхонгор хотоос зүүн өмнө зүгт 100 км зайд орших Холбоолжийн ягаан давс хэмээн алдаршсан Холбоолж нуур хүнсний давсны томоохон орд газрын нэг бөгөөд эрт дээр үеэс хүмүүс давсанд орж, шавар эмчилгээ хийдэг ард эмчилгээний томоохон түшиц газрын нэг юм. Мөн давст нуурын зэрэгцээ орших нуурт төрөл бүрийн усны шувууд, тэдний дотроос хайр дурлалын бэлэгдэл хэмээн нэрлэдэг хун шувууд ихээр цуглардаг учир нутгийн иргэд энэ нуурыг Хунт нуур хэмээн нэрлэдэг юм.
10. Галуутын хавцал
    Нутгийн хүмүүсийн домог яриагаар 200-аад жилийн өмнө "Тоть" нуурын ус Галуутын хавцал үүссэн хотгороор ганцхан шөнө их дуу чимээ гарган нүүж одсон гэгдэх энэ хавцал нь гадаад дотоодын хүмүүсийн очих дуртай газрын нэг билээ.
    Галуутын хавцал нь дунджаар 200-400 метр гүн, 50-200 метр өргөн, эрс цавчим хажуу ханатай, хамгийн нарийн газраа дөнгөж 2-3 метр өргөн хадан боом болж ирсэн тэр хэсэгт ялангуяа гол ус үертэй үед хүчтэй сүрлэг хүрхрээ боргио үүснэ.
Location: 46.609786 , 99.970908
11. Хөх нуур
    Хөх нуур нь Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутаг, Өндөр Жаргалант уулын өмнөд салбар уулын оройд тогтсон нуур юм. Тус нуур нь д.т.дээш 2649.0 метрийн өндөрт орших ба 17.2 км2 талбайтай, 12.8 км урт нуур юм.
    Эргийн урт 32.3 метр. Түүний өргөн нь дунджаар 1 км, хамгийн өргөн нь 1.7 км, гүн нь дунджаар 15.5м, хамгийн их нь 43.5 метр хүрнэ. Энэ нуураас Богино уулзварын гол эх аван Хар усны голд цутгадаг. Чулуун аралтай, ус, намгийн төрөл бүрийн шувууд элбэг, 4 зүйлийн загастай. 12. Бүгийн цавын хоолой
    Бүгийн цавийн хоолойд зочлох үед өөр гариг ертөнцөд хөл тавьсан мэт сэтгэгдэл төрж, одоогоос 150 гаруй сая жилийн тэртээх амьдрал төсөөлөгддөг. 
    Тэнд ертөнцийн гайхамшиг хэмээгдэх 50-иас 80 тонн жинтэй, 20 шахам метр урт, 1.5-аас 30 метр жижиг болон аварга том үлэг гүрвэлүүдийн бүхэл саланги холилдож чулуужиж хоцорсон яс, дун хясаа зэрэг цэнгэг усны амьтадын чулуужсан яс, далайн ёроол байсныг илтгэх шавар хэрмэн цавуудыг үзсэнээр монголын говь нутаг нь 200-100 сая жилийн тэртээ гадагшаа урсгалгүй цэнгэг усны ай сав газар байсан байна.
Location: 43.866659 , 100.164965
13. Биндэръяа хөх нуур
    Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутагт байх энэхүү нуур байгалийн гайхамшигтай өвөрмөц тогтоцтой. Уулсаар хүрээлэгдсэн биндэръяа хөх өнгөтэй. Нуур дээд зэргийн цэнгэг ус, олон төрлийн усны шувуудаараа алдартай. Олон зууны тэртээгээс түүх шастирт бичигдэж ирсэн энэхүү нуурыг сүүлийн жилүүдэд зорьж очигсод олон болжээ.
Location: 47.348466 , 99.279071
14. Амарбуянт хийд
    Амарбуянт хийд нь Манжийн хааны тэнгэр тэтгэсний 15-р оны модон морин жил (1750) Агваансодном гэдэг лам анх үүсгэж Чогчин дуган байгуулж, мөн жил чогчин хуруулж усан туулай жилээс (1795) хайлан хурал эхэлжээ. Анх хийдийг байгуулах газрыг сонгохоор усан тэлмэн жороо унасан 9 лам тэнүүчлэн, энэ хавьд эртнээс нутагласан нэгэн ядуу өвгөн, эмгэн хоёрын үүдээр өнгөрч явахад ямаагаа сааж суухдаа тэднийг гайхан харсан хоёр хөгшин хөнөгтэй сүүгээ асгачихсан гэнэ. 9 лам түүнийг ихэд харж бэлгэшээн сүү асгарсан сайн хэмээн энд хийдээ байгуулахаар тогтжээ. Энэ хийд бол Монголын баруун өмнөд хязгаарын хамгийн том хийд юм.
Location: 44.628652 , 98.70224815. Тамчийн хавцал   
    Эрдэнэцогт сумын нутагт тамчийн талд Хүрэн толгойгоос доош 35-40 шахам км зайд эртний хагарал галт уулын хүрмэн чулууг уулын голын ус зүссэнээс үүссэн Монгол улсын хамгийн урт, маш гүн хавцал юм. Хавцлын өндөр нь 150-350м хүрэх тул өвлийн улиралд ёроолд нь нар үл тусна.
Location: 46.723601 , 101.406889




 

Comments

Popular posts from this blog

Монгол Улсын Төрийн сүлд

       Монгол улсын төрийн сүлд нь ариун цагаан өнгийн бадамлянхуа цэцэг суурьтай, төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн насан хээгээр хөвөөлсөн, мөнх тэнгэрийг бэлгэдсэн дугариг хөх дэвсгэртэй байна. Сүлдний төв хэсэгт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбо, эрдэнийн хүлгийг хослуулан дүрсэлсэн байна.     Сүлдний хүрээний магнайн хэсэгт эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг бэлгэдсэн хүслийг хангагч чандмань эрдэнэ, доод хэсэгт эх газрыг төлөөлсөн ногоон өнгийн уулан хээ, ашид дэвжихийн өлзий хутаг оршсон хүрдийг тус тус дүрсэлнэ. хүрдийг хадгаар дээдлэн сүлжсэн байна. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг далбаа, тамга, дуулал мөн. Төрийн сүлд, туг далбаа, тамга, дуулал нь "Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ" хэмээн заасан байдаг.

Монголын төрийн бэлгэдэл болох Соёмбо

       Соёмбо бол Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг юм. Соёмбо нь анх 1686 онд өндөр гэгээн Занабазарын зохиосон соёмбо бичгийн эхний үснг юм. Соёмбын хамгийн дээр байдаг гурван дөлт гал бол өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт ямагт бадрах бэлгэдэл бөгөөд ер нь Монголчууд галыг мандаж бадрах, голомт залгажлах утгаар хэрэглэдэг заншилтай. Мөнх тэнгэрийг төлөөлсөн Наран, Саран хоёр бол Монголчуудын нэн эртний сүлд тамга юм. Ийнхүү Наран, Саран, Гал гурав нийлээд Монгол түмний ашид мандан бадрахын бэлгэдэл болдог.     Соёмбын доторх хоёр гурвалжин нь жад, сумны гилбэрийг дүрсэлсэн бөгөөд үзүүрийг нь доош хандуулсан нь дайсныг дарах гэсэн утгатай юм. Соёмбын төвд буй хоёр загас нь арга, билэг буюу эр, эм гэсэн бөгөөд хүн ард эрэгтэй эмэгтэй ялгалгүй цөм өндөр сонор сэрэмжтэй байж, өсөж үржин, улс орноо цэцэглүүлнэ гэсэн утга агуулдаг. Загасны дээр доор байгаа тэгш өнцөгт нь шулуун шударга, журамтай гэсэн утгатай бөгөөд хүн бүхэн Монг...