Монгол төрийн сүр хүч, тусгаар тогтнол, эв нэгдлийн бэлгэдэл
Нэгэн жолоон дор нэгдсэн Монголчууд 1206 оны зун Чингис хааныг Их Монгол Улсын хаан ширээнд өргөмжлөхдөө есөн хөлт Цагаан тугаа босгож, их эзэн хаан туг хаан туг сүлдэндээ мөргөн ёсолж байжээ. уг сүлдний орой дээр нь алтан шармал төмрөөр урласан гал бүхий гурван үзүүрт ган сэрээтэй, түүний доорхи дугарги царнаас цагаан хялгасан хөхлийг 81 нүхнээс нарийхан зүссэн ямааны арьсан сураар бэхэлж унжуулсан байдаг. Цагаан туг нь гол сүлд болон түүнийг тойрсон найман элч сүлдээс бүрддэг тул есөн хөлт Цагаан туг хэмээн нэрлэжээ.
Монгол улс ардчилсан хөгжлийн замд шилжсэний дараа 1992 онд Цагаан тугийг шинээр бүтээн залж, төр улс энх мөнх оршихын бэлгэдэл болгон залжээ. Төрийн есөн хөлт Цагаан тугийг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд байрлуулж жил бүрийн улсын их баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд залж цэнгүүлэх цэнгүүлэх ёслолыг гүйцэтгэдэг.
Comments
Post a Comment